Думаагийн Содном Эв эеэ олоход ухаан чухал шүү

-Таныг дурсамжийн номоо бичсэн гэж дууллаа?
-Амьдрал, бодол нэртэй дурсамжийн номоо 2003 онд гаргасан юм. Тэр ном маань Аргалын уулаас амьдрал уул өөд, Ажил амьдралын давалгаанд, Үзэл бодол гэсэн гурван бүлэгтэй. Өнгөрсөн онд Бодол, эргэцүүлэл номоо бичиж хэвлүүллээ.

-Номын тань хавтсан дээр Алтан Чой овогт Думаагийн Содном гэжээ. Ямар учиртай юм бэ?
-Энэ их сонин түүхтэй. Миний эцгийг Чойжамц гэдэг юм л даа. Гучаад оны сүүлч дөчөөд оны эхээр нутгийн сайн эрчүүдийг Хятад руу явуулдаг байж. Япон Хятадыг эзэлсэн тэр үед тагнуул хийлгэх зорилгоор тийн явуулдаг байсан хэрэг. Миний аав их сэргэлэн хүн байлаа. Нутгийнхан Алтан Чой гэж нэрлэдэг байсан юм. Тэгээд л ийм овогтой болов. Думаа гэдэг нь миний эхийн нэр.

-Удахгүй Цагаан cap болох нь. Танайх яаж тэмдэглэдэг вэ?
-Цагаан сарыг ёс төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Уг нь ах, дүү олуулаа байлаа. Дөрвөн ах маань бурхан болсон. Ганц эмэгтэй дүү маань саяхан өөд боллоо. Урьд нь ах нартаа очиж золгодог байсан. Одоо би ахмад нь болчихжээ. Ах, дүү нарын маань үр хүүхдүүд ирж золгодог юм. Шинийн нэгний өглөө монгол заншлаар зүгээ гаргадаг. Ер нь Цагаан сарыг төвөгшөөх хэрэггүй. Ёс төгөлдөр сайхан тэмдэглэх учиртай. Юу гэвэл, ах дүү, хамаатан садан нэг дор цуглаж, сайн сайхан үгээ хэлэлцэж, бие биеэ таньж мэдэхэд тустай. Эндээс бие биеэ халамжлах, хайрлах хүмүүжилтэй болдог. Эв эетэй байхад тус дэм болдог. Цагаан сарын үеэр хэрэг зөрчил гарах нь цөөрдөг шүү дээ. Энэ жил дүү маань өөд болсон болохоор шинэлж чадахгүй нь. Уг нь манайд чинь Цагаан сараар 70-80 хүн ирж золгодог юм.

-Нас сүүдэр одоо хэд хүрч байна вэ?
-Далан дөрөв.

-Хөдөөний хүүгийн сургууль соёлын мөр хөөсөн түүх сонин доо?
-1942 онд есөн настайдаа Дорноговь аймгийн Баянмөнх сумын бага сургуульд анх орсон юм. Энэ сум хожим нь Өргөнтэй нийлсэн. 1946 онд бага сургуулиа дүүргээд Улаанбаатарт ирж, Санхүүгийн техникумд оров. 1950 онд төсвийн байгууллагын ня-бо мэргэжлээр төгссөн юм.

-Сургуулиа дөнгөж төгссөн, ёстой л будаг нь ханхалсан шинэ ня-бо анх хаана алба хашив?
-Эхлээд Сангийн яаманд очлоо. Сайд нь Д.Моломжамц гуай. Энэ хүн намайг анх ажилд оруулж, амьдралтай залгахад минь угтан авч бүхий л амьдралын турш өмөг түшиг болсон ачтай. Монгол төрийн нэртэй зүтгэлтэн хүн дээ. Хожим нь 1954 онд намайг Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургуульд явуулсан юм. 1958 онд сургуулиа төгсөөд Сангийн яамандаа буцаад ирсэн.

