Дуэльд дуудагдах шахсан дуэтүүд

Энэ удаад эрхэм уншигчидтайгаа өнөөдөр бидний амьдралд нэгэн хэвийн үзэгдэл шахуу болсон гэж хэлж болох урлагийн нэгэн төрөл /жанр/-ийн талаар үзэл бодлоо солилцъё гэж зорилоо. Түүнд нь сайн ч муу ч тал бий…Урлаг хүний амьдралд нөлөөлөх хийгээд түүний хэвшмэл болсон байдлыг өөрчлөхөд асар их үүрэг гүйцэтгэдэг билээ. Наад захын жишээ гэхэд одоогоос хэдэн жилийн өмнө манайхан поп эстрад хөгжмөөр амьсгалан түүний тансаг аялгуунд үнэнч хайр дурлалдаа умбан аж төрж амьдралаа тийм л хэмнэлээр дуусгах мэтээр төсөөлж байсан. Ялангуяа тухайн цаг үеийн дууны аялгуу үг зэрэг нь залуусын хүсэл тэмүүллийг илтгэж чадаж байлаа. Гадаад төрх /имиж/ харьцааны соёл хөгжмийн талаарх зөв ойлголт зэрэг олон зүйлд энэ нь ажиглагдаж байсан гэдэггэй та бүхэн санал нэгтэй байх болов уу. Тэр ч утгаараа нийгмийн хөгжлийг уриалан дуудсан сайн сайхныг магтан дуулсан бүтээлийг ард түмэн урлагийнхнаас, шаарддаг байсан гэхэд болно. Энэ байдлаас үүдэн манай хөгжмийн стиль болон чиглэл дэлхийн жишгийг даган хөгжиж чадаж байсан юм. Гэтэл өнөөдөр ард түмнийг байлдан дагуулагч болсон тэрхүү зэвсэг хэр зэрэг зөв голдрилтой хүчтэй хэвээр уламжлалаа хадгалж байгаа вэ гэдэг асуудал хэн хүний анхаарлыг татах нь мэдээж. Тэгвэл өдгөө нийгмийг ховсдох мэт байлдан дагуулж байгаа урлагийн нэгэн жанрын сайн болоод муу талаас энд дурдсанаар уг асуудалд хариу өгөхийг хичээв.

Хөдөөжиж байгаа хотод зориулагдсан урлаг
Ингээд хэлчихээр чухам юуг тэгж нэрлэх болов хэмээн эрхэм та гайхаж магадгүй л дээ. Үнэхээр ч манайд ийм хэлбэрийн урлагийн нэг жанр газар авчихаад байгаа. Өмнө нь ч байсан л даа. Гэхдээ тэр байсан гэх үедээ энэ төрөл нь одоогийнхоосоо илүү утга төгөлдөр яруу тод байжээ. Дууны үг болон аяны томоохон мастерууд тэр цагийг эзэгнэж байсан болохоор ч тэр байх. Уг жанрыг муучлах гэхээсээ илүү хэсэг бүлэг хэдэн хүний талаар энд өгүүлж байгаа юм шүү. Өнөөдөр тэд ард түмний оюуны цар хүрээ болон хөгжмийн тансаг сайхныг мэдрүүлэх хэмжээнд байж чадахгүй зөвхөн өнөө маргаашаа аргацаасан шинжтэй байгаа нь үнэхээр харамсалтай. Ингээд зогсохгүй тэд өөр хоорондоо туйлын их маргаантай хэрүүл тэмцэлтэй байх болсон. Бас болоогүй муу нь муудаа дээрэлхүү гэгчээр хэвлэл мэдээлэл болон дэл сул яриагаар нэгнийхээ дээр гарч нөгөөгөө гутаах гэсэн жудаггүй байдал нь ч ард олонд илт болоод байгаа. Бүр эцэстээ нэгийгээ дуэльд дуудаж хүртэл тэнэгтсэн тэд. Түүнчлэн заавал нэгэн том баагийгаас дуу гардан авснаар од болчих юм шигээр сэтгэдэг тэднийг өөрийн эрхгүй өрөвдмөөр санагдана. Тэдний талаар энэ бол цаг зуурын л асуудал удахгүй энэ нь арчигдаж үгүй болно, шинэ тэсрэлт гарч ирнэ, гэсэн алдаатай тайвшрал урлагийн халуун тогоонд байдаг. Гэтэл тэдний сүүлийн хэдэн жилд хийсэн ажлыг хамгийн их халтуур хийсэн, нэг жилд хийсэн хамтарсан гэх чанаргүй тоглолтынх нь тоо болон салалгүй бараг бүтэн жил хамт байсан гээд олон номинациар шагналд тодорхойлчихоор хэмжээнд хүрчихээд байгаа юм биш үү, нөхдүүд ээ. Хоорондоо хамтран дуулсаар байгаад зарим нэгэнд нь бараг оймс гутал, халбага сэрээ, малгай ороолт, хамар ам, хөп гар, тамхи чүдэнз гэдэг холбоо үгс шиг
