Б.Дашзэвэг Англичуудтай их зангаар, Германчуудтай ойр дотно, Америкчуудыг бахархан шүтэж харьцах хэрэгтэй

35 жил Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч гэсэн нэр алдар, мэргэжилдээ үнэнч яваа энэ эрхмийн дэлхийн ертөнц олон улсын байдлын талаар хийсэн сурвалжлага, хэлсэн үг бүрийг Монголчууд чих тавин чагнаж анхаарлаа хандуулдаг билээ.Энэ удаагийн хол явсан хүний үгийг сонс булангийн маань зочиноор улс төрийн тоймч Б.Дашзэвэгийг урьсан юм.
-Улс төрийн тоймч, Олон улсын сэтгүүлч гэсэн алдар нэрийг олж авахад Дашзэвэг гэж хүний хэдэн жилийн хөдөлмөр шингэсэн бэ?
-Өнөөдрийг хүртэл 35 жилийнхээ хөдөлмөрийг зарцуулжээ. Юм гэдэг сонин. Би 1969 онд МУИС-н Орос хэлний ангийг төгсөөд, МОНЦАМЭ буюу Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороонд ажиллахаар томилогдсон. Хоёр cap дагалдан орчуулагч хийсний дараа тоймч орчуулагч гэсэн ажлын үнэмлэх авч байснаас хойш гучаад жил энэ л албандаа дагнан ажилласаар өнөөдрийг хүрлээ.
-Яагаад заавал Олон улсын сэтгүүлч гэж? Тэр үед энэ мэргэжлийн талаар бараг ойлголтгүй байсан биз дээ.
-Тийм шүү. Би хуучин ЗХУ-ын тоймчид Валентин Зорин, Александр Бойвин зэрэг хүмүүсийг шүтдэг байлаа. 1972 онд А.Бойвинтой Зөвлөлтийн телевизээр Олон улсын байдлын талаар орос хэл дээр нэвтрүүлэгт оролцож байсан юм. Тэр үед том гүрний төв телевизээр энэ алдартай хүнтэй хамт нэвтрүүлэг хийх гэж байхдаа их тэвдэж байлаа. Тухайн үед Москвагийн Радиод орчуулагч хий гэсэн МРТУХ-ны даргын саналаас татгалзаж, Олон улсын сэтгүүлчээр дагнана, хэзээ нэгэн цагт Монгол хүн гуравдагч ертөнцөд очиж сурвалжлага хийнэ. Тэрэнд би явна гэж бөх зүрх гapгacан удаатай. Хэдийгээр Москва тэр үеийн том хот байсан ч миний Олон улсын сэтгүүлч болно гэсэн амбиц илүү байсан юм. Ингээд 1988 онд Үнэн сонин, МРТУХ хамтраад Ази тивд нэг сурвалжлагч ажиллуулах болж, миний бие Японд сурвалжлагчаар ажиллахаар болсон. Гэвч Монголд Ардчилсан хувьсгал гарч, Үнэн сонин үгүй болж, МРТУХ маань МОНЦАМЭ Радио Телевиз гэж салж, миний томилолт талаар болсон.
-Гэсэн ч таны нэвтрүүлэг тасраагүй явдаг байсан санагдах юм?
-Дээрээс даалгавартай байлаа шүү дээ. Телевизээр Хүж дэлхий, радиогоор Дэлхий дахинд гэсэн хоёр нэвтрүүлгийг маш олон жил би хариуцаж ажилласан Хэцүү нь, зөвхөн ЗХУ социализмыг нэгдүгээрт тавьж, байнга магтах, харин НАТО-гийн талаар заавал империализмын дайны машин хүн төрөлхтнийг устгах гэсэн зорилготой гэж ярих тусгай заавартай. Монголын радиогийн Эрин цаг үйл явдал гэсэн улс төрийн нэвтрүүлгээр Базарваань, Дүгэр гуай бид ээлжлэн урьд хөрш Хятадыг муулдаг байсан. Москвагийн радиод нэвтрүүлэг бэлтгэдэг Хятадыг хариуцсан тоймчид бидэнд тэр материалыг бэлдэж өгнө. Түүнийг нь орчуулаад яг өөрөө хэлж байгаа юм шиг ярих ёстой. Ийм л цаг үе байсан.
-Явсан орнуудынхаа тоог гаргаж байв уу? Анх капиталист оронд хөл тавиад ямар сэтгэгдэл төрж байв?
-Капиталист оронд хөл тавихад юм бүхэн нь эрээлжлээд муулах биш харин ч тэр л машин техник, өндөр барилгуудыг хараад бишрэх сэтгэл төрж билээ. Тэр үед зөвхөн нэг үйл ажиллагаанд оролцоход л таван орныг үзэх боломжтой байдаг байсан. Гурав дахь ертөнцийн орнуудад очиход маш өндөр хяналттай. Дотоод яамнаас нь хамаагүй хүнтэй ярих, ийш тийшээ тэнэхгүй байх, мөн хичээлд суугаад байр, элчин сайдын яам хоёроос өөр тийш явж болохгүй гэж зааварчлах жишээтэй. Энэ мэт сонин явдлууд зөндөө бий. Хэдийгээр би Германд амьдарч байсан ч Европын Холбооны хэвлэл мэдээллийн төв, НАТО-гийн хэвлэл мэдээллийн төвд ажиллах эрхтэй байлаа. Ингээд бодохоор миний очсон орнуудын тоо ойролцоогоор гарна. Сүүлийн үед би Азийн орнуудаар нэлээд явж байгаа.
