Б.Жаргалсайхан Хууль Үндэсний эрх ашигт нийцүүлэхийн төлөө л байдаг

бөгөөд үүний хамгийн ахмад бизнесмен-улс төрч нь гарцаагүй Б. Жаргалсайхан билээ. Тэрээр 1989 оноос эхлэж улс төр бизнес хоёрыг хослуулан Монголд ардчилал эрх чөлөө, монгол хүн бүрийн чинээлэг амьдрал, эрхзүйт төрийн тогтолцооны төлөө тэмцэж яваа. Ардчиллын гал халуун тэмцлийн эхний шугамд явалцаж Хөрөнгөтний нам байгуулан дарцаглаж явахад нь Жагаа ганцаараа хөрөнгөтөн капиталист болох нь ардчилалаар далимдуулан ард түмнийг шулан мөлжигч ******аа гэж доромжлон шуугиж байлаа. Харин Б.Жаргалсайхан яг хэвээрээ. Улам ч өнгөжин улс төрч хат сууж улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө дайсан-тай ч нөхөрлөн, нөхөдтэйгөө ч дайсагнан, УИХ-ын хоёр намын бүлэглэлийн дундуур өөрийн дуу хоолой үзэл баримтлалаа тууштай хамгаалан ажиллаж явна. Сүүлийн үед Монголын газар шорооны төлөө матрын нулимс унагагч хүн дэндүү олширч бүр анхдагч хөхөө нь би гэгч хүн тодорч түмэн олноос сайшаал магтаал горилогч нарын тоо хэрээс хэтэрч харин ч хууль завхруулах, будлиантуулах, завших нөхцлийг бүрдүүлж байгаа билээ. УИХ-ын гишүүн Б. Жаргалсайхан газар болон ашигт малтмалын тухай хамгийн анх чанга дуугарсан хүн. Түүнээс одоо газар болоод ашигт малтмалын талаар юу хийж буйг сонирхож асуулаа.

– Сүүлийн үед УИХ-ын гишүүн болгон л ашигт малтмалын тухай ярих боллоо. Харин Та энэ талаар юу хэлэх байна?
– Сонгогч олон маань сонгуульд намууд юу амлав, мөрийн хөтөлбөр нь хэдэн настай, улс орны хэтийн зорилгод хэр нийцэж буйг онцгой анхаарч үзэх ёстойсон. Даанч манайханд ингэж шалгах-хянах-дүгнэх ухааны сүв дутагдаад байна. Бид чинь ардчилсан төрт сонгууль өгөөд 15 жил боллоо. Одоо хар цагааныг ялгаж сурах ёстойсон. Сүүлийн хоёр гурван сонгууль цул мөнгө амласан. Үүнээс үүдээд хээл хахууль-авилгал бүүр гаарсан. Зарим гишүүд нөгөө хашаа хатгах 0.7 га газрыг хүртэл буруу зөвгүй олгож байсан. Энэ бол юу ч биш бүхэл бүтэн уул, уулын хөндий талыг хүртэл бэлэглэх наймаалах ажиллагаа нь гаарсан ш дээ. Манай намын анхны мөрийн хөтөлбөр Иргэн баян бол улс баян уриатай 10-20 жилийн их бүтээн байгуулалтыг тусгасан байгаа. Жишээнь 11-12 жилийнсургалтын системд шилжих, эдийн засгийн өсөлтийг 6-10 хувьд хүргэх, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн хүч чадлын ашиглалтыг сэргээх, Сүхбаатарын цайрын орд, Таван толгойн нүүрсний орд, Бороо, Төмөртэй, Цагаан суварга, Асгат зэрэг ашигт малтмалын ордыг 51-49 харьцаатайгаар ашиглах мөн Улаангомын усан цахилгаан станцын ордыг байгуулах Алтанбулаг, Замын Үүд, Цагаан нуурын чөлөөт бүсийг яаралтай байгуулах зэрэг нь улс эх орны эрх ашгийг, алсыг харсан хөтөлбөр болсон юм. Харамсалтай нь МАХН, АН манай мөрийн хөтөлбөрөөс хулгайлан богинохон тулга тойрсон хачин юм болгоод ашигласан байгаа. Хэрвээ манай ард түмэн жаахан ухаарч энэ намуудын мөрийн хөтөлбөрийг гарсан он cap өдөр цагаар нь үг үсэг, өгүүлбэр бүрээр нь уншиж дүгнэж үзвэл сонин л юм гарна даа. Зарим нь бүр ичиж үхмээр сонгуулийн хугацаанд гэрлэвэл 500 мянган төгрөг өгнө гэх шиг гар хөлөө огт хөдөлгөхгүй зүгээр суугаад байвал cap бүр 3000 төгрөг өгнө гэх шиг дэлхийн парламентын засаглалтай улс оронд дуулдаагүй сонин мөрийн хөтөлбөртэй намууд бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс нь харцгаа! Аль нам нь эхэлж газар шороо, ашигт малтмалын тухай дуугарсан бол…

