Монголыг Америк ивээг

соёл урлагийн хүрсэн түвшин, шинжлэх ухаан, техник технологийн үсрэлт, хүний эрх, эрх чөлөөний үлгэр жишээ гээд бүхий л зүйлээр N1. Харин одоо нэр хүнд нь уруудаж яваа, олон ч хүний бухимдал, зэвүүцлийг төрүүлдэг орны нэг болчихсон гэхэд хилсдэхгүй. Томоохон сонин, хэвлэлийн тэргүүн нүүрэнд (гадаадын төдийгүй дотоодын) Америкийг, эсвэл Ерөнхийлөгчийг нь, түүний хэрэгжүүлж байгаа бодлогыг шүүмжилсэн, бас доромжилсон, сүржин гарчигтай нийтлэлүүд гарах нь ердийн үзэгдэл. Сүүлийн үед л гэхэд Америкийн ардчилал үл харагдах залуурчын гарт байна (The Financial Times, Их Британи), Америк сүйрлийн ирмэгт (Los Angeles Times, АНУ), Бушийн оюун ухааны хязгаарлалт (The Baltimore Sun, АНУ), Буш- Ганцаардагч (La Үangurdia, Испани) гээд л хөвөрнө.

Иргэд нь улсынхаа бодлого, хэрэгжүүлж буй ажлуу­дыг нь шүүмжилж, АНУ-ын иргэн гэж хэлэхээсээ ч ичиж буйгаа илэрхийлнэ. USA Today/CNN/Gallup зэргээс АНУ-ын иргэдийн дунд хий­сэн санал асуулгаас үзэ­хэд америкчуудын 55% нь одоогийн засаг захиргаандаа итгэхгүй байна гэсэн дүн гарчээ.

Сүүлийн хоёр, гуравхан жилийн дотор АНУ-ын уруудал, алдаа дутагдал, заль, дарангуйлал, хүчирхийлэл, нууц бодлого зэргийг дэлгэрэнгүй тоочсон хэд хэдэн томоохон ном хүртэл хэвлэгдэн гарч дэлхий дахинд бестселлэр болчихсон байгаа.

Энэ бүгдэд АНУ-ын Иракт явуулж буй бодлого, үүнтэй уялдаад эдийн засаг, нийгмийн салбарт нь гарч буй өөрчлөлтүүд нөлөөлж буй нь лавтай. АНУ-ын олон мянган иргэд чухам юуны төлөө Иракт байлдаж, хэний төлөө амиа алдаад байгаагаа одоо хүртэл ойлгохгүй байна гэцгээдэг. Иракт цөмийн бөмбөг байгаа нь нотлогдоогүй, Нийтээр хөнөөх зэвсэг одоог олдоогүй, Саддам Хусейн болон 9-р сарын 11-ний өдрийн хооронд ямар нэгэн холбоо байгаа нь тодорхойгүйТэгээд яах гэж иргэдээс хураасан татварын мөнгөөр дайныг санхүүжүүлээд байна вэ? гэсэн бухимдал хаа сайгүй.

Ерөнхийдөө анти-Американизм улам бүр нэмэгдсээр. Ёстой л дурын n хүн америкийг нулимж чаддаг болчихжээ. Уг нь ч сонин зүйл биш л дээ. Эрх чөлөөт, ардчилсан нийгэмд хэн нь хэнийгээ үзэн ядаж, дургүйгээ илэрхийлэх нь чөлөөтэй. Гэхдээ энэ бүгд гэрлийн хурдаар явагдаж байна уу гэлтэй.

