Марко Поло-гийн Франческо гэгч хэн бэ?

Итали эзэнтэй Марко Поло шөнийн цэнгээний газарт хуулийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийж буу зэвсэг, мансууруулах тунгийн бодис, нүцгэн бүсгүйчүүдийн бичлэг зэрэг ноцтой фактуудыг олсноо өнгөрсөн долоо хоногт нийтэд зарласан. Гэхдээ шалгалтаар илэрсэн нь эн л болохоос биш Марко Пологийн талаарх таагүй яриа эртнээс улбаатай. Нэг үгээр хэлэхд энд нууц янхандалт газар авч, энэ төрлийн үйлчилгээгээрээ чамгүй орлого олдог байсан гэлцдэг. Гэвч тус цэнгээний газрын эзэн эл яриаг үгүйсгэж ямар нэгэн хууль зөрчсөн явдал байхгүй гэж гүрийж хууль хяналтынханыг үүднийхээ өрөөнөөс буцаадаг байсан аж. Тэгвэл Итали иргэн Франческо гэгч хэн бэ? 1999 оны 5 сард Франческо нь Монгол улсын иргэн Мөнхсүхийг нохойгоор уруулан улмаар эрч чөлөөнд нь халдан танхайрсан хэргээр СБД-ийн цагдаагийн хэлтсийн ОНХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад К.Женисгүл дээр шалгагдаж байжээ. Гэвч хохирогч Мөнхсүх гомдолгүй гэж өргөдлөө буцаан авч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарласан гэж үзээд торгох арга хэмжээ авч хэргийг хаасан байна. Гэвч хэрэг ингээд зогсоогүй аж. Тэрбээр 2000 оны 7 сард мөн л танхайн хэргээр эрүүгийн хуулийн 239,2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад УМБГ руу шилжүүлэгджээ. Гэтэл хэргээ мөн л хэрэгсэхгүй болгуулж чаджээ. Гэхдээ удалгүй мөн л хүн зодож танхайрсан хэргээр СБД-ийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Буянжаргал дээр шалгагдаж байжээ. Өмнөх хэргүүд нь эцэслэн шийдэгдэж амжаагүй байхад 2003 оны 10 сард төмрөн голтой буугаар нэг Монгол иргэний толгойд цохиж хүнд гэмтэл учруулсан байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181,2,1 зүйлээр эрүү үүсгэн 336307 тоот хавтаст хэрэг нээсэн аж. Хэрэгт холбогдсон шалгагдаж байх үедээ мөрдөн байцаалтаас оргон зайлсан учир ЭЦГ, ЦЕГ-ын зохих удирдлагад мэдэгдэж орон даяар эрэн сурвалжилж, Монгол улсын хилээр гаргахгүй байх албан бичгийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн алба, Хийлийн цэргийн ерөнхий газруудад мэдээлж байжээ. Франческо нь эрэн сурвалжлагдаж байх үедээ мөн л хүн зодож танхайрсан хэргээр шалгагдаж байсан аж. Түүнтэй холбоотой энэ бүх хэрэг намжиж амжаагүй байхад нь өөрийн эзэмшлийн шөнийн цангааний газраас улсад бүртгэгдээгүй галт зэвсэг, мансууруулах төрлийн бодистой манай улсад хэрэглэхийг хориглосон эмнүүд, садар самуунд уруу татсан бичлэг зэрэг зүйлүүд гарч ирж байгаа нь энэ хүнд ер нь манай улсын хууль тогтоомж үйлчилдэггүй юм болов уу гэх гайхшрлыг төрүүлж байна. Уг нь СБД-ийн цагдаагийн хэлтэсийнхэн өнгөрсөн 8 сарын 12-нд хууль тогтоомжийн хүрээнд ажлаа явуулж байгаа эсэхэд нь шалгалт хийхээр очсон байна. Гэтэл эрхэм ноёнтон Франческо өөрийнхөө баарыг би шалгуулахгүй, цагдаа нар намайг яах юм. Би тэднийг худалдаад авчихна шүү дээ гэх зэргээр доромжилт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нарын эрхэнд бүдүүлгээр халдаж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийхэн хэргийн газар дээр ирсэн ч дотогш нэвтэрч чадахгүй өнгөрч байжээ. Хуулийнханы мэдэгдэж байгаагаар бол 400-гаад охид бүсгүйчүүд нүцгэн бүжиглэж, биеэ үнэлж байжээ. Саяхан хийсэн шалгалтын үеэр ч нүцгэн бүжиглэж байсан төдийгүй тэднийг биеэ үнэлэхэд нь зориулан тусгай өрөө, кабин хүртэл бэлдэж өгсөн байсан гэнэ. Хуулийнхан Франческог эхнэрийнх нь хамтаар эрүүгийн хэрэг үүсгэн Ганц худгийн цагдан хорих төвд хориод байгаа. Монголын цагдаа миний гарт байна гэж ярих дуртай энэ эрхэмд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон бололтой. Эл хэргийг дээдсүүдийн гар хөлийн оролцоогүйгээр хуулийн дагуу шийдэхээр ажиллаж байгаа ч хэргийг дөнгөж шалгаж эхэлмэгц л янз бүрийн дарамт шахалт ирэх болсон тухай холбогдох эх сурвалжууд ярьж байлаа.

А.Ялгуун
2006.01.27 Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button