– УИХ хууль гаргаад удалгүй түүндээ нөхөөс хийгээд унах юм. Яагаад заавал нөхөөс хийх ёстой вэ?
– Хийх ёстой. Хэрэв шаардлага гарвал Үндсэн хууль-даа хүртэл гар хүрэх л ёстой. Нэгэн хууль гаргаад тоос шороо ч хүргэхгүй номын санд хадгалах шаардлагагүй. Тэр хууль жирийн амьдралд хэрхэн нийцэж буйг үргэлж хянаж үндэсний эрх ашигт нийцүүлэн нөхөөс хийж байх нь чухал. Ингэж л байвал хуулийн цоорхой багасна. Харин хуулийг аль нэг нам, томоохон бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн нөхөөс хийх, өөрчлөх ёсгүй. Үүнийг ард түмэн-сонгогч олон хянаж цагдаж байх ёстой, үүрэгтэй. Зарим онцгой газар, ашигт малтмал, агаар, агаарын орон зай, ус гол мөрөн, үнэт металл, уран, алт алмаз зэрэг үндэсний эрх ашигт онцгой тусгагдах хуулийг ард түмнээр хэлэлцүүлэх шаардлагатай байна л даа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхээр товлогдсон атал гэнэт урдуур нь Ашигт малтмалын хуулийгдагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийгчуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар байнгын хороодоор хэлэлцүүлэхээр болж байна. Бодоод үз дээ! Ашиглах тухай хууль нь гараагүй байхад дагаж мөрдөх журам нь гарна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Аан. Энэ тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Дамиранд хууль хэлэлцэх хугацаагхойшлуулах, дэс дараалалтай зарчмаар асуудалд хандахыгхүссэн. Харамсалтай нь Ц.Дамиран дарга намын бүлэглэлийн асуудалд л хүндэтгэлтэй ханддаг хүн л дээ.

– Ашигт малтмалын тухай хуульд заавал нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юу? Зарим томоохон гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газарт мөнгө өгөөд л….
-1997 онд батлагдсан энэ хууль тухайн үедээ шинэхэн харилцааг зохицуулах үүрэгтэй байсан. Олон жилийн дараа гарч болох, сөрөг үр дагавруудыг урьдчилан мэдэх боломж хараахан бүрдээгүй л дээ. Тухайн үед энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих гэсэн бодлого л байсан. Үндсэн хуульд газрын дээрх болон хэвлий дэх баялаг нийт ардтүмний мэдэлд байхаар зааж, байгалийн баялагаас хувь хишиг хүртэх эрх мэдэл нь байгааг илэрхийлж байгаа атал өнөөдөр огт өөр дүр зураг бий болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай ашигт малтмалын томоохон газрууд байвч монгол хүний амьдрал ахуйд мэдэгдэхүйц нөлөөлж, үр ашгаа өгсөн зүйл огт алга! Харин ч ядуурал, газар, лицензийн далд наймаа, гэмт хэрэг ил цагаандаа гарч манай төр засгийн нөхөд ч орооцолдож нэр нь дуулдах боллоо. Ийм учраас хуулинд яаралтай нэмэлт хийх шаардлага байгаа. Тэр гадаадын нөхөд Монголоос олдсон газрынхаа ашигг малтмалыг яаж авах-ашиглах тухайгаа л бод! Битгий Монгол төрийн ажилд хошуугаа дүр! Дургүй бол хэдэн эвдэрхий техникээ ачаад яв! Тиймдээ тулбал байгаль орчинд учруулсан хор хохирлыг бүр 100 хувь нөхөн төлүүлж байж асуудал ярина шүү!

-Зарим гадаадын аж ахуй хөрөнгөөрөө далайлган дуртай газраа авахаар дайрдаг боллоо.
-Ашигт малтмалын тухай хуульд шинээр дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагад адил тэгш эрхзүйн орчинг бүрдүүлэх асуудал юуны өмнө чухал. Одооны хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид давуу эрх эдэлж, 3-5 жилийн хугацаатай татвараас 100% чөлөөлөгдөж байхад манайхан үүнд хамаарагдахгүй байх жишээтэй. Лицензийн тоог хязгаарлахгүй байхаар заасан нь гадныхан хүссэн тоогоороо лиценз эзэмшиж хөрөнгө оруулах нэрийдлээр манай баялагт эзэн суух боломжтой болж байна. Үүнийг л өөрчлөх хуулийн төсөл санаачлан өргөн барьсан.