санагддаг болсон тэдгээр гайхлууд арай л бие засахдаа хүртэл хамт байдаг байх даа гэсэн хошигнол ч бий болов. Тэдний нэгдсэн гэх
тоглолт болохоор нөгөө л Долгор Түвшинтөгс, Далантай зэрэг мяндагтнуудаар эхэлж Энхмэнд Чинболороор дуусдаг. Тэгвэл өнөөдөр тэднийг ийм даварсан байдалд хэн хүргэсэн бэ. /лав л би биш шүү хэмээн миний бие хаяагаа маналаа. сурв/ Тэгвэл хэн байх вэ. Үүнд хариулахын тулд нэг бодууштай зүйлийг энд дурдъя. Учир юу гэхээр өдгөө нийслэл Улаанбаатарыг чиглэсэн хөдөөнийхөн сүүлийн хэдэн жилд хэд болсныг та нэг судлаад үзээрэй. Бараг судлаад байхааргүй нүдэнд илхэн байгаа биз дээ. Хотыг тойроод хөдөөнийхөн пиг болчихсон. Гэхдээ амьдралын нөхцөл бололцоогоо дагаад хот руу их нүүдэл хийж байгаа асуудлыг энд хөндөх гэсэнгүй. Гагцхүү тэр нүүдлийг дагаад тэд өөрсдийн мөнгө олох аргыг нэгэнт олчихоод байгаа юм биш үү гэх гэнэн хардалт төрөх юм. Хот хөдөөгийн ялгаа арилж байну уу гэвэл арилж байна. Гэхдээ хот нь хөдөөжиж арилж байна. Энэ нь урлаг тэр дундаа нөгөө яриад байгаа жанр дээр тод илэрч байгаа. Хотын хөгжим гэж бид их ярих дуртай. Гэвч түүнийгээ хамгаалах арчилж тордох ажил хэр явагдаж байгаа юм бүү мэд. Сонгодог болон орчин цагийн рок поп хөгжмийн цоо шинэ урсгал стилийг хэн нь сонсож байна нөгөөтэйгүүр тэднийг чухамдаа хэн хөхиүлэн дэмжиж байгааг та сонирхож байв уу. Үүнд та бид өөрсдөө буруутай. Ялангуяа тэр хөдөөчин баагий буруутан нь. Сүүлийн үед тэднээс үзэгчид залхаж эхэлсэн байдал ажиглагдаж байна гэсэн яриа урлагийнхны дунд их гарах болсон. Гэвч тэдний хүрээ улам тэлж шинэ залуучуудаар эгнээгээ бэхжүүлж байна. Анх гарч ирсэн хэд нь баяжаад Hammer хөлөглөн нэг дуугаа 500.000-1.500.000 хүртэл төгрөгөөр үнэлж, элдэв playboy харчуултай нэр холбогдон, хоёр гурван давхраар нь байшин сүндэрлүүлээд ашигтай байхаар шинэков /оюутнууд/-ууд гарч ирэх нь мэдээж. Ингэхээр дээрх санаагаар чухам хэнийг хэлэх гээд байгааг уншигч та эрх биш гадарлаа байлгүй дээ. Тэд гэдэг нь дуэтээр дуулагчид юм. Тэр дундаа зохиолынхон гэгдэх хүрээнийхнийг хэллээ. Мөн яагаад хөдөөжиж байгаа хотынхонд
зориулагдсан урлаг хэмээх болов гэдгийг би одоо ч өөрөөсөө асууж сууна. Гэтэл гэнэт үүнийг өнөөдөр эмх замбараагаа алдаад байгаа
Солонгосын цувралуудтай зүйрлэмээр санагдлаа. Яагаад гэхээр тэдгээр савангийн дуурийг үзэж ухаанаа алддаг этгээдүүд-ийн талынхан дуэт гэх оддыг гарч ирэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэлтэй. Манайхан уламжлалаа даган сайхан монгол үнэртсэн дууг сонсох дуртай л даа. Гэхдээ дуэт дуулагчдын тухайд гэвэл нөгөө тансаг монгол хэлний сан хөмрөг цөөрчихсөн юм уу гэмээр яруу найрагтай дууг ард түмэнд хүчээр шахуу тулган COHCFWK байна. Нөгөө л салалт хүлээлт, төөрсөн хайр, эндүүрсэн дурлал, гомдсон сэтгэл, нууц амраг, хайртдаа хулхидуулсан залуу / хүүхэн/ хэнд хайртайгаа мэдэхээ байсан нэгэн гээд сэдэв нь ойлгомжтой. Ингээд надад өгсөн нэгэн ярилцлагадаа аранжировшик Халиуны хэлсэн тэр Жавхлан, Баясгалан нар тэр хөдөөдөө л очиж од болдог юм байгаа биз гэсэн ончтой үгээр энэ хэсгийг өндөрлөхөөр шийдлээ.

