Монгол улсаа хөгжүүлье

Бид түүх дурсгалт газраа сэргээн аялал жуулчлалыг голлон хөгжүүлэх, байгаль орчинд хоргүй, газрын баялгийг онгичихгүй үйлдвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэх чиг барих, хоёр аварга том хөршийн дундах газар зүйн байрлал зэрэг давуу талаа ашиглан, удирдлагын түвшинд эе эвээ эрхэмлэж асуудалд прагматик сэтгэлгээгээр шуурхай хандвал эх орон маань 10-20 жилийн дараа бус 1-2 жилийн дотор дороо өндийж монголчууд бид бүхний амьдрал хангалуун болно. Иймд доорхи саналыг анхаарч судлан ажил хэрэг болгохыг хүсэж танд толилуулж байна.
Харин газар гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнол, Монгол төрm улсын маань оршин тогтнохын үндэс тул аливаа хэлбэрийн газрын хувьчлал- өмчлөлийг зогсоож иргэд газрыг зөвхөн татвар төлөн ашигладаг байхыг хуульчлан дахин тогтоовол зүгээр юм.Өнөөдөр бид „хувийн газартай гэж хөөрцөглөж байвч хожмийн үе удмийн маань хэн нэгэн нь амьдралын ямар нэгэн гачаал,дарамтанд орж хувьчилсан газрыг маань гадныханд зарж газар нутгаа алдахгүй гэхийн баталгаа хаана байна вэ?Онцгой шаардлагатай л бус бол татвараа төлж байвал бидэн болоод үр хойч үе маань юугаа барьж байгуулна төр нь хэзээ ч хөндөхгүй байдаг,гагцхүү газрын хэвлийн баялгаа улс мэдэж ашигладаг,хувьчлагдаж үл болохоор газраа улс мэдэлдээ байлгадаг хуультай болмоор байна. Өнөөдөр „Газар хувьчлалсайхан нэртэй, хожимын нэгэн өдөр монголчууд биднийг нутаг дээрээ ад үзэгдүүлж , хэтдээ монгол улсыг маань дотроос нь бусниулж мэдэх чигтэй гадаадынхны мөнгө оролцсон дайн ямар зэрлэгээр одоо явагдаж байгааг бид харж байна шүү дээ.
Харин газар ашиглахыг татвараар барьж байвал төсөвт хичнээн их орлого орохыг төсөөлж байгаа биз ээ. Иймээс газар эзэмших, газрын хөрсөн доорхи баялагаа улс өөрийн мэдэлд эргүүлэн авч энэ талын өмнө хийгдсэн элдэв алдаатай хувьчлал, лицензийг зогсоон цаашид
дотоод,гадаадынханд зарахаа больж, төр өөрөө хөрөнгө оруулалт хииж зарцуулах, эс чадвал ухаарч боловсорсон хойч үедээ үлдээе!!

1. Саяхан Япон улс Солонгос, Сингапүр зэрэг улсын иргэнийг эх орондоо визгүй зорчих эрх олгосон тухай зарлав. Yүнээс санаа аван манай улс хойд хөрш ОХУ, Тусгаар Улсуудын Нөхөрлөлийн орон болон хуучин социалист нөхөрлөлийн гэгдэж байсан Зүүн Европын улсуудын иргэнийг Монголд зохиогдож буй аялал жуулчлалын жилтэй холбогдуулан визийн маш бага / 10 долларын/ хураамж төлж зорчдог байхаар дангаар зарлаж, асуудлыг яаралтай шийдвэл зүйтэй юм. Учир нь Хятадын хямд бараа, Оросийн хэрэгцээ хоёрын дундаас бидний хувьд нийтээрээ ашиг олох тухай асуудал гол санаа минь юм. Ингэснээр миний тооцоолсноор зөвхөн Oросын жижиг наймаачдаас гэхэд Монголын зах зээл дээрээс хятадын өргөн хэрэглээний барааг худалдан авахын тулд 4-6 сая хүн/ давхардсан тоогоор 16-20 орчим сая хүн /Тэдгээрийн зөвхөн визийн хураамж гэхэд 160-200 сая доллар/ 1 жилийн дотор Монголд орж гарах юм. (Орос Хятад улс нь визтэй, бие биеэс харилцан болгоомжилдог бөгөөд Оросын жижиг наймаачид нь Хятадад орж чаддаггүй.) Їүнээс нэг наймаачин 500 долларын худалдаа хийвэл хамгийн багаар 1 тэрбум доллар манай зах зээл дээр эргэлдэнэ. Їүнээс 10% татвар гэж бодоход 100 сая доллар буюу 100 гаруй тэрбум төгрөг манай улсын төсөвт нэмэгдэж орно. / хүүхдэд өгөх 10,000 төгрөг, хөгшчүүлд нэмж олгох тэтгэврийн мөнгө чинь энд байна/. Їүнийг дагаад жижиг бизнес сэргэж, манай иргэд зохих хэмжээний ашиг, орлого олж амьдрал ахуй нь эрс дээшилнэ.Оросын дотоод эрүүгийн нөхцөл хэцүү, өчнөөн хүн орж ирвэл аюултай гэж хойрго сэтгэлгээгээрээ сэтгэж болох авч цөөн хоногоор наймаачдыг оруулж байгаа болохоос ямар буу, зэвсэг агссан дээрэмчдийг даллаж байгаа биш, улс байна даа, төрийн зүгээс зөв хянаж залаад зохицуулахад бүрэн болох зүйл юм.

