22 гишүүн нь шийдвэрээ өөрчлөхгүй бол Гончигоо, Элбэгээ нар яах бол

Гэвч УИХ дахь АН-ын 28 гишүүний 22 нь Засгийн газарт хэрхэвч орж болохгүй гэсэн ҮЗХ-ныхоо шийдвэрийг сөрөхөөр шийджээ. Үүнээс болоод Э.Бат-Үүл гэх мэтийн догматик ардчилагчид чухам л боож үхэх нь холгүй байгаа юм байх. Э.Бат-үүл ерөөсөө бие даасан улс төрийн хүчний мөн чанар, үнэт зүйлийг уландаа гишгэсэн хувиа бодсон алхам хийлээ гэж эдгээр гишүүдээ буруушааж байгаа аж. Эрх барьдаггүй юм аа гэхэд ядаж хүчтэй сөрөг хүчин байх гэсэн түүний хүчин чармайлт талаар болох дөхөөд ирэхээр уурлах ч багадах нь аргагүй юм. Гэхдээ М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, М.Сономпил нар дээр нэмэгдсэн АН-ын дэд дарга Н.Батбаяр, Б.Мөнхтуяа, сайд Г.Батхүү тэргүүтэй гишүүдийг урваач шарваач мэтээр цоллохоосоо илүү байр суурийг нь прагматик үүднээс хүндэтгэж үзэх хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл 2004 оны сонгуулийн үр дүн өнөөдөр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, парламентад аль ч нам олонхи биш. Энэ утгаар дахин зөвшилцөж Засгийн газрыг хамтран байгуулахад АН-ын орон зай байхгүй болчихсон юм биш. Нэг ёсондоо Ц.Элбэгдоржийн Засгийн газар нэгэнт огцорсон учраас дараагийнхныг нь бүрдүүлэхэд парламентад суудалтай бүх намын орон зай байгаа гэсэн үг. Тэгээд ч Засгийн газарт орохоо илэрхийлсэн хүн болгоныг албан тушаалын төлөө ийм шийдэлд хүрсэн гэж ойлговол өрөөсгөл болох биз ээ. Жишээлбэл, Засгийн газрыг байгуулахад АН оролцох ёстой гэсэн АН-ын 22 гишүүн бүгдээрээ сайд болох боломжгүй нь мэдээж.

Хоёр өөр байр суурь АН-ыг аврах уу, алах уу
АН-д нэгдэл нягтрал гээч юм алга. Угаасаа үзэл бодол, байр суурийн зөрүү нь удаан арилах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, зовлон үзэх хэрнээ дотоод зөрчил нь илаарших нь бүү хэл улам лавшраад байгаа нь сонин. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорохоос өмнө Алтан гадас-ынхан бүх эрх мэдлийг гартаа авч бараг л юу санаснаа хийж байсан гэдэг. АН-ын бодлого шийдвэрийг энэ фракц дангаараа атгаж хөтөлж ирлээ. Үүнээс болоод намаа аврах, шинэчлэх хөдөлгөөн, бүлгүүд үүсэхэд хүрсэн нь тодорхой. Гэвч Элбэгээгийн Засгийн газрыг уналаа гээд энэ намд байдал сайжирсангүй. Уг нь нэгдүгээр сарын 18-нд Нүхтэд ҮЗХ-ны гишүүд хуралдаж 87 хувийн саналаар сөрөг хүчин байна гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл нэг л болж өгөхгүй байна. Энэ шийдвэр эцсийн төгс хувилбар биш байж. Хэрэв УИХ дахь АН-ын 22 гишүүнээс М.Энхболдын танхимд төлөөлөл нь суувал АН яах аргагүй Засгийн газрыг хамтран байгуулалцсанд тооцогдох нь гарцаагүй. Эсэргүүцээд үлдсэн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар яах вэ? АН хоёр хуваагдана, эс бол нэр бүхий 22 гишүүнийхээ шийдвэрийг дагаж шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд АН оролцох байр суурийг хүлээн зөвшөөрнө гэсэн ийм л дүр зураг одоогоор төсөөлөгдөж байна.

(өнөөдрийн монгол 2006-01-27 190)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button