-Зөвлөлтөд дээд сургууль төгссөн хүн албан тушаал дэвшсэн биз дээ?
-Урьд нь би яамныхаа орлогын газарт ажиллаж байсан юм. Дадлагаа ч тэндээ хийсэн. Дассан газраа ажиллана даа гэж дотроо бодож явлаа. Тэгсэн валютын хэлтсийн даргаар томилчихдог байгаа. Сайд Д.Дүгэрсүрэн гуай Чи орлогын талаар мэдсэн, одоо энэ валют гэж юу болохыг сайн мэдээрэй гэж захиж байж билээ. Таван жил хэлтсийн дарга хийсэн дээ.

-Дараа нь?
-1963 онд Сангийн яамны сайд болсон. 30 настай байж.

-Сайдын томилгоо Улс төрийн товчоогоор оруулж шийддэг байсан?
-Улс төрийн товчооны хуралд оруулахад Ю.Цэдэнбал дарга Энэ чинь миний таньдаг хүн байна шүү дээ гэж хэлж байлаа. Валютын хэлтсийн дарга байхдаа гадаадад олонтаа явдаг байлаа. Гадаадад явдаг албан тушаалтны асуудлыг НТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр хэлэлцдэг байсан юм. Тэндээс тодорхой ажлын удирдамж өгнө. Ирээд удирдамжаа хэрхэн биелүүлснээ тайлагнадаг журамтай байлаа. Тэгээд л таньдаг болохгүй юу.

-30 насандаа сайдын өндөр албанд томилогдохдоо бэргэж байв уу?
-Маш их хариуцлагатай алба. Би чадах болов уу. Өөр хүнийг томилбол ямар вэ гэсэн саналаа хэлсэн л дээ. Гэтэл Ю.Цэдэнбал дарга Чи чадах ёстой. Энэ чиглэлийн мэргэжлээр суралцсан. Сангийн яаманд ажилласан. Энэ албыг сайн хашиж чадна гэж найдаж байна. Мэдээж, бэрхшээл саад гарна. Бид чамайг дэмжинэ. Хичээ, биеэ дайчил, сайн ажилла. Энэ бол чамд өгч буй даалгавар гэж хэлсэн юм.

-Одоогийн албан тушаалтны томилгооны талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Бидний үеийнхтэй харьцуулахад шал өөр болжээ. Дээр үед боловсон хүчнээ эртнээс бэлтгэдэг, итгэл үзүүлдэг, хариуцлага ч тооцдог хатуу журамтай байлаа. Одоо ч гэсэн ийм журамтай байгаасай гэсэн санаа төрж л байдаг юм. Хичээл заалгаж, ном уншаад боловсон хүчин бэлтгэх нэг хэрэг. Нөгөө талаар жинхэнэ ажил амьдрал дээр олж авсан мэдлэг, туршлагыг нь харгалзах учиртай.

-Та Сангийн яамнаас Улсын төлөвлөгөөний комисст очсон санагдана?
-Тэгсэн. 1969 онд юмдаг. УТК-ын нэгдүгээр орлогч, төрийн сайд болсон. Өмнөхөн нь Ю.Цэдэнбал дарга ганцаарчлан уулзаад ЗХУ, социалист орнууд социалист интеграцын замаар хөгжих нь. ЗХУ Монгол, Вьетнам гээд буурай хөгжилтэй орныг дэмжиж эхэллээ. Зээл, тусламж авах бололцоо ч нээгдэв. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлэх цогц программтай болох шаардлагатай байна. 10, 15 жилээр хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй болъё. Тэгэхээр түүнд тусгасан төсөл нэг бүрээр техник, эдийн засгийн үндэслэл тооцоог чанартай боловсруулдаг хатуу журамтай байлаа. Одоо ч гэсэн ийм журамтай байгаасай гэсэн санаа төрж л байдаг юм. Хичээл заалгаж, ном уншаад боловсон хүчин бэлтгэх нэг хэрэг. Нөгөө талаар жинхэнэ ажил амьдрал дээр олж авсан мэдлэг, туршлагыг нь харгалзах учиртай.