2. Манай улсад үйлчилж буй олон давхар татварын асуудлыг цэгцэлж, татварыг нэг мөр болгох цаг нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл, хувь хүн болон аж ахуйн нэгжээс нэг төрлийн татвар авдаг систем бүрдүүлэх нь зайлшгүй чухал байна. Аж ахуйн нэгж, хувь хүн гадаад улсаас бараа импортолдог бол түүнийг зөвхөн импортын гаалийн татвар төлдөг болгох жишээтэй юм. Харин үйлчилгээний байгууллага гаднаас хил гаалиар бараа импортолдоггүй бол тухайн хуулийн этгээд зөвхөн үйлчилгээний орлогын татвар төлөх нь зөв юм. Улсын хэмжээнд орлогын татвар ноогдуулах хэмжээг нэгдсэн байдлаар 10-15 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлан тогтоох нь хамгийн зохистой хэмжээ юм. Мөн зарим салбарыг татвараас бүрмөсөн чөлөөлж, хуулиар баталгаажуулах нь зүйтэй. Эдгээр нь мал аж ахуйн салбар буюу үхэр, адуу, тэмээ, хонь, ямаа өсгөгч малчин, үндэсний үр тариа, хүнсний ногоо үйлдвэрлэгч, малын тэжээлийн ургамал тариалагч болон гадаадаас мод, гуалин, элдэв модны тарьц импортлогч наймаачид болно. Яагаад мал өсгөгчийг бүх татвараас бүрмөсөн чөлөөлөв гэвэл бид малынхаа махыг цаашид дэлхийн зах зээлд гаргана гэж тооцож байгаа, нөгөө талаас хөдөө орон нутгийг эзэнгүйдүүлэхгүйн тулд авах арга хэмжээ юм. Мэдээж энэ салбарт улс хөрөнгө мөнгө хаяж болох авч энэ нь байгалийн хувьд эрсдэл ихтэй бөгөөд үргүй зардал болж хувирч болзошгүй тул малчны хувийн санаачлагад тулгуурлах нь зөв юм. Одоо Засгийн Газрын төвшинд 40000 айлын орон сууц барина гэж их шуугьж байна. Хэрвээ энэ ажлыг бодлого болгож байгаа бол барилгын материалын импортын гаалийн татварыг чөлөөлж бусад хөнгөлөлт үзүүлэхэд л барилгын үнэ өртөг хямдарна шүү дээ! Гэхдээ өнөөгийн нөхцөлд хятадууд юаны ханшаа чангаруулж байгаа үед барилгын үнэ буурахгүй байж болох тул ихээр барилга барьж компаничлах бус харин иргэд маань одоо амьдарч байгаа хашаа,гэр хороололдоо тав тухтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхэд эн түрүүнд шаардагдах дэд бүтцийг нь ойртуулах тийм арга хэмжээг бодлогын түвшинд тавимаар байна. Татварыг дээр зааснаар хэрэгжүүлсэн тохиолдолд орлогоо нуух үзэгдэл арилж том нь томоор жижиг нь жижгээр хөдөлдөг нөхцөл бүрэлдэж, жинхэнэ үндэсний ажил хэрэгч хөрөнгөтнүүд буй болж ,эцэстээ ажлын байр нэмэгдэж, үйлчилгээний цар хүрээ тэлж, иргэний мөнгөн хуримтлал ихсэн, улмаар үйлдвэрлэлийн шинэ салбар жам ёсоороо бий болох нөхцөл бүрэлдэнэ. Татварын зөв бодлого хэрэгжүүлснээр татвар төлөгчийн бааз өргөжиж, улсын төсөв арвижин, бизнесийн эрүүл орчин бүрэлдэж, иргэн бүр хөрөнгөтэй болох бус, харин мөнгөтэй болж ингэснээр иргэд маань оюуны болон материаллаг өмчтэй болох асуудлаа өөрийн хүслийн дагуу шийдэхээс гадна Монгол орон аажмаар Евро-Азийг холбосон худалдаа бизнесийн төв ялангуяа мал, махны худалдааны төв болж хувирах боломжтой юм.

