Хуралдаанаа хаалттай хийх гишүүдийн хүсэл биелэв.

Өөрөөр хэлбэл, Э.Бат-үүл гишүүний санаачилсан Байнгын хорооны хуралдаан хаалттай болох бөгөөд зөвхөн төсөв хэлэлцэх юм уу гишүүдийн олонхийн санал авсан нөхцөлд л хуралдааныг нээлттэй хийнэ гэсэн санал дэмжигдлээ. Тэгэхдээ УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдийн 51 хувийн саналаар энэ хачирхалтай, мэдээллийн эрх чөлөөг хаасан заалт дэмжигдсэн юм. Өчигдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэгийн төслийг хэлэлцэх үед дээрх санал гишүүдийг халуухан маргалдуулав. Энэ саналын талаар Д.Лүндээжанцан гишүүн Одоогоор байнгын хорооны хуралдааныг хаалттай хийх цаг нь биш. Сүүлийн арав гаруй жил бүх телевиз, радио, эдөр тутмын сонинууд уг хуралдааны талаар сурталчилж, ард түмэн ч үүнээс л бодит мэдээллийг авсаар ирсэн. Хуулиа яаж сурталчилах юм бэ? хэмээн эре эсэргүүцэж байсан бол С.Ламбаа гишүүн Байнгын хорооны хуралдаан хаалттай болно гэдэг нь юу гэсэн үг вэ. Ямар хуралдаанаа хаалттай хийх гээд байгаа юм бэ? үүнийг ойлгохгүй байна шүү гэж гайхан асууж байлаа. Харин Су.Батболд гишүүн Би Э.Бат-үүл панал нэг байгаа. Гишүүд сайн танилцаагүй орж ирдэг. Тэгээд л элдэв маргаан ч их гаргадаг. Энд сэтгүүлчид орж ирээд суух ямар хэрэг байна. Бид орой болгон телевизээр гарах хэрэг юун. 76 гишүүний царайг харахаас хүмүүс залхаж байгаа. Хуулиа өөр маягаар сурталчилж танилцуулах арга олцгооё доо гэж байлаа. Ингээд санал хураалт ч асуудлыг шийдэх нь тэр.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын чуулга­ны хуралдаан 09, 10 цагт эхлэхийн аль нь тохиромжтой вэ гэсэн саналууд гишүүдийг багагүй сөргөлдүүллээ. Тухайлбал, УИХ-ын дарга Ц.Нямдорж гишүүн Чуулган 09 цагт эхлэнэ гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналд цөөнх болжээ. Цөөнхийг төлөөлж тэрбээр Хэвлэл мэдээллийнхэн гишүүдээс болоод чуулганд оройтож ирдэг. Учир нь гишүүд цуглаж хуралдаанаа эхлэх гэсээр байтал доод тал нь 30 минут бүр цаг хүлээдэг. Эрт ирсэн хэсэг нь нөгөө хэдийгээ хүлээнэ, нөгөө хэсэг нь хүлээлгээд сурчихсан. Ирсэн ч гэсэн олонхи нь сонин гарчиглаад суучихдаг. Тэгээд арай гэж цуглаад хуралдаж байхад 11 цагт түр завсарлах болно. Энэ завсарлагаа цаг хэртэй сунжирдаг. Ийм маягаар хуралдаан хугацаа их алддаг. Тиймээс гишүүд 09 цагт ажилдаа ирээд бусад ажлаа амжуулаад 10 хуралдмаар байна зовлонгоо өчив. Бодит байдлаа ч гишүүд ч сайн ойлгосон бололтой, санал хураалтад 66 хувь нь татгалзсан санал өглөө. Ингээд хажуугийн буюу төслийн санал дэмжигдэж чуулганы хуралдаан 10 цагт эхлэхээр болсон юм.
Мөн чуулганы хуралдаанд хэлэлцэж байгаа хуулийн төслийн талаар гишүүдийн сонирхсон асуултад зөвхөн сайд юмуу дэд сайд нь хариулт өгнө гэсэн заалт ч дэмжигдлээ. Энэ саналд Ц.Мөнх-Оргил гишүүн эсрэг байр суурьтай байсан юм. Тэрбээр Сайд, дэд сайдууд нь хариулт өгөх нь зөв ч бас холбогдох салбарын мэргэжилтнүүд нь зарим асуудалд хариулж байх хэрэгтэй гэдгийг онцолсон ч тусыг эс олов. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн тавих асуулт, ажлын хэегээс өгөх хариулт тус бүр дөрвөн минут байхаар болов.Харин нэмэлт асуулт, хариулт минут байхыг ч тодорхой заажээ. Энэ мэтчилэн УИХ-ын дэгд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг энэ ..өдрийн чуулганаар эцэслэн хэлэлцлээ. Юутай ч гишүүд чуулгандаа тун идэвхгүй оролцож зарим саналууд шууд л дэмжигдэж байлаа. Тиймээс их хурлын дарга хүртэл гишүүдийг чимээгүй байхыг дахин дахин сануулахдаа Та нар яг зөгий шиг мартсангүй. Бүр дэд даргаа хүртэл Бусдыг ураа татаж ярихаа больж үз, уг нь чи миний ажлыг дэмжээд гишүүдийг анхааралтай байлгах хүний нэг хэмээн гомдоллоод авав. Арга ядахдаа үлдсэн хоёр асуудлаа завсарлахгүйгээр шуурхай хэлэлцээд энэ өдрийн чуулганаа өндөрлөө хэмээхэд хүрлээ. Гишүүд ч даргынхаа саналыг уухайн тас хүлээн авсан юм.