Ийм үед Америкийн нэр хүнд сайтай байгаа цөөхөн улсуудын нэг нь яах аргагүй Монгол орж байх шиг байна. Би л хувьдаа монгол хүн Америкийг муу хэлж байгаа хоёрхон тохиолдлыг мэдэх юм. Нэг нь визэнд ороод хар тамга даруулчихсан хүмүүсийн бухимдал. Яршиг л байна, Америк. Заавал явах ёстой юм уу гэсэн бардамнал, эсвэл Нөгөө хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг энээ тэрээ нь хаана байна. Ядуу улсын иргэдээс сарынх нь цалинг авчихаад виз өгөхдөө үзэмжээрээ ханддаг гэсэн эгдүүцэл. Өөрөөр бол бараг үгүй.
Бушийг ямар нэгэн оронд айлчлал хийх болоход Зайл!, Тонил!, Савраа тат!, Өөрийнхөө охидуудыг эхлээд дайнд явуулаач!!!… гэж угтдаг нь ердийн үзэгдэл болчихсон. Харин манайх нам тайван, баяр хөөртэй, хүсэн хүлээсэн, догдолсон. Угаасаа ч уурлаж бухимдаад, дургүй нь хүрээд байх онцын шаардлага байхгүй байх.

Америк бидэнд хэн бэ?
Ямартай ч боловсролын салбарт бол мөрөөдлийн газар. Одоогийн байдлаар албан ёсны бүртгэлтэй оюутнуудын тоо бараг 800 гаруй болчихоод байна. Харин хэлний курс, их дээд сургуульд сурна гэж очоод, харласан, үлдсэн, жилийн чөлөө авч нэг жил ажиллаад, дараа жилдээ сураад, дахиж чөлөө авч ажиллаад, сурдаг хүмүүсийн тоо үүнээс хэд дахин илүү болов уу. Энэ хэмжээ ч жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай. АНУ-ын боловсролын салбарт суралцах оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх, америкийн соёл, боловсролын салбарыг сурталчилах, дэмжих зорил­го­той хоёр ч том байгууллага (Боловсролын Зөвөлгөө, Мэдээллийн төв, АНУ-ын соёл, мэдээллийн төв) үйл ажиллагаа явуулж байгаа нь үүнд нөлөөлөх нь тодорхой. Мөн жил бүр элчин сайдын яамаараа дамжуулан АНУ-ын Засгийн газраас хэд хэдэн төрлийн тэтгэлэг олгодог орных нь тоонд манай улс багтдаг.

АНУ манай улсын эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийн хувьд ч томоохон түнш, бас ивээн тэтгэгч. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ (нийт хөрөнгө оруулалтын 10.5 орчим хувийг эзэлдэг) Хятад, Канадын дараа, гуравдугаарт ордог байна. Эдгээр нь санхүү, уул уурхай, боловсрол, оёмол сүлжмэл эдлэлийн салбарт тэргүүлдэг. Тусламж үзүүлэхийн хувьд, Япон, Германы дараа ордог гурав дахь том донор. Жилд USAID, USDA зэрэг байгууллагаар дамжуулан 17 сая долларын туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. 1991 оноос хойш бараг 150 гаруй сая тусламж үзүүлээд байгаа. Үүний 1/3 нь ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэхэд, харин 2/3 нь эдийн засгийн шинэчлэл, хөдөөгийн болон хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагддаг аж. АНУ-ын засгийн газраас худалдааны таатай нөхцлийг олгож байсны дүнд Монголын ёомол эдлэлийн салбар хэдэн жилийн турш багагүй ажлын байр гаргаж, ядуурлын өсөлтийг тодорхой түвшинд нэмэгдүүлэхгүй барьж байсан гавьяатай.

Харин манай улсын АНУ-руу хийдэг экспорт гэвэл, оёмол эдлэлийг эс тооцвол байгалийн нөөц буюу алт, эрдэс бүтээгдэхүүн л бий. Импортын хувьд, ихэвчлэн том оврын машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, мэдээллийн технологийн салбарын тоног төхөөрөмж болон үйлчилгээг нь ихээр авдаг.

Гэх мэтчилэн дурьдаад байвал АНУ Монголын хувьд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нэлээд том орон зайг эзэлдэг болох нь харагдаж байна. Бид яах аргагүй Америкаас нэлээд хүчтэй хамааралтай болж. Ердөө арав гаруйхан жилийн дотор. Харин цаашид чухам гадаад бодлогын хувьд, геополитик, эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлэх, одоогийн байр суурь яах зэргийн талаар хэн ч тодорхой хэлж чадахгүй. Ардчилал хэмээх зүйлээрээ нягт холбогдсон Америк Монголыг ивээг?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button