3. Монголд гадаадын хөрөнгө оруулахдаа манай улсад онцгой шаардлагатай эрчим хүч, нефть нэрэх үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий экспортын чиглэлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийн төрлийг татваргүй гэж нэр заан хуульчлан тогтоох нь зүйтэй юм. Нэр заагаагүй гадаадын хөрөнгө оруулалттай байгалын болоод газрын хэвлийн баялгийг ашигладаггүй үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй, тэд татварын ерөнхий хуулийн хүрээнд ажлаа явуулахад хангалттай. Өнөөдөр манайх өөрийн байгалийн баялгийг лицензийн орлогын мөнгө төдийхнөөр гадаад, дотоодынхонд үнэгүй ашиглуулж байгаа нь нийт үндэсний эрх ашигт харшилж байгааг хуулиар шууд таслан зогсоох ёстой болов уу! Хэрвээ нэгэнт гэрээ хийсэн бол бүтээгдэхүүн хуваах гэрээг, 50 хүртэл хувийг улс авахаар хийх, гэхдээ ашиглахын өмнөх байгалийн төрхийг сэргээлгэсэн байлгахад илүү анхаарсан байх хэрэгтэй. Ер нь газрын хэвлийн баялгаа улс хувьчлах асуудлыг хуулиар зогсоож, төр өөрөө төрийн өмчийн үйлдвэр, компаниараа дамжуулан бодлоготойгоор зарцуулдаг байж бид сая байгаль орчноо хамгаална шүү дээ! Ингэж эс шийдвээс бид байгалиа хөнөөх нь! Ерөөсөө бид байгалийн баялаг болсон энэ газрын хэвлийн баялгаа ухаант хойч үедээ үлдээвэл болох юм биш үү! Алт хөтөлбөр гээд нэг сайхан юм ярьж сурталчлаад л байсаняг үр дүн нь мэдрэгдсэнгүй! Сая сонсохнээ Монголын маань алтны нөөц үгүй болж байгаа гэх шив?. Ингэж хоёрын хооронд, улс маань мөнгөтэй болж чадахгүйгээр гаднынханд зүгээр өгснөөс миний санал болгож байгаа визийн талаархи 1 дүгээр асуудал зэрэг өөрөөсөө шалтгаалах бололцоотой зүйлээ нэн даруй хэрэгжүүлмээр байна. Хятадын сонинд Хятад улс өөрт нь маш их хэрэгцээ байсаар байхад коксждог нүүрсээ Европийн холбоонд тонныг нь 375 доллароор зардаг гэж бичсэн байсан. Їүнээс санаа аван манай төр бусдын гар харалгүй энэ чиглэлээр судалгаа хийж, зах зээл олж чадахгүй гэж үү? Татварын хэмжээ гадаад дотоодын бүх аж ахуйн нэгж болон хувь хүний хувьд ижил байх нь зохистой юм. Ер нь монголын газрын доорхи баялагт гадаадын хөрөнгө орж ирэх нь гарцаагүй гэдгийг бид энэ 15 жилийн дотор биеэрээ мэдэрч ойлголоо шүү дээ.
Иймд Монголын төр өнөөдрийнх шиг бүх баялгаа хүнд өгчихөөд талаар нэг тэднээр онгичуулж байгаль орчиндоо нөхөж баршгүй хохирол учруулаад дээрээс нь өөртөө юу ч авч чадахгүй ийм арчаагүй байснаас дангаараа зөвхөн нэг л баялагтаа тулгуурлан өөрийн хөрөнгө оруулалт хийж ашиглан нийт ард түмэндээ хүртээмжтэй зарцуулдаг тийм тогтолцоонд оръё. Норвег улс нь өөрийнхөө эргийн ойролцоо нефтийн орд олж Засгийн Газар нь Европийн орны хөрөнгө оруулалт болон өөрийн хувийн салбарын хөрөнгө оруулалтаас татгалзан зөвхөн Засгийн Газар нь улсын компаниараа дамжуулан ашиглаж эхлээд түүхий нефтээ хөрш орнууддаа нийлүүлж хөл дээрээ боссоны дараа нефтийг бүрэн боловсруулдаг үйлвэрээ барьж ашиглан бүтээгдэхүүнээ гадаадад гарган олсон наймааны ашгаа гадаад дотоодын томоохон төсөлд оруулан эргүүлж жилийнх нь 9,6 хувийн ашгаа нийгмийн халамжид шууд зарцуулдаг болсноор ядуурал гэдэг устгагдаж, насаараа цэвэрлэгч хийсэн хөгшчүүд энэ 2005 онд манай орны хөдөө нутгаар хувийн унаа хөлөглөн аялаад буцлаа.Иймд Норвегийн энэ бэлэн туршлагыг бид өөрийн ашигт малтмалын орд дээрээ хэргжүүлбэл 3 хүрэхгүй сая хүнийг яаж л бол яаж тэжээмээр санагдах юм.

4. Өнөөдөр манай урд хөрш нийт эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг дулааны эрчим хүчнээс, 4 хувийг атомын цахилгаан станцнаас гарган авч байгаа бөгөөд 2020 он гэхэд атомын эрчим хүчний эзлэх хувь 2 дахин өсөх төлөвтэй байгаа ч эрчим хүчний хувьд Хятад улсын эрчим хүчний үйлдвэрлэл эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ба энэ асуудал нь хэтдээ эдийн засгийнх нь ноцтой асуудал болж хувирах юм байна. Харин Оросын Баруун Сибирь дэхь олон томоохон усан цахилгаан станц өнөөдөр эрчим хүчний илүүдэлтэй байна. Иймд Оросын энэхүү илүүдэл эрчим хүчийг Монголын нутгаар дайруулан Хятадын хойд, баруун хойд мужтай холбуулсан тохиолдолд Орост эрчим хүчнээс орох эдийн засгийн ашиг Монголд нийлүүж буй эрчим хүчний ашгаас хэдэн зуу дахин их болох нь ойлгомжтой бөгөөд Монголын нутгаар Оросын эрчим хүчний шугамыг тавиулж газраа ашиглуулсны төлбөрт манай улс үнэгүй эрчим хүчээр хангагдах бололцоотой юм. Їүний тулд Оросын цахилгаан шугамыг Монголоор дайруулж Хятадтай холбуулах талаар бодлого яаралтай боловсруулан хэрэгжүүлэх л нэн чухал шаардлагатай санагдах юм. Алгуурлавал хоёр хөрш маань манай орны хоёр талаар тойроод эрчим хүчний шугамаар холбогдчихож болзошгүй !

