Бөөрөнхий зурхайчтай хийсэн улаан ярилцлага (хошигнол)

-Би бол улс төрийн улаан зурхайн талыг барьдаг хүн. Энэ 2006 он бол улаан сахиус шүтдэг нам болоод хүн дээд таашаалыг олж бүхнийг ганцаар шийдвэрлэх хүч буян хурах жил. 800 жилд ганц тохиох учир лагабарал бүрдсэн намд өгөөжтэй ламд халгаатай жил. Энэ жилийн зурлагаар бол МАХН санасан бүхнээ гүйцэлдүүлж, аль бузар муухайгаа арилгах болон халхлах нигууртай. Иймд зарим нам бууны нохой болж, үлдсэн нь дотроо хямралдсаар нам нэрэа алдана.
-Та МАХН бузар муухайгаа арилгах болон халхлах жил гэж ярилаа. Үүнийгээ жаахан тодруулна уу?
-Хувьсгалт намд жигүүр гэж илүү эрхтэн ургаад байна. Тэгэхээр зулгааж хаяад байхад ургаад байгаа илүүдэл эрхтнээ сайдын суудлын сүүгээр угжиж ургалтыг нь сааруулах юм уу, эсвэл бялуу-ны хуваарьт оруулж хорыг номхотговол муу муухайгаа арилгаж байгаа нь тэр. Зурж үзэхэд Ху намынхан нөхрөө бялуу-ны хуваарьт оруулалгүй орхисноос өвчин үүсч ужиграад байгаа юм.
Халхлах гэдэг нь их хэцүү засал. Авилгын идээний хордлогод орчихоод үхлүүт байгаа Баатарыг хэрвээ хаях юм бол ах намд хорт хавдрын нян үржиж амь насанд нь ч хүрэхээр байна. Тиймээс саяхан Сүхбаатарын талбайд Фенгшү-гийн шашны шинэ лам нараар cop залуулж, туг сүлдээ галаар хуйхлуулж нилээд хүчтэй ном уншууллаа. Засал авахгүй байгаа учир Халхлах ёс хийх болсон. Халхлах ёс гэдэг нь тухайн нам засгийн ивээлд бүрэн орж төрийн хэрэг намын бодлогоор явна гэсэн үг. Ийм үед бусад намууд хичнээн ч үзээд төрийн төмөр хуягийг нэвтэлж чадахгүй учир дэмий л гасалж хоцордог. Энэ жил жижиг намууд ингэх нигууртай юм.
-Сонин юм. Та жижиг намуудын жилийн өнгө нурууг зурсан уу?
-Зарим нь гаслахаар барах уу амь насаа алдана. Ардчилсан намд урвалтын өвчин газар авч зарим хүүхдүүд нь айлын тогоо руу өнгөлзөж байгаад халуун зутан балгаж улаан хоолойгоо түлэх магадлал өндөр байна. АН-ын М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Сономпил, Батхуяг зэрэг хүүхдүүд засал сайн хийлгэхгүй бол ах намд ховсдуулж сайдын халуун шөл балгаж бүх арьс нь ув улаан болох нигууртай байна. Буянгийн гэгдэх Б.Жаргалсайхан хүү бас хэт улайссан ширмэн дээр сууж намаа байтугай, нэрээ мартах нигуур бий. Ард түмний гэгдэх шинэ нам нэг сайдын жижиг нам болоод амьсгал хураана. Иргэний зоригийнхон сүүдэр бараадаж яваад гэнэт наранд гарах магадлал байгаа боловч АН-ынхан түүнийг буудал дээрээ хаян нүүж нүцгэлэх нигуур бий.
-Та Эх орон намыг хэлсэнгүй шүү дээ?
-Энэ намын зурлага нэг их өөрчлөгдөөгүй. Сайдын суудал авбал амьд, авахгүй бол хагас үхлийн байдалтай байх юм. Өөртөө ашигтай л бол бусад нь хамаагүй хэнтэй ч нөхөрлөж явах нигуур байгаа.