-Тэгсэн. 1969 онд юмдаг. УТК-ын нэгдүгээр орлогч, төрийн сайд болсон. Өмнөхөн нь Ю.Цэдэнбал дарга ганцаарчлан уулзаад ЗХУ, социалист орнууд социалист интеграцын замаар хөгжих нь. ЗХУ Монгол, Вьетнам гээд буурай хөгжилтэй орныг дэмжиж эхэллээ. Зээл, тусламж авах бололцоо ч нээгдэв. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлэх цогц программтай болох шаардлагатай байна. tae биш, 10, 15 жилээр хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй болъё. Тэгэхээр түүнд тусгасан төсөл нэг бүрээр техник, эдийн засгийн үндэслэл тооцоог чанартай боловсруулдаг болъё. Ийм учраас чамайг энэ албанд тавьж байгаа юм шүү гэсэнсэн.

-Тэр хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж амжив уу?
-Өдөр тутмын ажлыг Рэнчинпэлжээ дарга хариуцна. Би санаачилж, бусдын дэмжлэгтэйгээр Монголын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах хэтийн төлөвлөгөө-г боловсруулсан. 1990 оныг хүртэлх 20 жилийн хугацаатай эдийн засаг, нийгмийн бүх салбарыг хамарсан том төлөвлөгөө. УТК-ын дэргэд байсан Эдийн засгийн хүрээлэн, ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнг нэгтгээд УТК-ын мэдэлд ажиллуулсан нь дээрх хэтийн төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. ЗХУ-ын Төлөвлөгөөний хорооны дэргэд эдийн засгийн хүрээлэн байсан. Одоо ч бий. Тэднийхтэй холбоо тогтоосон. Захирал нь мундаг эрдэмтэдтэйгээ ирж зөвлөж байлаа. Тэгээд 1973-1974 он гэхэд тэрхүү хэтийн төлөвлөгөөг боловсруулж дуусаад УТТ-нд илтгэж байж билээ.

-Ер нь 1970-аад оноос эхлээд ЗХУ-аас зээл, тусламж ихээр авсан гэлцдэг?
-Маш их зээл авсан нь үнэн. 1971-1975 онд 450 сая шилжих рублийн зээл авсан юм. Харин 1976-1990 он хүртэлх 15 жилд 10 тэрбум шилжих рублийн зээл авсан. Цаана нь хоёр тэрбум орчим шилжих рублийн буцалтгүй тусламж бий. Тэрхүү буцалтгүй тусламжаар бүх аймагт 10 жилийн сургууль, эмнэлэг барьсан. Энэ бүхний өнөөгийн сургамж гэвэл 15, 20, бүр 25 жилийг харсан, нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх стратеги, хэтийн төлөвлөгөө заавал байх учиртай. Зээл, тусламж авах ёстой. Гэхдээ хамгийн чухал, ач холбогдолтой зүйлд л зарцуулах хэрэгтэй. Саяхан М.Энхболд телевизээр ярьж байна билээ. Монголын хөгжлийн хэтийн зорилттой болно гэж. Энэ үг надад их таалагдсан шүү. Одоо л зөв асуудлаа барьж авах нь дээ гэж бодож сууна.

-Та Монгол Улсын гүйцэтгэх засаглалын хэд дэх тэргүүн бэ?
-12 дахь нь байх аа. 1984 онд Сайд нарын Зөвлөлийн дарга болсон. Таван жил энэ хариуцлагатай албыг хашаад 1990 оны гуравдугаар сард огцорсон. Дараа нь 1995 он хүртэл Ерөнхий сайдын зөвлөх байлаа. Дунд нь нэг жил Газрын тос компанид ажилласан юм.

-УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тухайд Та ямар бодолтой явдаг вэ?
-Одоо тэр тухай яриад яахав дээ. Хамгийн гол нь одоо би ямар дүгнэлт хийдэг вэ гэвэл гадаад, дотоод бүх нөхцөл байдлаас үзэхэд залуучуудад байраа тавьж өгсөн нь зөв шийдэл байж. Хуучин төр, засгаа сольё, нэг намын ноёрхлоос салъя гэсэн тэдний шаардлага ч зөв байж. Бид ч тэр үед мөн тийм л зорилготой байсан. Зорилго нэг байсан хэрэг. Харин ардчилал, зах зээлд хэрхэн шилжих вэ гэдэг аргын хувьд өөр байсан болов уу. Биднийхээр бол энэ шилжилт нэлээд удаан аажим явагдах байсан байх. Эхлээд зах зээлийн эдийн засагт зохицуулалттайгаар шилжилт хийх байсан. Үлгэрлэн хэлбэл, Хятад шиг аажим, алгуур өөрчлөлт хийх байсан. Залуучууд болохоор улс төр, эдийн засгийн системийг нэг зэрэг огцом өөрчлөх бодолтой байсан. Хамгийн гол нь, Монгол Улс, монголчууд тайван замаар улс төрийн өөрчлөлт хийж чадсан явдал. Би одоо болтол тэрхүү огцорсон шийдвэрийг буруу юм хийжээ гэж огт боддоггүй. Зарим хүн та нар их буруу юм хийсэн гэж хэлдэг л юм. Түүнээс хойш 15 жил өнгөрч. Өнгөрсөн юмыг зөв, буруу гээд яах вэ. Түүхийг ямар эргүүлж болох биш.

-Та одоогийн манай улсын төрийн тогтолцооны талаар арай өөр бодолтой явдаг хүн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ер нь зарчмын хувьд төрийг зөвхөн улс төрийн намуудаар дамжуулж бүрдүүлэх нь Монголд таарахгүй гэж үздэг юм. Хөгжлийн хувьд хоцрогдонгуй, зах зээлийн эдийн засаг зүгшрээгүй оронд улс төрийн намаар дамжуулж төрийг бүрдүүлдэг энэ арга зохимжгүй. Тэгээд ч Монголд улс төрийн намууд зүгширч чадаагүй байна. Эдийн засаг нь хөгжсөн, зах зээл зүгширсэн оронд төр, засаг нь хэчнээн солигдсон ч ард түмний амьдралд бараг нөлөөлдөггүй. Учир гэвэл, хүмүүс нь зах зээлд амьдраад сурчихсан, төрөөсөө юм шаарддаггүй. Тийм болохоор төр, засаг солигдох нь тэдэнд падгүй хэрэг. Гэтэл манайд хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салаагүй. Засаг, төр үймбэл амьдралд нь нөлөөлдөг. Тийм учраас төр, засаг тоггвортой байх нь чухал. Сүүлийн 15 жилд тогтвортой биш, үймээд бужигнаад л байна. Энэ олон нам дотор Монгол Улсыг хөгжүүлэх цогцолбор төлөвлөгөөтэй нь алга. Дөрвөн жилд нэг болдог сонгуулийн үеэр л худал, үнэн юм амлаж байна. Монгол Улсын төлөө гэж хэлдэг ч хэрэг дээрээ албан тушаал, эрх мэдлийн төлөө гэх хүн цөөнгүй байна.

-Тэгвэл Та парламентын засаглалыг буруу гээд байгаа юм уу?
-Үгүй, үгүй. Парламентын засаглалтай байх нь зөв. Гэхдээ ганцхан танхимтай, бүх хяналтаас ангид байдаг, 76 гишүүнтэй УИХ-ын систем буруу. 1990-ээд онд АИХ, Улсын Бага Хурал гэж байлаа. Энэ бол сайн туршлага. Түүнийгээ сэргээж ч болох шүү дээ.