5. Бүхнийг хувьчилснаар улс хөгждөггүй гэдгийг бидний хоосон найдан хүлээж өнгөрөөсөн 15 жилийн ажлын сургамж харуулж байгаа болов уу! Миний бодоход Монголыг маань хөл дээр нь босгох, гол нь валют олж ирэх, Монголын төрийн мэдэлд хувьчлахгүйгээр барьж байх салбарууд бол Говь комбинат, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн ГОК, Монголын төмөр зам юм. Төр өмчгүй байна гэдэг авилгад амархан өртөнө, гаднаас хамааралтай байна гэсэн үг биз дээ! 100%-ын ноолуур бүтээгдэхүүн валют олох эх сурвалж гэхэд хэн ч маргахгүй биз ээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд улс санаа тавьж ажиллуулбал бараг Эрдэнэтээс дутахааргүй ашиг авчрах юм. Энэ үйлдвэр хэтдээ машины үйлдвэрийн суурь болох ба зөв удирдаж чадвал одоогоор дотоодод хэрэглэж байгаа ахуйн хадаас, торноос авахуулаад барилгын арматур зэргийг бүрэн үйлдвэрлэн хангах бололцоотой ба хөрөнгө санхүүгийн хувьд бэхжисэний дараа бага оврын ширэмний үйлдвэр барьж /300 сая доллар/ ашигласнаар бүх төрлийн сантехникийн эд зүйлс үйлдвэрлэж дотоодоо хангахаас гадна ширмийг гадаад зах зээлд гаргах боломжтойгоор үл барам улмаар төмрийн хүдэр боловсруулах, хайлуулах, гөлмөн төмөр, ган хоолой,та бидний одоо хэрэглэж буй гар утасны эд ангийг ч үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Мөн энэ үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүнд тулгуурласан төмрөөр юм хийх жижиг хувийн үйлдвэрүүд бий болж хөгжих нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ган чанарын хувьд дэлхийн стандартад тэнцсэн дээд зэргийнх, үйлдвэрийн хувьд орчин үеийнх, боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн харин менежментийн хувьд дутагдалтай байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх сонгоход нь оролцож, угсран босголцож байсан мэргэжилтний ярьснаар манай гааль үндэсний үйлдвэрээ хамгаалж чаддаггүйн нэг жишээ бол уг үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гааль хамгаалдаггүйгээс болж Оросоос оруулж ирсэн ижил төрлийн бүтээгдэхүүнд цохигдон улмаар энэ нь үйлдвэрлэлийг цаашид өсгөх,өргөжүүлэхэд муугаар нөлөөлж болзошгүй байгаа ажээ. Нөгөө талаар уг үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ багассаныг Монгол дахь хар төмөрлөгийн нөөц багассанаар тайлбарладаг авч энэ талаар төр засгаас энэ салбарыг хөгжүүлье гэсэн эх оронч сэтгэлтэй хүнийг олж тавиад аливаа хар болон өнгөт төмөрлөгийн хаягдлыг гадагш гаргахыг хуульчлан хорьж хатуу хянаж ажиллуулбал энэ үйлдвэр дороо сэхэхээс гадна эх орны валют олох нэг эх булаг болох юм.Хар төмөрлөгийн нөөцийг бий болгоход хоёр арга зам байна.1-д манай наймаачны гаднаас оруулж ирж буй аливаа машин техникийн гаалийн татварыг багасган,байгальд ихээр утаа гаргадаг машины утааны яндангийн асуудал дээр л төр хяналт сайн тавих ёстой юм.Машин тэрэг хуучирлаа,ашиглагдахгүй боллоо гээд Монгол улс элдэв төмрийн хогийн орон болох бус харин хар төмөрлөгийнхөө үйлдвэрт шууд хэрэглэх нөөцийг бүрдүүлж байгаа юм.2-тХар төмөрлөгийн үйлдвэрийн гол түшиглэх газар бол төмрийн хүдрийн орд юм.Миний сонссоноор Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглах эрхийг хувь хүн эзэмшдэг гэсэн тул түүнийг хүчингүй болгуулж эрхийг/ерөөсөө Монголын бүх төмрийн ордны эзэмших эрхийг/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлэх ёстой юм. Ер нь газрын хэвлийн баялгийг улс гартаа, хувьчлахгүйгээр барьж захиран зарцуулдаг байх эрхийг хуульчилж өгөх ёстой .

6. Орос болон Европпын орнуудын иргэний визийн төлбөрийг бууруулсантай холбогдуулан гадна, дотнын хүний урсгал одоогийнхоос эрс ихсэх тул төрийн хяналт, шалгалтын болон татварын байгууллагын хооронд мэдээллийн нэгдсэн сүлжээг хойшлуулалгүй хийж дуусгамаар байна. Өнөөдөр төрийн хяналт, шалгалтын болон татварын байгууллага хооронд мэдээллийн нэгдсэн сүлжээгүй , манай улсад орж, гарч байгаа гадаадын иргэний хөдөлгөөнд тавих хяналт туйлын задгай буй нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл болж болзошгүй юм.Гэтэл Америкийн виза авах , Хятад улс уруу орж, гарахад ямар чанга тэмдэглэгээ хийж байгаа нь манай иргэний нүдний өмнө ил тодорхой харагддаг атал харин манай улсад орж ирээд амьдарч байгаа гадаадын иргэнд тавих төрийн хяналт бараг байхгүйтэй адил болсон юм. Иймд мэдээллийн нэгдсэн сүлжээний системийг даруй буй болгоход анхаарлаа хандуулахыг хүсье

