Шилдэг менежерүүд тодорлоо

Удирдах зөвлөлийн санал нэгтэй шийдвэр болон шинжээчдийн багийн саналыг үндэслэн дараахь хүмүүст менежментийн дээд өргөмжлөл шилдэг Менежер цол олгож, шижир алтан тэмдэг, Голомт банкны олон улсын эрх бүхий ҮISA картыг бэлэгдлийн мөнгөн агналын хамт гардуулав.
Нийтийн захиргаа, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбараас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Чадраа, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга ц.Болдсайхан, МYТВ-ийн ММ агентлагийн захирал Ц.Мөнхтөр, Эрүүл мэнд, боловсрол хүмүүнлэгийн салбараас Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Ардын эмч Н.Баасанжав, Олон улсын SSS компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал С.Дашдулам, Энигма группийн ерөнхийлөгч Л.Мөнхбат, Банк санхүүгийн салбараас Монгол Шуудан банкны захирал Д.Оюунжаргал, Монгол даатгал компанийн захирал Б.Энхбат, Аж үйлдвэр, барилгын салбараас Багануур Хк-ийн гүйцэтгэх үахирал Д.Дамбапэлжээ, Барилга корпорацийн ерөнхийлөгч Л.Шагдаррагчаа, Нийслэл өргөө ХК-ийн ерөнхий захирал Б.Ганзориг нар тодорлоо.
Шилдэг менежер шагналыг 1994 оноос эхлэн Монголын менежментийн холбоо жил бүрийн билгийн улирлын босгон дээр Монгол оронд менежментийн ухааны олотыг дэлгэрүүлэх, менежментийн орчин үеийн сэтгэлгээг төлөвшүүлхэд хүчин зүтгэж удирдан зохион байгуулах ур ухаан, авъяас билгээрээ тодорсон төр засаг, иргэний нийгмийн зүтгэлтэн цөөн хүнд олгож ирсэн уламжлалтай юм байна.
Монгол улсад менежментийн ухааныг хөгжүүлэх , үе үеийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулсан Шинжлэх ухаан Техникийн Их сургуулийн доктор, профессор Л.Гүржав, Цэцээ гүн менежментийн дээд сургуулийн дэд захирал доктор, профессор Н.Цэнд нарыг Шилдэг менежер цол, шижир алтан тэмдэг, өргөмжлөлөөр шагналаа.
А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button