-Таны уулзаж байсан хүмүүсээс хамгийн их сэтгэлд хоногшсон нь хэн байв?
-Францын ерөнхийлөгч Жак Ширак. Анх түүнийг Парис хотын дарга байхад дараа нь ерөнхийлөгч байхад хэдэнтээ уулзсан. Түүний Монгол орон, монголчуудыг би маш сайн мэддэг. Монгол гэхээр нэг тийм хүндэтгэл төрдөг гээд Эзэн Чингисийн минь түүхэнд гүйцэтгэсэн үүргийг дурсаж байсан нь надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр хэзээ нэгэн цагт Монгол оронд зочилж очно гэж амласан.
-Газар дээр нь очиж сурвалжилсан гол гол үйл явдлууд гэвэл?
-Хамгийн түрүүнд НҮБ-ын 50 жилийн ойг онцлон хэлмээр байна. Мөн анх удаа Косовогийн дайныг сурвалжилж байлаа. НҮБ-ын ойн үеэр дэлхийн бүх томчуудыг нэг дор харж биширч байсан. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин жаахан согтуу гэмээр харагддаг сонин хүн. Хятадын ерөнхийлөгч Зян Зэмин том гүрний тэргүүн гэдэг нь илт харагддаг цаанаа өөр хүн. НҮБ-ын төв байранд ёслол болж харин гадаа гудамжинд Хятадыг эсэргүүцэж, Хятадын дарга гараад ир хэмээн түвдүүд шаардан орилолдоод бөөн юм болж байсан. Арга хэмжээ дууссаны дараа Зян Зэминь гараад тэдгээр хүмүүсийн зүг ихэмсэг алхаж дөхөж очоод нэг харснаа буцаад яваад өгч байгаа юм. Ямар ч үг хэлээгүй ч цаанаа л том гүрний удирдагч гэдгээ мэдрүүлж байлаа.
-Боннд ажиллаж, амьдарч байсан үе таны хувьд хамгийн оргил үе байсан болов уу? Европын орнуудаас яагаад заавал энэ орныг сонгосон юм бол?
-Миний цалин хөлс бусад хангамжийг улс даадаг байлаа шүү дээ. Амьжиргааны өртөг Бельгийн нийслэл Брюссельд хамаагуй өндөр. Бельгид гурван өрөө байрны сарын хөлс 2200 ам.доллар, наашлаад ХБНГУ-ын Бонн хотод 1200 ам доллар, Берлинд 800 ам.доллар байх жишээтэй. Тиймээс элчин сайдын яамаа дагаад Берлинд ирсэн. Үүнээс гадна ХБНГУ-ын Гадаадын хэвлэл мэдээллийн алба гэж асар том байгууллагаас надад буян үйлдэж, Германд үнэгүй.харин Европын холбооны улсуудад 50 хувийн хөнгөлөлттэй зорчих боломжоор хангаж өгсөн.
-Ямар орны ёс заншил, түүх танд илүү таалагддаг вэ?
-Азийн орнуудыг л хамгийн түрүүнд нэрлэнэ дээ. Жишээ нь, Бангкок. Харин барууны орнууд хоорондоо бараг адилхан. Гэхдээ Франц, Герман хоёрыгоо нэрлэлгүй яах вэ. Олон улсын сэтгүүлч хүн аль болох улс бүрийн хүмүүстэй тааруулж харьцах хэрэгтэй. Жишээ нь, англичуудтай жаахан их зан гаргаж харьцах хэрэгтэй. Учир нь, Англи өөрөө асар том колонитой байсан, тэд нэг тийм дээгүүр хүмүүс. Бид бүхнийг чадна, бүгд бидний дорбайхёстой гэсэн бодолтой. Харин германчуудтай аль болох ойртоод байх хэрэгтэй, бүр наалдаад яриад байвал улам сайн болоод байна. Америкчууд бол үндэсний бахархал дээд зэргээр хөгжсөн. Тугаа хараад бараг уйлдаг. Тиймээс та нар их чухал улс шүү, аугаа улс шүү дээ гээд байвал учиртай.
-Ингээд манай уншигчдад хандаж таны хэлэх үгээр яриагаа төгсгөх үү?
-Миний уран бүтээлийн гол сэдэв нь хүн байдаг. Тиймээс хөдөөгийн хүн та, хотын хүн та, Монголд байгаа гадаадын хүн та, гадаадад байгаа Монгол хүн та гэх мэт хүмүүсийн тухай олон дуу шүлэг бичсэн. Тиймээс Хүмүүсийн амьдрал гэж танай сонины нэр нэг их дотно санагддаг юм. Эцэст нь, Насыг залуугаас нь, дээлийг шинээс нь гамнаж яваарай. Амьдрах сайхан шүү гэсэн өөрийн хэлэх дуртай үгээр яриагаа өндөрлөө.

/А.Наранцэцэг Хүмүүсийн амьдрал /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button