7. Манай нийгэмд өнөөдөр нүүрлэж байгаа, бидний хэн нь ч өртөж болзошгүй баталгаагүй байгаа нэг аюул бол гэмт хэрэг ба түүн дотроос хүнд ноцтой харгис хэрцгий шинжтэй болж байгаа, бусдын эд баялгийг эзэмших сэдэлттэй, сүүлийн үед ихэсч байгаа хүн амины ноцтой гэмт хэргүүд юм. Энэ үзэгдэлтэй бид тэмцэх хамгийн дөт зам бол эдийн засгийн арга. Түүнээс бус захиргааны аргаар тэмцэх болон хууль чангатгаснаар бид удаан хугацааны үр дүнд хүрч чадахгүй нь. Өлсөж байгаа хүнтэй болоод Богд уулын модыг шөнө хулгайгаар зөөж осгож, хөлдөж үхэхээс гэр орноо, амиа аварч амьдралаа залгуулж байгаа хүнд байгалиа хамгаал, эх орноо хайрла гэж ухуулах нь мэдээж илүү зүйл юм. Харин түүнийг энэ нийгэм болоод байгалийн эсрэг гэмт хэрэг, үйлдлээс хөндийрүүлэх ганц арга бол дээр дурдсан мөнгийг шударгаар олох арга нөхцөлийг төр бий болгох зам юм. Нөгөө нэг нийгмийн үзэгдэл болсон зүйл бол архидалт байна. Миний бодоход архидалттай мөн эдийн засгийн болон ухуулга, хүмүүжлийн аргаар тэмцэх ёстой. Гэхдээ эдийн засгийн аргыг түлхүү хийхгүй бол дан ганц ухуулгын аргаар үр дүнд хүрэхгүй.Ерөнхийлөгч маань архитай тэмцээд дийлэхгүй байсаны гол шалтгаан бол архидалтыг багасгах эдийн засгийн үндэс бий болоогүй, нөгөөтэйгүүр манай шилдэг оны бизнесмен, үйлдвэрлэгчид архи болон спиртийн бүтээгдэхүүнээс гол ашгаа олдог үйлдвэрлэгчид байгаад оршино. Өнөөдөр монголын нийгэм архидалтанд нэрвэгдсэн нь зарим эрдэмтний онолддог шиг ажиллах цаг нь багасч амралт нь ихдээд байгаад бус харин амжиргаа нь хүрэлцэхгүй, маргаашдаа итгэх итгэл нь алдран бүүдгэр болсон учраас санаа сэтгэл нь гутарч ганц тайвшрах арга гарц нь архи болж улмаар нийгэм маань архидалт гэдэг өвчинд нэрвэгдэж байгаа юм. Архидалт нийгмийн үзэгдэл болно гэдэг мөн л нийгэм маань ядуурсантай шууд холбоотой гарч ирж байгаа асуудал мөн. Архидалт, архины үйлдвэрлэлийг багасгахын тулд миний бодож байгаагаар пиво, дарс үйлдвэрлэгчдээс авах татварыг багасгаж архи үйлдвэрлэгчдийнхийг нэмэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд архины үйлдвэрлэлийн хэмжээ буурч, пиво, дарсны үйлдвэрлэл нэмэгдэх ба олох ашгийн хувьд пиво,дарс үйлдвэрлэсэн нь ашигтай болох юм. Мэдээж асуудал нэг шил архи ууж ухаан алдсан хүнээс нэг шил пиво,дарс уусан хүн арай аюул багатай, гол нь тэрээр өөрийгөө удирдах ухаантай байх юм. Хэдийгээр энэ арга одоогийнзахиргааны аргаар албаддаг, юу ч шинээр сэтгэж бодож хийхгүй байдлаас хамаагүй дээр авч эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэхгүй, төр засгаас дорвитой хөдлөхгүйгээр архидалтыг багасгах багасгах хэмжээний үр дүнд хүргэхгүй. Өөрөөр хэлбэл иргэд нь архи ууж цаг дэмий үрэхийн оронд мөнгө олох гэж ухаан зардаг болгох тийм хөшүүрэг нөхцөлийг төр бий болгох ёстой юм. Өнөөдрийн хувьд Монголын төр иргэндээ хангалттай ажлын байр, хөдөлмөрийг нь шударга үнэлээд өгчих мөнгөтөй ажлыг бодож бий болгож чадаагүй, бас л мөнгөгүй байгаа тул 1 дүгээр саналыг хэрэгжүүлэхээс өөр барьцтай ажил харагдахгүй байгаа юм. Хүн болгон хөдөлгөөнд орсон,сэтгэлийн урам сэргэсэн тэр үед архи уух завтай хүн Монголд лав олдохгүй болох биз ээ!