Ингээд Монгол Улсын Засгийн газар төвийн эрчим хүч дамжуулалтыг шинэчлэх төслийг Шведийн банкны зээлээр хийхээр болсон асуудлыг авч хэлэлцэв. Энэ нь 80 сая Швед кроны зээл бөгөөд 70 хувь нь буцалтгүй тусламж, үлдсэн нь 15 жилийн хугацаанд хүүгүйгээр төлөх аж. Гэхдээ эхний долоон жил зээлээ төлөхгүй байх боломжтой аж. Энэ төслийн талаар З.Энхболд гишүүн зээлээ төлөхдөө банкнаас зээл авахгүйгээр төлөх боломжтой эсэх Шведийн тал гүйцэтгэлээ хийнэ гэсэн. Энэ нь ямар ашигтай вэ, Р.Буд гишүүн энэ төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний үнэ буурах уу гэх зэргээр олон талаас нь сонирхож байлаа. Юутай ч Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягийн тайлбараар бол Энэ төсөл хэрэгжвэл эрчим хүчний саатал гарахгүй болно. Харин эрчим хүчний үнэд өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй. Шведийн тал тендерээ тэндээ зарлах учир гүйцэтгэгч нь ямар ашигтай байхыг тооцох аргагүй. Гэхдээ Монголд ашигтай нь л бид илүү тооцеон юмгэж тайлбарлаж байлаа. Энэ үед С.Ламбаа гишүүн хамгийн гол нь монгол инженерүүд тэрхүү дамжуулалтын багаж хэрэглэлийг угсарч чадах байтал гадныхнаар хийлгэх нь илүүц. Хойшдоо гадны зээл тусламж авахдаа уүнийг харгалзах хэрэгтэй хэмээн захиад амжив. Ямартай ч энэ төслийн зээл авах асуудал гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжигдлээ.
Улсын Засгийн газар хооронд хийсэн 12 сая еврогийн зээлийн асуудлыг авч хэлэлцсэн юм. Тодруулбал, Германы тал энэ зээлийг өгөхөөс өмнө сайжруулсан зам тавьж өгөх зээлийн төслийг хүлээн ав гэж манайханд тулгажээ. Энэ нь Дархан-Уул аймгаас Шарын гол, Завхан аймгийн төвөөс нисэх онгоцны буудал хүртэл, Сэлэнгэ аймгийн сангийн ахуйн замыг сайжруулах төсөл аж. Р.Раш гишүүн энэ төслийг эрс эсэргүүцэж Хүн өгнө гэхээр алгаа тосох хэрэг юун. Ядаж бид хаана зам тавихаа мэдэж байх хэрэгтэй. Зээл өгөх тэд замаа сонгодог гэж юу байсан юм. Шарын голд төмөр зам байхад тэр зам юу л хэрэгтэй гэж. Ургац хураахад л Сэлэнгийн зам гүүрийг ашиглах болно. Өөр ямар хэрэгтэй гэж. Сайд нар зээл хөөцөлдөж ажил хийсэн болж харагддагаа боль гэв. Харин Н.Алтанхуяг сайд зээлийн төслийг бид дуртайдаа оруулж ирдэг юм уу, шийдэхгүй байвал энэ муу дургүй дээ хөдөлж өгөхгүй байна гэж хэлдэг. Ашигтай төслийг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс бид ашиггүй зээлээс зугтааж ирсэн. Одоо гэхэд Азийн хөгжлийн сангийн зээлийг авахгүй гэж 14 хоног хүмүүсээс нь зугтаад явж байна. Гэхдээ та нар шийдээ гаргадаг. Ашиггүй гэж үзвал батлахаа больчих. Эрх нь та нарт л байна. Ингэж сурах хэрэгтэйгэсэн юм. Уг төслөөр бол энэ нь ой мод бэлтгэх зам байсныг ингэж өөрчилсөн байна. Гэхдээ Шарын голд төмөр зам байдаг ч Дархан руу машинаар нүүрс зөөдөг аж. Мэн Завханы сайжруулах зам нь баруун аймгуудыг холбодог гол зам гэх зэргээр ажлын хэегээс тайлбарлаж байлаа. Энэ асуудалд гишүүд удтал маргаж, саналаа хэлсний эцэст уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Гэхдээ үүнээс хойш сайжруулсан замын төслийг хэрэгжүүлэхгүйг ажлын хэсгийнхэнд анхаарууллаа. Yүний дараа УИХ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Энэ шинэчилсэн найруулга өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болсон юм.

Өнөөдрийн монгол 2006.01.28 дугаар 19/189

Ц.Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button