Хотын гэх хөгжмөө аврах өмчирхүү сэтгэл
Дээрх хэсгээс чухам ямар санаа хэлэх гээд байгаа үнэрийг та авсан байх. Тэгвэл хоёрдахь хэсэгт юун тухай өгүүлэхийг та сонирхоно уу. Дуэт дуучдын талаар баахан нуршсан болохоор эрхэм та зөвхөн тэднийг энэ удаад бут авлаадаа гэсэн өрөөсгөл ойлголттой болж магадгүй. Гэхдээ хэлэхгүй байхын аргагүй фактууд болон сэтгэгдэл ард олны дунд бий болоод байгаа учраас энэ сэдвийг хөндөж байна. Тэгвэл хотын хөгжмөө аврах гэсэн нь юу гэсэн үг вэ гэснээр санаагаа цааш үргэлжлүүлье. Аливаа улсын нийслэл хот маягaap хөгжлийн
тэргүүлэгч нь байх хэрэгтэй Энэ нийгмийн бүх л салбар дээр илэрдэг ч тэдгээрээс урлагийн салбар нь нийгмийн хөгжил, сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг. Тэр ч утгаараа нөгөө хотын өнгө аястай рок поп хөгжмийн хөгжил өдгөө ямар байдалтай байгаа нь ойлгомжтой. Шуудхан хэлэхэд унтаа л байгаа шүү дээ. Тэднээс юм хийж байгаа гэх ганц нэгэн нь хичнээн хичээгээд ч хөгжлийн бодлогоо барьж түүнд
нөлөөлж чадах нь юу л бол. Цагтаа энэ салбар ямар хэмжээнд хөгжиж тэр хэмжээгээрээ үе үеийн залууыг байлдан дагуулсаар ирсэн. Хамгийн тод жишээ гэхэд 1970-1980-аад оны эстрадын акулууд, 1990-ээд оны хоёрдахь үеийн төлөөлөгчдийг энд дурдах хэрэгтэй. Одоо тэднээс хэн хэн нь амьд сэрүүн, уран бүтээлээ хийж, үзэгч олонтойгоо хамт байгааг бид мэднэ. Гэтэл тэдний сургааль үгийг авах нь цөөрсөн нь нэгэнт харамсалтай. Саяхан болсон нэгэн тоглолтын дараа том Жагаа, буржгар Жагаа, Харанга Чука, смоки Ганбаа, согтуу Ганбаа, Долгион гээд нөхдүүд энэ талаар маш халуун яриа өрнүүлж суусан. Гол сэдэв нь зохиолын гэх этгээдүүдэд рок урлаг дарлуулж дууслаа, бид нэг тоглолт хийнэ. үзэгч алга, тоглолтоо хэд нахина гэсэн ойлголт ч алга, хуурамч хит төрүүлдэг FM радионуудад
мэдэгдэл өгөх хэрэгтэй, ер нь алдсан гэх байр сууриа эргүүлж авахад яадаг юм бэ гэсэн олон чиглэлээр өрнөсөн. Энд нэг улс төржсөн санаа ч гарч байлаа. Саяхан төрийн нэгэн сайд намдаа үнэнч гэдгээ илэрхийлэн жагсаал цуглаан хийж сүржигнэсэн. Тэд ямар хүчтэй гэдгээ нөгөө галынхандаа мэдрүүлсэн гэх явдал юм. Гэхдээ үүгээрээ нийгмийг доргиосон сенсааци дэгдээх гээд байгаа юм биш шүү. Гагцхүү хэн нь юу хийж чаддаг, түүнээсээ ч илүү ямар бололцоо нөхцөлтэй юм бэ гэдгээ харуулах цаг нь болжээ гэсэн ойлголт юм. Зохиолынхон тэр дундаа дуэт гэх баагийнууд энэ талаар сонсоод хөх инээд нь хүрч тэд биднээс их айж байх шив дээ гэж бодно доо. Хэрвээ ийм байдал гарах юм бол рок попынхон үүнд өөрсдөө л буруутай. Хөгжмийн шагнал гардуулах ёслолоо ч хийж чадахгүй, өөрсдийн тоглодог стиль урсгалаа ч ойлгоогүй /ямар ч хамаагүй стилээр тоглоно гэдэг.сурв/, гадныхны бүтээлийг хулгайлж нэр хүндээ унагадаг, таксынхаа үнэнээс авахуулаад зөвхөн орлогын төлөө шунахайрдаг, нэгэнт бид хийдгээ хийчихсэн хэмээн томрох зэрэг байдал тэдний