8. Сүүлийн үед иргэдээ болоод нийгмээ хэрхэн мөнгөтөй болгох,үл хөдлөх хөрөнгө,аж ахуйгаа хэрхэн хөдөлгөх, өргөн утгаар улс орноо яаж хөгжүүлэх тухай үзэл бодлоо хүмүүс чөлөөтөй илэрхийлж энэ талаар телевизээр хэд хэдэн удаа нэвтрүүлэг явлаа. Тухайлбал Баабар гуай Дорнод аймгийг Япон улсад өгч алтан Дорнодыг бий болгосноор энэ нь Монголын нийгмийг үлэмж их хөгжүүлж ядуурлын асуудлыг арилгана гэсэн санааг телевизээр ярьсан,энэ талаар иргэдийн дунд яригддаг бас нэг сэдэв болоод байгааг нуух юун. Миний санаа бол зарчмын хувьд ижил боловч зарим зүйл дээр зөрөөтөй байгаа юм. Хэрвээ сонирхож байгаа бол Японд Дорнод аймгийн нутгийг бүтнээр нь зүгээр өгч огтхон ч болохгүй харин манай тодорхой хэдэн аймгийн нутгаас хэсэгчлэн тодорхой хугацаагаар /200- жилээр/ мөнгөн илэрхийллээр түрээсээр өгөх, гэхдээ тэр нутаг манай нутгийн гүнд байрласан, тухайлбал Чойр төвтөй, тойрон байгаа Дорноговь, Дундговь, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн нутгаас бага багаар оруулсан байж болох юм. Захын аймгийг өгвөл бидэнтэй харилцахгүй цаашаа харилцах ба нутгийн төвд байвал түүний эргэн тойрон байгаа манай бусад аймгийн хөгжилд сайнаар нөлөөлөх юм.Нөгөө талаар саяхан Зүүн өмнөд Азийн орнуудад болсон аюумшигт цүнамийн давалгаанаас болж хэд хэдэн жижиг арал живж алга болсон ажээ. Өнөөдөр дэлхийн цаг агаарт өөрчлөлт их орж элдэв байгалийн гамшиг тохиолдож байгаа ба нэгэн өдөр Японы арал живэх боллоо гэхэд НЇБ-ээр албадуулж бидний нутгийг сохор зоосны үнэгүй Японд өгүүлчихэж магадгүй тул түүнээс өрсөн Японы Засгийн газар болон Японы компаниуд жил болгон 10 тэрбумаас багагүй долларыг манайд төлөх заалттай гэрээгээр тодорхой хугацаагаар/ 200 жил хүртэл/ газар нутаг түрээслэн амьдарч болно гэсэн санааг өгч, хэрэгжүүлэхийн төлөө одооноос эхэлж бодлоготой хандах хэрэгтэй болов уу. 10 тэрбум доллар гэдэг японы 1 иргэнээс жилд 1000 доллар төлнө гэсэн үг юм. Япончуудын хувьд түрээсийн газар нутаг дээр барилга орон байр, үйлдвэр зэргээ чөлөөтөй барих ба харин газрын хэвлийн баялаг ашиглах, гол мөрөн, нуурын усыг ашиглах, өөрчлөх болбол тусгай татвар төлөхөөр гэрээг хийг ёстой юм. Мэдээж Япон улсыг монголын нутаг дээр байлгах нь геостратегийн хувьд хоёр хөршид таалагдахгүй ч хүмүүнлэгийн гэдэг утгаар нь авч үзэж хэрэгжүүлэхэд бас бүтэхгүй ажил ч биш юм. Ямар ч гэсэн манай улс ийм өөрчлөлтөнд бэлэн байж хэрэгжүүлэхээр одооноос оролдох ёстой юм. Миний ажигласнаар ийм хандлага Өмнөд Солонгосчуудын зүгээс анзаарагдаж байгаа тул энэ асуудал ч бас түүнд ч хамаарч болно.Гол нь тэдний зүгээс хүсэлт гаргахуйц байдалд хүргэх дипломат зөв арга бодлого нэн чухал.

9. Чөлөөт бүсийн талаар бид 15 жил их ч ярьж судалсан авч үнэндээ саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн шав тавьснаас өөр юу ч хийгээгүй шүү дээ.Одоо болохоор бүсчилсэн хөгжил,Алтанбулаг,ЗамынЇүд,Цагааннуур зэрэг газарт худалдааны чөлөөт бүс нээнэ,ингэснээрээ 1-рт хот уруу чиглэсэн нүүдлийг зогсооно.2-рт хөдөө,бүс нутгаа анхаарна гэж тайлбарлаж байх юм.Замын -Їүдийн хувьд Хятадаас казино тоглохоор ирэх иргэнд голлон чиглэх тул онцгой бүс байж болох авч Алтанбулаг,Цагааннуурын хувьд цаана нь байдаг тувачууд болон Хиагтынханд зориулан нээх бус ерөөсөө ОХУ, болон ТУХН,зүүн Европын орны иргэнд манай зүгээс визийн хаалт бараг байхгүй болж байгаа тул тэдгээр орны жижиг наймаачны ихэнх нь төмөр замаар ирэх тул Монгол орон маань тэр чигээрээ Улаанбаатар нийслэл төвтэй чөлөөт худалдаа, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болох ба Монголын төрийн хувьд өөр бүс энд тэнд байгуулж зардал чирэгдэл гаргах нь илүү ажил юм.Цагааннуурын хувьд хэлэхэд,тэнд чөлөөт бүс байгуулах, улмаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулах нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тул энэ санаанаас татгалзаж харин аялал жуулчлалын бүс болгох нь илүү тохиромжтой биш үү?
Манай төр өөрийн болоод гаднаас ирж буй иргэнд зохиомол чирэгдэл бий болголгүйгээр тэдэнд бизнес наймаа,үйлдвэрлэлээ санаа зовох юмгүй эрхлэх нөхцөл,хууль зүйн орчинг бүрдүүлээд төрийн хяналт,бүртгэлээ уян хатан шуурхай зөв хэрэгжүүлэх, татвараа зөв тооцож авчихдаг болоход хамаг учир оршино.Түүнээс бус төвөөс алслагдсан газарт чөлөөт бүс байгуулж байгаа нь энэ гээд гаднаас ирж буй хүнд зохиомол чирэгдэл бэрхшээл бий болгоод, өөрийн иргэнийг тэр хол газар холхиулж зовоогоод, үүн дээр орон нутгийн бяцхан бүлэглэлүүд элдэв зүйлээр хавчиж дарамтлаад байдаг зэргийг одоогийн Алтанбулагийн жишээн дээрээс ч бодолцох хэрэгтэй юм.Цагааннуур болон Алтанбулаг уруу байнга наймаа хиихээр Дорнод,Сүхбаатар,Говь-Алтай, Баянхонгороос иргэд маань цааш нааш илүү явдал,үрлэг зарлага хиих хэцүү биз дээ? Аливаа шийдвэрийг гаргахдаа хүн арддаа нэг их чирэгдэл гаргахгүйгээр хийж баймаар байна!

