Бид Канад, Хятадаас нүүрс зэс гуйх цаг удахгүй ирнэ

Бид энэ удаад уул уурхайн салбарт нэр хүнд бүхий алтны гэгдэх Монгол газар компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяртай уулзаж ярилцлаа.

-Таны хувьд амралтын өдрүүд олон уулзалт, шил дараалсан цөөнгүй ажилтай байдаг нь ажиглагдлаа. Амрах өдөр ховор гардаг юм аа даа?
-Тэр үнэн шүү. Би долоо хоногийн турш ажил ихтэй байдаг. Гэхдээ мэдээж бусдын нэгэн адил амрах цаг өөртөө гаргалгүй яахав. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа дур сонирхолтой учир тэр бүр амраад байхыг хүсдэггүй. Манай монголчууд гайхамшигтай залхуу улс. Бидний ядуу амьдарч байгаа нь ажилгүй, залхуу хоёртой шууд холбоотой. Би амрах дургүй байдаг нь ийм учиртай юм.

-Он гарсаар улс орон, төр засгийи байдал нэлээд ороо бусгай байна. Ард түмэн ч багагүй бухимдсан. Та ямар бодолтой байна вэ?
-Одоо нэгэнт унасан Засгийн газрийн талаар ямар нэгэн дүнэлт хийгээд хэрэггүй. Харин түүний оронд дараагийн Засгийн газрыг хурдан бүрдүүлж монголчуудын төлөө хийх ажлаа эрчимжүүлээсэй гэж бодож явна. Манай орон шиг хийж бүтээсэн зүйлээ өөрсдийн гараар үгүй хийгээд дараа нь буцааж эвлүүлэх гэж цаг хугацаа алддаг газар байдаггүй л болов уу.

-Танд улс төрд орох бодол байдаг уу?
-Тийм бодол огтхон ч байдаггүй. Өнөөдөр жаахан толгой нь ажилладаг хүн улс төр гэж гүйж явахын оронд улс орондоо хэрэгтэй үйлдвэрлэл хөгжүүлж гараа хөдөлгөж яагаад болохгүй гэж. Манай оронд улс төрөөс илүү үйлдвэрлэл, шинэ технологи техник хэрэгтэй байна гэдгийг олж харах хэрэгтэй. Зарим хүмүүс улс төр бизнес хоёрыг хольж хутгаж байгаад бага зэрэг гайхах сэтгэл төрдөг. Уг нь хоёр тусдаа байх ёстой зүйл шүү дээ. Би улс төрөөр бизнес хийдэг хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ер нь улс төрийг хувийнхаа бизнесийн төлөө хийж болохгүй биз дээ.

– Уул уурхайн салбарын хувьд гадны хөрөнгө оруулагчдад найр тавьж дотоодын цөөхөн хэдэн бизнесменүүдээ авч хэлэлцэхгүй байна гэж шүүмжилдэг. Ийм хандлага ажиглагдах юм уу?
-Манай улс шиг хуулиа зөрчин үйл ажиллагаа явуулдаг улс орон байдаггүй. Манай компани байгууллагдсан цагаасаа орлогын албан татварыг төлж ирсэн. Гэтэл Алтан Дорнод Бороо Гоулд гэх мэт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд 3-5 жил татварын хөнгөлөлт эдэлдэг бол дотоодын хөрөнгө оруулагчдад тийм хөнгөлөлт байдаггүй. Эцсийн эцэст өөрсдөө юм хийж сурч байж энэ улс хөгжинө үү гэхээс гадны хөрөнгө оруулагчид орж ирээд монгол орныг хөгжүүлнэ гэдэгт огт итгэдэггүй. Тэд гадагшаа зөөж л чадна. Гадны хөрөнгө оруулагчдын хуулинд эрс өөрчлөлт хийх болсон мэт санагдах юм. Сүүлийн үед гадныхан Монголын ашигт малтмалын орд газрыг барьцаалж Торонтогийн биржээс их хэмжээний ашиг олж байгааг хэн хүнгүй анзаарч суугаа. Ийм асуудал үүсэх болсон нь бас л манай улсын алдаа. Гадааны жижиг охин компаниуд манай орд газруудыг ямар эрх зүйн үндэслэлээр шууд өмчилж аваад байгааг ойлгохгүй байна. Тэд манай ашигт малтмалын орд дээр тулгуурлан хувьцаа гаргаж ашиг олж байхад энэ асуудал дээр татварын ямар ч хууль байдаггүй. Ингээд л гадны хөрөнгө оруулагч нараа сул тавиад байдаг. Өнөөдөр эцсийн дүнд Хятад, Канадаас нүүрс зэс гуйгаад суух тэнэг байдалд орчихоод явах цаг хаяанд ирчихсэн байгаа.

