Мөрдөгч Деррик нэвтрүүлгийн баатрууд хөтлөгчид халджээ

Нийгмийн хөндүүр сэдвүүдийг хөнддөг Мөрдөгч Деррик нэвтрүүлэг гарсан цагаасаа л үзэгчдийн талархлыг хүлээж үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болж чадсан. Гэсэн хэдий ч 9 дугаарын дараа тодорхойгүй шалтгааны улмаас хаагдсан билээ. Энэхүү нэвтрүүлэг яагаад хаагдах болсон, уран бүтээлчид нь ямар дарамт шахалтанд орсон талаар хөтлөгч Мөнхбатын гэргий Н /нэрээ бүтэн хэлэхийг хүссэнгүй/ манай сонинд хандсан юм.

-Яагаад манай сонинд хандах болсон юм бэ?
-Зиндаа сониныг анх гарсан цагаас нь эхлэн захиалан уншиж ирсэн нэг ёсны улаан фен нь. Дээр нь манай гэр бүлийн хүн бас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажил хийдэг л дээ. Хүмүүс бараг мэдэх байх даа. TҮ-9 телевизийн Мөрдөгч Деррик гээд нэвтрүүлгийг хөтөлдөг
байсан. Түүнээсээ болоод элдэв дарамт, сүрдүүлэгэнд орж одоо гэрээсээ ч гарах эрхгүй болоод байгаа болохоор би хэвлэлд хандах зүйтэй гэж бодоод, өөрийн унших дуртай Зиндаа сониндоо хандаж байгаа нь энэ. Мөрдөгч Деррик нэвтрүүлэг монголын нийгэмд тохиолдож буй эмзэг сэвдийг хөндөж, дарга цэрэг, нам эвсэл гэдэггүй жинхэнэ ардчилсан нэвтрүүлэг байж чадсан нь зарим нэг хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн юм шиг байгаа юм. Үүнээс болоод нэвтрүүлгийг нь хааж, зодож нүдэн эрүүл мэндэд нь хүртэл ноцтой хохирол учруулж байсан. Үүнээс болоод манай нөхөр одоо гэрээсээ гарах эрхгүй болоод байна.
-Чухам ямар хүмүүс танай нөхрийг дарамтлаад байгаа юм бэ?
-Мөрдөгч Деррик нэвтрүүлгийн бүхий л давхаргийг хамардаг байсан гэж дээр хэлсэн. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэгчээр өөрийнх нь болохгүй юмыг ил гаргаад тавьчихаар дургүйцсэн хүмүүс эхэндээ утсаар Чи энэ нэвтрүүлгээ хийхээ боль. Би нөлөө бүхий байгууллагад ажилладаг хүн шүү. гэх юм уу эсвэл Чамайг амьдралгүй болгоно. Ахиад зурагтаар гарахыг чинь харъя гэх мэтээр дарамталдаг байсан. Сүүлдээ бүүр биед нь гар хүрч зодох болсон. Дугаар нь нууцлагдсан утаснаас залгадаг болохоор хэн гэдгийг нь мэдэх боломжгүй л дээ. Хоёр ч удаа машиных нь цонхыг хагалчихсан байсан. Эхний удаад ч яахав нэг их юм санаагүй. Харин хоёр дахь
удаад нь яах аргагүй зохион байгуулалттай хийгээд байна гэдгийг нь мэдсэн. Тэр ч бүү хэл нэвтрүүлэг гарахаа больсноос хойш өөр ажилд ороход хэд хонуулаад л учир битүүлэг шалтгаанаар Хамтран ажиллаж чадахгүй нь гээд халчихдаг. Бид чинь залуу хүмүүс өөрийн гэсэн хураасан эд хөрөнгө байхгүй болохоор ажил хийж л амьдралаа авч явна шүү дээ. Гэтэл ажил хийх ямар ч боломжгүй болгочихоод байна. Үүнийг хийж байгаа хүмүүсийг одоо болиоч гэж хэлмээр байна. Өөрсдийн алдаагаа ухаарахгүй байж яагаад үнэнийг чинь хэлээд үүнийгээ зас гэж хэлсэн хүнд ингэтлээ өширхөөд байгаа юм бэ.
-Яг ямар нэвтрүүлэг гарсны дараагаас эхлээд ийм дарамт учрах болсон юм бэ?