10. Манай улсын засаг захиргааны бүтцэд өөрчлөлт хийх тухай ярьж байна. Энэхүү өөрчлөлт нэг талаас цаг үеэ олсон мэт боловч, нөгөө талаас, хэрэв өнөөдөр аймгуудыг нэгтгэвэл хуучин аймагт төрийн төсвөөс шууд хараат амьдарч байсан олон хүн орон тооны цомхотголоор ажилгүй болох нь ойлгомжтой билээ. Өөрөөр хэлбэл ядуурал улам л ихэснэ. Харин миний бодоход засаг захиргааны нэгжид хийх өөрчлөлтийг дээрх саналын нэгдүгээр зүйлийг хэрэгжүүлсний дараа хийвэл иргэний амьдралд сөрөг нөлөөгүйгээр шийдэж болмоор санагдаж байна.

11. Өнгөрсөн хугацаанд манай гаалийн бодлого үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах,сэргээхэд дөхөм үзүүлэх зүйлд чиглэсэнгүй харин чадаж байгаа юм аргагүй гэсэн байдлаар явж ирлээ. Одоогоор гаалийн албаны үйл ажиллагаа татварын албыг орлосон,зальтай зайтай хүмүүсийг авилгаар тэжээх алба болж хувирчээ.
Хөгжилтөй оронд импортын бүтээгдэхүүний гаалийн тариф гэдгииг мөрддөг ба гол зарчим нь үндэсний дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахад чиглэсэн байдаг юм. Энэ талаар гаалийн салбарт боловсон хүчний бус, бодлогын шинэчлэлт хийх хэрэгтэй болжээ.

12. Улсын хилээр Хятад уруу экспортолж байгаа малын түүхий эд,ялангуяа ямааны ноолуураас жил бүр 100 тэрбум төгрөгтөй тэнцэх хэмжээний татварын мөнгийг хурааж чадалгүй алддаг тухай олон жил ярьцгааж байна. Хилээр ногоон гэрлээр гарч байгаа ноос ,ноолуурын ихэнх нь энэ чиглэлийн наймаа эрхэлдэг Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад ноогдож байгаа нь маргаангүй үнэн юм.Компани бүр өөрөө ноос,ноолуураа боож прессэлдэг тул энэ ноос, ноолуур пресслэх ажлыг нь улс гартаа авч энэ чиглэлийн үйлчилгээ явуулдаг улсын компани буй болгон түүгээрээ дамжуулан гүйцэтгэснээр татварыг бүрэн авч чадна гэж бодож байна.Компаниуд ноос,ноолуураа өөрөө цуглуулж төвлөрүүлээд зөвхөн улсын мэдлийн боож,пресслэх үйлчилгээний компаниар төрийн хяналтын доор үйлчилгээ хийлгээд татвараа төлж,бүртгүүлээд чөлөөтэй гаргадаг тийм журамд шилжвэл энэ 100 тэрбумын татварыг олж авч чадах юм. Энэ журмыг зөрчсөн этгээдээс барааг нь хураан улсын орлого болгоход хангалттай юм.