– Гадаадаас мөнгө, хөрөнгө урсаад л… Том том машинууд давхиад л… Улс орон сайхан болох юм биш үү?
– Өнөө маргаашдаа гоё л байх. Монголын хойч үеийнхэнд эргүүлээд хаячихсан шороо, элс хайрга, хүн мал нисэж үхсэн нүх л оногдох байлгүй.Тэдэнд ашигт малтмалаа олборлох, ашиглах, барьцаалах, шилжүүлэх юм үлдэхгүй байж мэднэ. Дэлхийд ийм гунигтжишээ зөндөө бий. Эрдэнэс баялагийн болон стратегийн нөөц бүхий томоохон ордуудыг Засгийн газар мэдэлдээ авч, ашигт малтмалын баялагаасаа ард түмэндээ хуваарилах ажлыг зохион байгуулах тодорхой бодлого явуулах ёстой. Үүнийг ч хуульд нэмэлт болгон оруулсан. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн нөөц бүхий томоохон / Таван толгой, Цагаан суварга, Төмөртэй, Асгат, Цайдам / гэх мэт ордуудын 51 %-ийг Монгол Улсын Засгийн газар, үлдсэн 49%-ийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар эзэмших, үндэсний аюулгуй байдалд нөлөөлөхүйц Ураны үндсэн ордуудыг төр өөрийн мэдэлдээ байлгах… .зэрэг ард түмэндээ наалдацтай төрд хэрэгтэй заалтыг хуульд суулгаж өгөхөөр төсөл өргөн барьсан.

– Сүүлийн үед лицензийн асуудал газар авч мөнгөтэй хэнбугай ч лиценз ярьдаг боллоо..,?
– Хайгуулын лицензийг хязгаартай болгож нэг этгээдэд 5-аас илүүгүй лиценз олгохоор тусгах нь худалдаалдаг явдлыг таслан зогсооход чиглэнэ. Мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг бусдад худалдсан тохиолдолд лицензийг хураан авч 3.0-5.0 сая төгрөгөөр торгох тухай ч заасан байгаа.Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль-д нэмэлт өөрчлөлт орох болно л доо. Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг ашиг хонжоо олох зорилгоор бусдад худалдсан бол лицензийг хураан авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн төсөл бас оруулсан. Мөн аж ахуй нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд ч нэмэлт өөрчлөлт орно л доо. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж алт, зэс, нүүрс олборлосон тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид оногдуулах орлогын албан татвар төлөлтийг эхний 1 -3 жилийн хугацаагаар хойшлуулна. Хуульд заасан хугацаа өнгөрсний дараа хойшлуулсан татварыг нөхөн төлүүлнэ гэж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм.

– Таны санаачилсан хуулийн төслүүд хэр хэрэгжих бол?
– Ашигт малтмалын тухай хуульд бүрэн нэмэлт болж суух болно. Энэ бол улс орны ирээдүйн эрх ашигт бүрэн нийцэж байгаа. МАХН-ын парламентын бүлэгч бүрэн дэмжиж байгаа. Бүр Ерөнхийлөгч хүртэл нааштай хандсан шүү. АН-ын парламентын зарим нөхөд ч шууд дэмжиж байна билээ. Дашрамд хэлэхэд ашигт малтмалын хуулийн цоорхойг ашиглаж байдаг нөхөд ч одооноос асуудлаа шийдвэрлэх ёстой л доо. Улс орны эрх ашгийг ганцхан хар толгойдоо ашиглаад байдгаа больвол таарна. Тийм нөхөдтэй хуулийн хариуцлага тооцох л болно. Ард түмэн-Сонгогч олны нүд, чих гэдэг чинь том ял шүү!

– Шинэ он гарлаа. Сонгогч олондоо юу хэлэх вэ?
– Мэдээж шинэ оноо хүн бүр зорилготой, төлөвлөгөөтэй, баяр баясгалантай, угтаж байгаа. Бас өнгөрч буй оны ажил үйлсээ дүгнэн цэгнэж үзсэн байхаа. Хамгийн чухал нь хүн бүр эрүүл саруул байх явдал нь иргэн бүр баян байх үндэс болно.

(Бизнес таймс 2006.01.27)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button