-Та хоёр танхимтай парламенттай байх ёстой гэх гээд байна уу?
-Тийм. УБХ нь хуулиа баталдаг, цөөн гишүүнтэй, байнгын ажиллагаатай. УИХ-ын гишүүд нь аймаг, орон нутагтаа ажиллаж амьдардаг. Жилдээ 2-3 удаа Улаанбаатарт цуглаж хуралддаг. УБХ-аас баталсан хууль амьдралд зохицож буй эсэхийг хянадаг, шаардлагатай бол өөрчилдөг, УБХ-аа хянадаг байвал зүйтэй. Ингэж байж л засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн үг

Үндсэн хуулийн заалт хэрэгжинэ. -Ингэж үзвэл Үндсэн хуульд rap хүрэх хэрэг гарна шүү дээ?
-Тэгж таарна. Гарч буй гал нохой жилд төрийнхөө тогтолцоог зохистой болгох, сайн засаглалтай болох талаар тодорхой алхам хийх байх гэж найдаж байна. 2008 оны сонгууль болоход Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад амжсан байвал зүгээрсэн. Үүнийг шийдэхгүйгээр төр, засгийн тоггворгүй байдал удаан үргэлжилнэ.

-Та яагаад ингэж үзэж байгаа юм бэ?
-Элдэв янзын хөдөлгөөн олноор бий болж, янз бүрийн шаардлага тавих боллоо. Зарим нам шинэ Засгийн газарт орохгүй, сөрөг хүчин болно, сүүдрийн Засгийн газар байгуулна гэдгээ мэдэгдэж байна. Энэ бол дэлхийн практикт байдаг л зүйл. Уг нь сөрөг хүчин ухаалаг бодлоготой байж, болж буйг нь дэмжээд болж бүтэхгүйг нь шүүмжилж засч залруулдаг байх учиртай. Тэднийг ингэж ажиллаж чадна гэхэд эргэлзээ төрж байна. УИХ, шинэ Засгийн газарт бэрхшээл хүндрэл бий болгох шүүмжлэл ч гарч эхэллээ. Энэ бүхэн сайн юманд хүргэхгүй. Харин ч монголчуудыг эв нэгдэлгүй болгох, хагалж бутаргахад хүргэж болзошгүй. Тэр хөдөлгөөнийхний тавьж буй шаардлагууд ч биелэх боломжгүй юм билээ.

-Тухайлбал, ямар шаардлагыг хэлж байна вэ?
-Хүүхдийн мөнгө 3000 байгааг 5000, тэтгэврийн доод хэмжээг 80 мянга, цалинг 200-250 мянгад хүргэ, татварыг нэг шатлаадай, гэхдээ 10 хувь болго гээд л. үүнийг шийдэхгүй бол хурц хэлбэрийн тэмцэлд шилжинэ гэдгээ ч ил тод мэдэгдэж байна. Зарлагыг нэм гэчихээд орлогоо хас, бууруул гээд байж болохгүй биз дээ. Энэ мэтээр хэрэгжүүлэх боломжгүй асуудлыг Засгийн газарт тулгаж байна. Мэдээж, тэр тэмцлийн хурц хэлбэр гэдэг нь жагсаал цуглаан хийх, дайрч орох, эвдэж хэмхлэх, өлсгөлөн зарлах мэт л байх болов уу гэж санаа зовж сууна.

-Үүнээс ангижрах арга байна уу?
-Бий. XIҮ Далай лам Монголчууд аа, та нар эв эетэй байгаарай гэж захисан байна билээ. Тэр хүн Монголд ямар үйл явдал болж буй, түүний үр дагавар юу вэ гэдгийг олж мэдчихээд л ийн хэлсэн байх. Монгол түмэндээ хандаж ухаан зараад эв эеэ хичээцгээе гэж хэлмээр санагдлаа. Эв эеэ олж хамтран ажиллахад ухаан хэрэгтэй шүү.

/Зууны мэдээ Ярилцсан Б.Батбилиг/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button