13. Эвслийн Засгийн Газраас Монгол орны цаг агаарын өөрчлөлттөй холбоотойгоор сүүлийн үед улам ноцтой болж байгаа цөлжилтийг зогсоох чиглэлээр мод ургамал тарьж ногоон хэрэм барих тухай тогтоол гарч энэ үйл хэргийн эхний алхмыг хийж байгаа нь сайшаалтай. Ер нь Монголын өмнө зүг бол газрын баялаг ихтэй авч усны гачигдлаас болж ашиглахад бэрхшээлтэй байгаа юм.Манай өмнөд хэсэг ч бус Хятадын Өвөрмонгол,Шинжаан гээд өргөн уудам нутаг цөм элсэн цөлийн бүс билээ.Иймээс энэ асуудлыг зөвхөн Монголын цөлжилтийг зогсоохоор хязгаарлахгүй дээр дурдсан бүс нутгийн цөлжилтийн асуудлыг иж бүрнээр нь шийдэх,энэ ажилд Хятад,Өмнөд Солонгос,Японтой хамтарч, улмаар дэлхийн хамтын нийгэмлэгийг татан оролцуулах ёстой болов уу! Миний бодоход, мод тарихаар хязгаарлах бус ерөөсөө энэ бүс нутгийн цаг уур,амьтан ургамлын аймгийн бүтцэд эерэгээр нөлөөлөх,улмаар энэ бүс нутгийг цаашдаа хүнс тэжээлийн ургамал бэлтгэх том бааз болгох чиглэл барьж, олон улсын хөрөнгө мөнгийг хандуулж ашигламаар байна.Їүний тулд, манай улсын ихэнх гол мөрний ус умар зүг урсан гарч ь Хойд мөсөн далайд цутгадаг,гэтэл Хойд мөсөн далай хайлж дэлхийн усны төвшин аажмаар нэмэгдэж, эргээд арлын орнуудын ирээдүйн оршин тогтноход цаашид эсрэгээр нөлөөлж болзошгүй байна гэж ярьж байгааг ихээхэн анхаарч, манай голын усыг хойш нь гаргахгүйгээр боож, урагш нь говь нутаг уруугаа татах,мөн түүнчлэн Оросын нутаг дахь усыг говь болон дээр дурдсан цөлжиж байгаа бүс нутаг уруу татах зэрэг ажлыг олон улсын том төсөл болгон хэрэгжүүлхээр манай улс санаачламаар байна.Хятад улс усаар баялаг өмнө зүгийнхээ усыг умар зүг үрүүгээ татах том ажил хийж байгаа боловч энэ нь тэдний нутаг дахь говь цөлөө хязгаарлан барих,ногоонжуулахад орон зайнаасаа болоод хүрэлцэхгүй юм.Харин манай усыг өмнө зүг татах ажил газар нутгийн хувьд Хятадад ойр дөт тул уг улс лав санхүүгийн хувьд дэмжих биз гэж бодогдоно! Энэ санаа өмнө нь манайд 1980 –аад оны үед яригдаж байсан, нөгөө талаар цөлжилтын асуудал зөвхөн нэг улсад тохиож байгаа гамшиг бус дэлхийн хэмжээнийх болж хувирч байгаа тул энэ глобал асуудлыг шийдвэрлэх зүгт элс,цөлжилтийн асуудалд нэрвэгдэж байгаа орнууд болоод олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагуудын анхаарлыг хандуулах талаар ажиллах нь зөв болов уу !

14. Саяхан Хятад улсын ШеньЯн хотноо болсон олон улсын үзэсгэлэнд оролцож байдлыг дүгнэхэд манайх хэрвээ өөрийн үндэсний хүнсний ногооны сортыг гарган тариалж экспортлох боломж байна.Хятадуудын амьдрал сайжирч худалдан авах чадвар нь дээшилж байгааг бид өөртөө ашигтайгаар ашиглах боломж байна.Шанхай,Гуанжоу хотод америкийн экологийн цэвэр бүтээгдүүн болох төмсийг оруулж ирж кг-г нь 2 юаниар борлуулалдаг,тэр орчиндоо маш хурдан борлоод хятадын хойт талын том хот уруу хүрдэггүй гэнэ.Мөнгөтэй хүмүүс хүнсэндээ цэвэр бүтээгдүүн хэрэглэх нь илт ихсэж хятаддаа тарьсан ногоонд сонирхол нь багасаж байгаа байдал ажиглагдаж байгаа юм байна. Эндээс харахад манай газар тариаланд ашиглаж чадвал эерэг ирээдүй харагдаж байгаа юм.
Миний дээр дурдсан санаануудад тусаагүй бусад зүйл бол зөвхөн татварын зөв бодлого,татварын хуулиар зохицуулагдан, жам ёсоороо зах зээлийн эрэлт шаардлагаар үйлдвэр, үйлчилгээний шинэ шинэ салбар буй болж энд хуримтлагдсан хөрөнгө мөнгөөр эрүүл мэнд,нийгмийн халамж,боловсролыг жинхэнэ ёсоор өндийлгөх ба төрийн зүгээс хүн ардын бүтээлч эрч хүчийг шуурхай зөв залж, удирдахад орших юм. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд санаа онооноос гадна төр барьж байгаа энэ үнэтэй чухал хугацаандаа Та болон танай нам,хүчнээс үзүүлэх дэмжлэг,гаргах бүтээлч сэтгэлгээ, санаачлага, хүчин чармайлт, улс үндэстнийхээ түргэн хөгжил,хойч үеийнхээ сайн сайхны төлөө өөрийн ашгийг өргөн зориулж чадах хариуцлага,зориг одоо хэрэгтэй болж байна.

Нийгэм хөдөлгөөнд орсон тэр үед намд наалдан төрийн аппараттай зууралдагсад тус тусын мөнгө хийх өөрийн замаа олж, Монголын төрд төрийн төлөө л гэх жинхэнэ сэтгэлтэй хүмүүс нь ялгаран үлдэж төсөв зардал ч хэмнэгдэх биз ээ ! Энэ бүх санааг минь анхааран судалж, ажил болгохын төлөө бүхий л боломжоороо тэмцэн зүтгэхийг Танаас хичээнгүйлэн хүсэж байна.

ЖичЭнэ асуудлын зарим хэсгийг тусгасан асуудлаар 2004 оны 12 дугаар сард төрийн 3 өндөрлөгт хандаж байсан юм.

Таныг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Я. Энхтайван
E-mail Enh_mir@chinggis

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button