П.ДаваанямТэрбиш сар шинэ будлиантуулахаа болимоор юм

Өнөө магаашгүй болох нь дээ хэмээн хүн бүр л амьсгаа дээгүүр гүйж байгаа. Тэгвэл өнөөдөр Чингис хааны шар зурхайгаар сар шинийн битүүний өдөр болж байна. Энэ талаар тодоруулхаар Чингис хааны дэлхийн академийн тэргүүн П.Даваанямаас тодорууллаа.
Танай академи ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар ярилцлагаа эхлье?
Чингис хааны дэлхийн академи нь 23 орны 500 гаруй академичтэй. Манай академи нь улс төр, нийгэм, сэтгэлгээний хэт хязгаарлагдмал нөхцөлд 9000 гаруй бодит үйл ажиллагаа зохион байгуулсны 800 гаруй нь олон улсын арга хэмжээ байлаа.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн хүрээнд танай академи ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
Чингис хааны дэлхийн академи нь Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ой, Чингис хаан-Тэмжүүжин Мянганы шилдэг хүн болгосны зургаан жилийн ой, Чингис хааны дэлхийн академийн 10 жилийн ойд Хүн төрөлхтөн дэлхийн ирээдүйг шийдхэд таван том гайхамшигт нээлтийг хувийн өмчөөрөө хэрхэн бүтээсэн гайхамшгийг танилцуулая л даа
Чингис хааны гарал үүслийн тайлга тахилгыг 2005оны 08-19-ны өдөр Яргайтын богинын аманд 2500 гаруй хүнтэй хийж гайхамшгийг бүтээлээ
Чингис хаан найман зууны өмнө гурван удаа хийж Мөнхтэнгэрээс өгсөн ивээл хүчээр нь Их монгол улс байгулсан түүхтэй. Харин Чингис хааны дэлхийн академи найман зууны дараа дахин сэргээн иш үзүүлсэн.
Чингис хааны гарал үүслийн тайлга тахил нь
Мөнх тэнгэрийн хүчийг буулган, Мөнх тэнгэртээ танигдах
Мөнх тэнгэртэй ураг барилдуулан ёслуулах
Мөнх тэнгэрээс гарал үүсэлтэйгээ баатлж нотлох
Тэнгэр шүтдэг манай гарагийн бүх шашинд бодит үлгэр болох
Мөнх тэнгэртээ хишиг өргөх
Нутаг уул усаа аврах хишиг буяныг нь дуудах, шингээх ая холбогдолтой. Монгол хүн тэнгэр гаралтайгаа нотолж, баталдаг, танигддаг нэг арга бол энэ юм.
Тахилгад орлцсон хэд хэдэн хүний хийморь нь сэргэсэн гэж дуулж байсан юм. Дахин тахилга хийх үү?
Чингис хааны гарал үүслийн тайлга тахих ёслол өнгөрсөн жил болсон. Энэ ёслолын түгээлийг олон нийтэд тарааж өгдөг юм. Эл өдөр Мөнх тэнгэр бурханд Монгол төр харагддаг. Харин энэ өдөр нь шинийн гурван буюу 2006 оны нэгдүгээр сарын гучин нэгний өдөр юм. Чингис хааны дэлхийн академи Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулж 21 аймгаар явж тайлга тахих ёслоло хийхээр төлөвлөөд байгаа. Дашрамд дурьдхад 800 жилийн дара анх удаа сэргээж буй түүхэн гайхамшигт үйлсийн төлөө хамтран зүтгэж нэрээ, ирээдүйгээ төнхжүүлэхийг чингис хааны дэлхийн академи уриалж байна.
Түгээлийнхээ тухай тодорхой ярьж өгнө үү?
Түгээл гэдэг нь мөнх тэнгэрийн хүчийг шингээсэн тэнгэрийн хишиг юм. Мөнх тэнгэрийн доор Монгол газар шороон дээр Мөнх тэнгэрийн тооллоор 2006-01-29-нд шинэлсэн тэнгэр заяат бүх хүн мөнх тэнгэр бурханд Монголын төр харгаддаг эл өдөр шинийн гурванд юм. Мөнх тэнгэр бурханы ивээл зарлигтай хишиг түгээл нь эрүүлжүүлэгч, тэтгэгч, ивээгч, буяныг дуудах, ариусгах, далдын хүчтэй болгодог. Түгээлийг Мөнх тэнгэр-бурханы элч-дамжуулагчаар дамжуулан хүртдэг. Чингис хааны дэлхийн академид шинийн гурваны бар цагаас эхоэн хишиг түгээнэ Энэ бол аргын тооллын 2006-01-31 болой.
Та шинийн гурваныг 2006-01-31-ыг гэх юм яаж тооцоод ингэж гаргаад байгаа юм бэ?
Чингис хаан шар зурхайг баримталддаг байан. Чингис хааны шар зурхайгаар энэ жилийн битүүн өнөөдөр. Үүнийг нотлох баримт нь сар. Өөрөөр хэлбэл 28-ны шөнө сар гараагүй. Сар ганц л тохиолдолд гардаггүй. Тодоруулбал битүүний өмнөх өөдр сар гардаггүй юм. Энэ өдөр битүүлж байгаа олон хүн байгаа.
Төгс буянт, Чингис хааны шар зурхай яагаад хоорондоо өөр байдаг юм бэ ?
Төгсбуянтыг Манжууд Монгол улсын уусгаж авах зорилгоор шинээр зохиосон газрын зурхай. Зурхай ч гэж д ээ хэдэн хүний ашиг хонжоо хайсан өрөвдөлтэй тоо. Харин Чингис хааны шар зурхай бол мөнх тэнгэрээс үүдэлтэй тэнгэрээ дээдэлдэг зурхай.
Сар шинээр бэлэг өгөх, архидан согтуурах талаар Чингис хааны үед ямар арга хэмжээ авдаг байсан бол?
Монголчууд эрт дээр үеээс тэнгэрийн хишиг болсон байгалийн рашаан усыг нэрж түүнийхээ охь дээжийг хүртдэг байсан. Одоогийнх шиг хэтрүүлэн хэрэглэдэггүй ёс болгож тавьдаг байсан. Харин орчин үед градус өндөртэй архи их хэрэглэдэг болжээ.
Ярилцлагын төгсгөлийг та хийх үү?
Мөнх тэнгэрээ шүтэж, түгээл хүртэхийг хүссэн хүмүүс бидэнтэй холбоо барина гэдэгт найдаж байна. Монголын нийт ард түмэн сар шинэдээ сайхан шинэлээрэй
А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button