-Энэ асуудлаас гарахын тулд дотооддоо уул уурхайн бирж бий болгох талаар таны ярьж байсныг санаж байна. Хоёр том гүрний дунд байдаг манайх шиг улсад уул уурхайн бирж байгуулах боломж бий юу?
-Гадны орнуудад уул уурхайн баялагаа мөлжүүлчихсэн энэ үед дотооддоо хөрөнгийн бирж бий болгох цаг нэгэнт ирчихсэн. Тухайн бирж татварын системтэй нягт холбоотой ажиллах ёстой. Монголд уул уурхайн бирж бий болсон тохиолдолд гадны компани заавал ямар хувьцаа гаргах гэж байгаагаа мэдэгдэж ногдсон хэмжээний татвараа зайлшгүй төлөх болно.
Жишээ нь, анх Оюу толгой-н ордыг илрүүлэхээс өмнө Айвенхоу майнз компани биржид арван сая долларын хөрөнгийн бүртгэлтэй компани байсан. Гэтэл өнөөдөр 2,5 тэрбум долларын үнэтэй компани болтлоо өссөн. Энэ хоёр тооны хооронд дахь асар их зөрүүний хувьцаа зарсан ашгийн татварын асуудал дээр босч ярих боломжтой болно гэсэн үг. Бирж уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засгийн гол зүрх гэж хэлж болно. Хичнээн хоёр том улсын дунд байлаа ч гэсэн бид яагаад жонш, зэс, цагаан тугалагаа экспортлож болохгүй гэж. ЗХУ-д өнөөдөр металлын амин сүнс болсон жонш байхгүй. Гэтэл тэдгээрийг Хөрөнгийн биржээр дамжуулан Орос, Хятадад гүйлгээ хийх бүрэн боломжтой.

-Лиценз эзэмших эрх гадны хөрөнгө оруулагч нарын гар дээр олноор цугларч байгаа энэ асуудлыг хэрхэн зохицуулж болох вэ?
-Миний бодлоор уул уурхайн бирж байгуултал гадны хөрөнгө оруулагч нарт дахин лецинз олгохгүй байвал зохино. Хууль эрх зүйн үндсэн орчинг сайн бүрдүүлсэний дараа нь тэнд ажиллах эдийн засгийн механизмийг бий болгож байж сая хөдлөх ёстой. Түүнээс наана бүгд алдаа болно. Гадныханд лецинз олгох явдал юунд хүргэж байгааг бүгд харж байна. Энэ байдлаараа удаан үргэлжлэх юм бол бид хойч үедээ үлдээх юмгүй болж байна гэсэн үг.

-Нэр хүнд бүхий олны танил хүмүүсийг тойрсон хэл ам хэвлэл мэдээлэлээр багагүй гардаг. Энэ асуудлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тэд алдаа гаргахгүй өөгүй цэвэр юм шиг бусдыг хатган егөөдөх зангаа гээх хэрэгтэй болов уу. Хэзээ ч алдаа гаргахгүй хүн гэж байдаггүй. Эхлээд өөрийн толгой дээрхийг харчихаад дараа нь хүнийхийг ажигла гэж хэлэх байна.

(өнөөдрийн монгол 2006-01-27 190)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button