-Нөхөр маань эхэндээ надаас нуудаг байсан болохоор яг хэдийнээс ямар нэвтрүүлэг гарсны дараагаас дарамтлах болсныг би мэдэхгүй байна. Нэг удаа нөхөртэйгээ явж байтал, гудамжны үзүүрт хэдэн залуу тосож зогсож байгаад манай нөхрийг зодсон. Харин намайг яагаа ч үгүй. Тэр үеэс л би гадарлах болсон. Өөрөө бол нуугаад хүн андуурсан юм байлгүй дээ гэсэн. Үнэхээр тийм байсан бол Чи дахиад зурагтаар гараарай гэж хэлэх байсан гэж үү? гэсэн хэдий ч хөлөө хугартал зодуулчихаад нөхөр маань нэвтрүүлгээ хийгээд байсан болохоор, дараагийн арга хэмжээгээ авч нэвтрүүлгийг нь хүртэл хаалгасан. Анх ийм нэвтрүүлэг хийх боллоо гэхэд TҮ-9 телевизийнхэн маш сайхан хүлээж аваад Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Тусалж дэмжинэ шүү гэж байсан. Энэ нэвтрүүлэг гурван cap гарахдаа хүмүүсийн талархлыг хүлээж, хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болж чадсан. Гэрл нэг л өдөр очсон чинь Танай нэвтрүүлгийг хаахаар боллоо гээд болиулчихсан. Уг нь нэг нөлөө бүхий хүний тухай нэвтрүүлэг гарахад бэлэн болчихсон байсан. Түүнээс л болсон болов уу гэж бодож байгаа. Тэр нь нөлөө бүхий улс төрчийн ажлын фактыг дэлгэсэн нэвтрүүлэг байсан юм. Уг нь гарах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдож, давталт гарсан шүү дээ. Зарим үед нэвтрүүлэг давтдаг байсныг үзэгчид санаж байгаа байх. Энэ нь тухайн нэвтрүүлэгт орсон хүмүүс Энэ нэвтрүүлэг гарвал, амиа хорлоно шүү гэх мэтээр дарамталдаг байсантай холбоотой.
-Тэр нөлөө бүхий улс төрчийнх нь нэрийг хэлж болох уу?
-Хэлээгүй байхад ингэж байгаа юм чинь хэлчихвэл яаж магадгүй шүү дээ. Тэгэхлээр уучлаарай хэлж чадахгүй нь.
-Тэр болгоны дараа цагдаагийн байгууллагад хандаагүй юм уу?
-Хэлэлгүй яахав. Дээрэмдүүлсэн гээд бүртгэж авахаас өөр арга хэмжээ авдаггүй юм билээ. Тэгээд ч бид араас нь нэхэл дагал болоогүй.
-Зодож дарамталсан хүмүүсээ харвал таних уу ? Ер нь ямархуу хүмүүс байсан бэ?
– Танина гэж бодож байгаа. Хүн харахад гудамжны танхай залуучууд гэхээр хүмүүс байсан. Гэхдээ цаанаасаа даалгавартай гэдэг нь мэдэгдэж байсан л даа. Хэдэн төгрөг өгөөд л даалгавар өгсөн байх гэж бодож байгаа.
-Танай гэрийг мэдэх үү? Гэр лүү чинь дайрдаг уу?
-Мэдэх байх. Гэхдээ манайх байнга хүнтэй байдаг болохоор одоогоор элдэв янзын юм гараагүй байна.
-Мөрдөгч Деррик нэвтрүүлгийг хийдэг байсан хүмүүсээс ганцхан танай нөхрийг л дарамталдаг байсан юм уу? Ер нь бусдад нь иймэрхүү явдал тохиолдож байна уу?
-Тэр нэвтрүүлгийг дөрөв тавуулаа хийдэг байсан чяг хүмүүсийн өмнө ил гардаг нь манай нөхөр л байсан болохоор тэгж ханддаг байсан байх. Гэхдээ найруулагчийг нь бас дарамталсан гэж байсан.
-Нэвтрүүлэг гарахаа больсноос хойш, өөр ажилд орохоор гаргачихдаг гэж байсан. Дараа нь ямар ажилд орсон юм бэ?
-Манай хүн чинь хуулийн мэргэжилтэй хүн шүү дээ. Нэвтрүүлэг гарахаа больсноос хойш, хуулийн зөвлөх гээд хэд хэдэн ажилд орсон ч хэдхэн хонуулаад л халчихдаг. Би нөхрийгөө ажлаа хийж чадахгүй байсан гэж бодохгүй байна.
-Монголд хувиараа мөрдөхийг хориглодог гэдэг. Тэгэхээр энэ нэвтрүүлэг хуулийн хүрээнд хориотой юм биш үү?
Тэр нарийн ширийнийг би мэдэхгүй. Сүүлдээ хүмүүс өөрөө захиалга өгдөг болсон гэсэн. Бензин, унаа машин гээд бүгдийг даадаг. Ямар ч байсан нэвтрүүлэг гардаг байхад цалин мөнгө боломжийн байдаг байсан. Харин одоо бол ажил ч үгүй болчихоод байна. Нөхрийг маань элдвээр дарамтлаад байгаа тэдгээр хүмүүст хандаад Одоо болиоч ээ, бид зүгээр мөрөөрөө амьдармаар байна гэж хэлмээр байна.
/Зиндаа /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button