Хятад дэглэмээ өөрчлөх хэрэгтэй юу?

Энэ талаар томоохон интернэт хэлэлцүүлэг болжээ. Хятадад хувийн бизнес эрхэлж байсан Боб Кларк хэмээх бизнесмэн Би өөрийн гашуун туршлагаараа Хятад улс дэглэмээ өөрчлөхгүй л бол болохгүй гэдгийг ойлгосон. Хэрэв Засгийн газар нь гэнэт шийдвэрээ өөрчилж, гэрээгээ зөрчиж, ямар нэгэн нөхцөл өөрчлөгдвөл ГХО-ч нар шүүхээр заргалдаад юуг ч өөрчилж чаддаггүй юм билээ. Бид арга буюу энэ зах зээлээс гарсан гэжээ.Харин Майкл Брудо Түүхийн ямар ч үед эдийн засаг нь мөнгөн хуримтлал, нийгмийн баялгийг бий болгодог дундаж ангийнханд үйлчилж, улмаар хүмүүст улс төрийн эрх чөлөө олгож байсан. Тийм ч учраас дундаж анги байдаггүй тийм газарт л фашизм хөгждөг. Харин хятадын эдийн засаг хөгжиж, жил ирэх тутам дундаж анги нэмэгдэж байна. Иймд Хятад улс аяндаа улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжчихнэ гэлээ.
Харин Хятадад олон жил амьдарч, ажилласан Уильям Эванс Би тэнд 6 жил амьдрахдаа улстөрийн эрх чөлөө эдлэх гэж улайрч байгаа хүмүүсийг бараг хараагүй. Жирийн иргэдэд улс төр огт сонин биш. Хүн бүрт байртай, машинтай, мөнгөтэй болох нь л чухал. Харин нэгэнт Хятадын эдийн засаг хөгжөөд, иргэддээ мөнгөтэй болох боломжийг бүрдүүлээд байгаа учир хүмүүс улстөрийн эрх чөлөө гэх мэтийг нэхэхгүй. Эдийн засаг нь уналтад орсон ч хүмүүс эдийн засгаа хөгжүүл гэж шаардахаас биш, улстөрийн эрх чөлөө олго гэж шаардах хүн гарахгүй л болов уу гэжээ. Энэ асуудал нээлттэй хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button