-Энэ зурхайг үнэн гэж яаж итгэх юм бэ?
-Би үүнийг чинь санаанаасаа зохиогоод яриад байгаа юм биш зурхайд бууж байгааг нь л хэлж байна шүү дээ. Жишээ болгож ганцхан зүйл хэлье дээ. Би оны өмнө хувьсгалт намын өнгийг зурж үзэхэд засгийн эрхийг төвөггүй авч, гишүүд нь бусад намын эмэгтэй гишүүний хормойг хүртэл сөхөж үзэх зурлага гарч байсан. Он гарангуут үнэхээр тэд засгийн эрхийг авлаа шүү дээ.
-Эмэгтэй гишүүний хормой сөхөх хүн гараагүй биз дээ?
-Юу ярьжбайгаа юм бэ? Эрхэм гишүүн Тэрбишдагва С.Оюун гишүүний хормойг сөхөж эрлийз болохыг нь хараад дуу алдсаныг мэдээгүй юм уу? Цанжид гишүүн бас хамт хормой сөхөлцсөн ш дээ. Ингээд бодохоор зурхайд итгэхгүй байхын арга байхгүй.
-Та ардчилагч нарын зурхай дээр жишээ татаж ярихгүй юу?
-Чи яасан үгийн утга ойлгодоггүй дамшиг вэ? Ардчилсан нам ерөнхийдөө хийд суудалтай байгаа. Америк маягийн алаг бөмбөгөөр Элбэгдорж их хөөрснөөс болов уу, Алтан гадас ассоциаци гэж Гончигдорж хувиа бодсоноос болов уу гэдгийг ардчилсан намын зурхайчид өдгөө ид үзэж байна. Эндээс нэг шийд гарч ҮЗХ-нд танилцуулж таарна. Түүний дараа ардчилсан намын хойдохыг унших юм уу, хооронд нь эвсүүлж Элбэгдоржийн наалдан пад-аар наах нигууртай байгаа.
-Бид хоёр намын зурхайг нилээд ярилаа. Засгийн зурхай яаж бууж байна вэ?
-Үндэсний эв нэгдлийн нэртэй ах намын засгийн газар бүрдэнэ. Одоо нийгэмд үүсэж буй бсЭтоод байгаа элдэв бухимдал, муу бүхнийг зөвшилцттойн засгийн газар руу чихэжзам нь цэвэрших юм. Бусад намын бялуунд хорхойссон нөхдийг сайд болгож алдаа гарвал тэдэнд тохоод, уснаас хуурай гарч чадна.
-Өөр нэмж хэлмээр зүйл байна уу?
-Яривал олон зүйл байна. Шинэ засгийн газарт Очирхүү, Шаравдорж, Улаан нарын хуучин өнгөө ялимгүй хувиргасан ком ахмадууд орох нь өөрсдөд нь их барцадтай юм. Мөн Хүрэлсүх мэтийн хөнгөн хүмүүс орвол засагт гал гаргаж нуралтыг түргэсгэх нигуур байгаа. М.Энхболд гишүүн гал нохой жилийнхээ өнгөөр бол цаашид ерөнхийлөгчийн суудлыг зүүдэлж нойргүй болохоор байгаа. Иймд cap болгон лүүжин тавиулж, ойр ойрхон 10000 настанд өглөг өгч, хүүхдийн мөнгийг тун үгүйдээ 5000 хүргэвэл нохой жилд машин унаж, гахай жилд онгоц унахаар байгаа юм.
-Та ер нь бөөрөнхий маягийн зурхайч юм аа даа?
-Аливаа зүйлд нийцтэй бүхэн бөөрөнхий байх ёстой. Орчлонгийн юмс үзэгдлийн дотроос хамгийн сонгодог нь бөөрөнхий оршихуй байдаг юм ш дээ. Тийм учраас бөөрөнхий хэлбэр бол сонгодог нь. Би зурхайгаа орчлонгийн явдал суудалд тохируулж бөөрөнхий зурдаг хүн л дээ.

Ярилцлага хийсэн Н.Даваадаш Тоншуул/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button