Уламжлалт шимийн архиа хэрэглэх цаг болжээ

Yндэсний идээ yндаа гээд л Монголчууд бидний бахархал ихээ. Олон зуун жилийн түүх, уламжлалыг даван туулж ирсэн манай Yндэсний гэсэн нэгээхэн бахархал бол идээ ундааны дээж хэмээн өргөмжлөгдөж ирсэн сархад. Монголчуудын уламжлалт шимийн архи нь дэлхий дээр хаана ч байдаггүй сүүнээс гарган авдаг цорын ганц технологи юм. Манай ард түмэн архи дарсийг үеийн үед хэрэглэж ирэхдээ хатуу охийг үл таашаан хэдэн зуун жилийн турш зөөлөн шимийн архиар ёс жудагтайхан начид хүртэж явсан. Монголчууд ямар ч гэм хоргүй цагаан идээнийхээ нэрмэл архиа ууж байхдаа ч архийг Унатал их уувал мунхаг болно учиртайхан уувал жаргал болно хэмээж ирсэн. Түүнээс улбаалаад бодохоор Орос ах нарын хар шилтэй, хатуу градустай хишиг хэдийн үеэс Монголчуудын уламжлалыг эвдэн орж ирсэн юм бол. Монголчууд нэгэн үе улс үндсээрээ архин далайд живлээ гэж яригдаж байсан.
Далай лам айлчлаад буцахдаа хүртэл Монголчуудыг Архиа бага ууж айргаа тааваарааа уу гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Өндөр градусын архийг хэт донтон хэрэглэх болсоор нийгмийн дэг журам алдагдах гол хүчин зүйл болж цаашлаад Yндэсний аюулгүй байдал, Монгол хүний удмын санд ноцтой аюул болох харанга дэлдсээр байгаа. Тэгвэл уламжлал болсон идээ ундаагаа ор тас орхиод хая гэсэндээ ч бус. Мэдээж чадах ч үгүй биз.
Харин харь гүрнээс гаралтай хатуу дарсийг уламжлалт цагаан идээнийхээ шим шүлтээс гарган авсан зөөлөн архиар солих цаг нэгэнт болжээ гэдгийг хүргэхийг эрхэмлэлээ. Дэлхийн улс орнууд ч гэсэн ихэнх нь өөрсдийн гэсэн зөөлөн дарсыг хэрэглэдэг билээ. Жишээ нь япончууд сакей, францчууд вино, чехүүд пиво гэх мэтээр олонг нэрлэж болох юм.
Монголчууд идээ ундаагаа хүртэхдээ ч учир ухаантай гайхамшигтай соёлтой ард түмэн. Шимийн архи гээчийг зүгээр ч нэг согтох гэж уусангүй, хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд элдэв гэдэс дотрын өвчин, чийг бам зэрэгт эмчилгээ болгон хэрэглэдэг ба хоолны шингэцэд маш сайн нөлөөтэй болохыг олон эрдэмтэд нотлоод байгаа билээ. Энэхүү Монгол хүний бие организмд тохирсон уламжлалт сайхан идээ ундаан нь байсаар байтал олон сонголтоос хортой, хүчтэй халууханыг нь мэдсээр хэрнээ Шилтэй цэнхэр, виски мэт-ийг сонгохын учир ухааныг дор бүрнээ тунгаах бизээ.
Энэхүү нийгмийн цаг үеийн байдал хүртэл зөөлөн, дулааныг эрэлхийлэх болсон энэ үед бид хүртэж байгаа сархадаа ч бас зөөлрүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс Хүч чадлын ус компаниас Начин нэртэй Монгол шимийн архийг гаргаад байгаа юм байна. Энэхүү Начин гэдэг нэр нь зүгээр нэг өгсөн бус бас л Монгол гэсэн нэгэн уламжлалаа бодож үндэсний бөхийн цолоос жишээ авсан байна. Тэр ч утгаараа саяхан тус компаниас бөхийн өргөөнд Заан, Харцагуудын халз бооцоот барилдааныг зохиосон. Цаашдаа ч гэсэн тус компанийхан олсон орлогоосоо тодорхой хувийг Монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах үйлсд зарцуулж байна гэж ярилаа.
Нүүдэлчин Монголчуудын өнө эртнээс хэрэглэж заншсан шимийн архины уламжлалт технологоор цэвэр цагаан идээнээс боловсруулан гаргаж, Нохойн хошууны хандаар витаминжуулан, согтууруулах чанарыг зөөлрүүлсэн шилдэг бүтээлийг гаргаж иржээ.
Харь орны халуун дарсаар ходоодоо халааж, мэдэх мэдэхгүй чанарын шил лаазтай усаар гэдсээ дүүргэж, ухаанаа алдаж байхаар Монгол хүний биед зохицож, Монгол хүний гараар бүтсэн архи ундааныхаа зүйлийг хэрэглэж заншвал нэг талаар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, улс орныхоо хөгжилд нэмэр болно, нөгөө талаар найдвартай эрүүл бүтээгдэгдэхүүнийг хэрэглэх баталгаа болно гэдгийг хэн хүнгүй мэдэх болжээ.
Тус компаниас гаргаж буй энэхүү шимийн архи нь 750 граммын савалгаатайгаар ердөө л 1700 төгрөгөөр худалдаанд нийлэх юм байна.
Хүч чадлын ус компани нь энэ энэхүү бүтээгдэхүүнийг Монгол үндэсний гэсэн уламжлалаа дээдлэн хамгаалах үүднээс үйлдвэрлэж эхэлжээ. Түүнчлэн Начин шимийн архи нь зөвхөн дотооддоо борлогдоод зогсохгүй арлын Япон оронд экспортлогдох болсон тухай тус компаний удирдлагууд ярьж байна. Энэ нь манай улсын хувьд нэг ч гэсэн экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх сайхан боломж юм.

Балар их ууваар өвчин бишүү
Бага зэрэг ууваас жаргал бусуу
Бахархаж шунаваас эргүү бишүү
Балмад зогтвоос галзуу бусуу

Ж.Алт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button