Цагдаа нар шатсан Бөмбөгөр-ийн туурийг шөнийн цагаар хүмүүст 10,000-аар ухуулан цөм баяжиж байна

Бүр учирсан хохирлыг төлөхгүй бол хатагтай Алтангийн харьяат компани үйлчилгээний газруудыг дуудлага худалдаанд оруулна гэдгээ мэдэгдээд байгаа. Харин энэ удаад чоно борооноор гэгчээр нэгэн эмгэнэлтэй эсхүл инээдтэй я гэмээр мэдээлэл чих дэлсэв. Учир нь Сапу худалдааны төв шатсан шалтгааныг дахин нягтална гэж Алтангийн мэдэгдсэний дагуу өнөө хэр Бөмбөгөрийн шатсан туурийг цагдаа нараар хамгаалуулж 24 цагийн турш сахиулж байгаа. Гэвч авдаг цалингаар хомс байдгаас болсон уу эсхүл сурчихсан цагдаа нарын сурсан зан уу шатсан Бөмбөгөр лүү шөнийн цагаар нэг хүнээс 10,000 төгрөг авч нэвтрүүлэн өнөөх хүмүүс нь бөмбөгөрийн туурийг ухаж шатаалгүй нурангид дарагдан үлдсэн багагүй зүйлийг олзворлож байгаа гэнэ. Ямартай ч нэг удаад ороод гарсан хүн бол нилээд хэдэн шил дарсан ногоо, компот, цаашлаад ганц нэг зүйл нь гэмтсэн ч ажиллагаатай байгаа индүү гэх мэж цахилгаан бараа олж авсан гэх. Түүнээс гадна бөмбөгөрийн ломбард үнэт эдлэлийн лангуу хаахна байсныг сайн мэдэх хүмүүс орвол цөм хийж ч магадгүй шүү, аягүй бол өдийд цагдаа нар өөрсдөө ухчихсан даа гэх яриа тэнэж яваа аж.
/Тэргүүн /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button