Ерөнхий сайдад баяр хүргэв

Манай оронд суугаа гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдыг шинээр байгуулагдах Їндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр томилогдсонтой нь холбогдуулан бараалхаж, баяр хүргэлээ.
Төрийн ордны Соёмбо танхимд болсон энэхүү ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Элчин сайд, Хэргийг түр хамаарагч, Суурин төлөөлөгч нарыг төлөөлөн Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн ахлагч, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.М.Дерковский үг хэлэв.
Улс төрийн бүх намтай зөвлөлдөж , Їндсэн хуулийн заалтын дагуу засгийн эрх нэг Засгийн газраас нөгөөд шилжих амаргүй үйл явцыг Монгол Улс амжилттай давж гарахыг анд нөхөд нь хүсэн ерөөж байна. Монгол Улс цэцэглэн хөгжихийг хөрш орнууд хийгээд түншүүд тань бүгд хүсч байна. Ард түмнийхээ тусын тулд нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, ардчилсан өөрчлөлт шинэчлэл, зах зээлийн эдийн засгийг цогцлуулах замаар Монгол Улс тууштай урагшилна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын түүхийн энэхүү чухал цаг мөчид Ерөнхий сайд М.Энхболд Танд амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе хэмээн ноён Элчин сайд О.М. Дерковский хэллээ.
Ерөнхий сайд М.Энхболд Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт талархал илэрхийлээд, тэдэнд хандаж үг хэллээ.
Шинээр байгуулагдах Їндэсний эв нэгдлийн Засгийн газар Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалан, гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон тулгуурт үйл ажиллагаагаа цаашид ч явуулах болно. Хоёр талын болон олон талын гэрээ, хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүргийг тууштай хэрэгжүүлнэ.
Манай хоёр хөрш оронтой тогтоосон уламжлалт найрсаг харилцааг цаашдаа ч өргөжүүлэн хөгжүүлэх явдал бидний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно.
АНУ, Ази, Европын түнш орнууд, тухайлбал Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбооны гишүүн орнууд болон найрсаг харилцаатай бусад улстай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх талаар Засгийн газрын зүгээс шалтгаалах бүхнийг хийнэ.
Монгол Улсын Засгийн газар НЇБ болон олон улсын бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүсийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн нэн таатай гадаад орчныг бүрдүүлэхийн төлөө цаашдаа ч ажиллана. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавина.
Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь манай Засгийн газрын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл байна. Тэдгээрийн эрх зүйн байдлыг бататган, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана.
Монгол Улсын гадаад харилцааны салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар Та бүхэнтэй ойр дотно хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэгийг урьдын адил авна гэж найдаж байгаагаа илэрхийлье.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх онцгой хариуцлагатай үйл ажлыг эрчимжүүлэхэд шинэ Засгийн газар илүү анхаарч, үүнд эрхэм Элчин сайд, Хэргийг түр хамааарагч, Суурин төлөөлөгч Та бүхэн бидэнд үнэтэй туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн, цаашдаа ч үзүүлэх байх хэмээн итгэж байна гэж Ерөнхий сайд М.Энхболд хэлэв.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба
2006.01.26

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button