дунд газар авсан. Ингэж байх хооронд чинь нөгөө нөхдүүд араар чинь тавиад л байна. Хааяа нэг уулзаад ганц зуу татаж тамхилах болохоороо зохиолын тэнэг пацаанууд гэж хурган агсам тавигч рок попынхон өдгөө ингэсээр байтал маргааш зах зээлээ алдаж дуусах нь байна.Нөгөөтэйгүүр поп хөгжимд ч өнөөдөр дуэт хэлбэр байгаа. Гэхдээ энэ нь тэртээх 1970-аад оноос /Ренценханд, Пүрвээ хоёроос эхэлсэн сурв./ улбаатай гэдгийг тэд мэддэг байлтай. Хоёр хүүхэд нийлж хэдэн cap хамт дуулчихаад тодорхойлогч нь гээд байвал том эндүүрэл болох байх. Үүнд гомдож явдаг олон хүнийг энд нэрлэж болно. /УГЖ Төмөрбаатар, Нандинцэцэг, Уранчимэг, Оюунчимэг, Доньд,
Баатарсүх г.м/ Тэгэхээр аль аль талдаа ийм байдалтай байхад энэ байдал хэр удаан үргэлжлэх бол. Нэг хэсэг нь хөлөө ачаад томроод суух нөгөө хэд нь болохоор жалга довоо дуулаад халтуурдаад байхыг ард түмэн нэг их удаан хараад байхыг хүсэхгүй л байх. Дахин хотынхонд сануулахад цаадуул чинь саяхан нэг нэгнийгээ дуэльд дуудаж хэвлэлээр мэргэжлийн бус гэдгээрээ баахан дуудалцсан.
Яг тэр сиймхийг нь ашиглаад та нар тэднийг өөрсдийг нь халз тулаанд дуудаад нэг хамтарсан тоглолт хийгээд үзээч. Энэ бол шударга хэрнээ сонин санаа шүү. Зохиолынхон нь чадах рок поп дуу хоршин дуулж нөгөөдүүл нь зохиолоос нь хосоороо аялаад үзэхэд үзэгчид болоод фэнүүдэд чинь их сайхан санагдах байх. Тоглщпынхоо нэрийг хүртэл дуэтуудийн халз тулаан гээд бооцоотой ч байсан яадаг юм.Сая гэхэд л Жавхлан, Батсүх хоёр байлдлаа. Үр дүн нь яав, аль алиных нь нэр хүнд хуга өссөн. хэзээ нэгэн цагт яг энэ санаагаар нэгэн гайхалтай шоу тоглолт хийгдэнэ гэсэн итгэл байгааг хэлье. Ер нь ч тэгээд энэ хорвоо дээрх дуу, аялгуу бүтээл болгон л хүнээр зохиогддог өөрөөр хэлбэл хэн нэгний зохиолынх л байдаг биз дээ. Рок поп гэхээр зохиогддоггүй төрмөл юм уу. Тэгэхээр бие биендээ нэр өгөхдөө хүртэл бодох юм байна. Ингээд дуэльд дуудагдах шахсан дуэтууд гэсэн энэ удаагийн Рецензи тэдний аль нэгнийх нь талд оролгүйгээр өөрийн үзэл бодлыг нээлттэй орхилоо. Эцэст нь хөгжмийн зохиолч А.Долгионы хэлсэн өнөөдөр бидэнд гартаа бариад нүдээрээ хараад, амаараа аялах унаган хотын гэх бүтээл нэгэнт алга болох шахжээ. Үүнд анхаарлаа хандуулж байгаа нэг ч сэтгэлтэн алга гэсэн эмзэглэлийг өгүүлсүү.
/Зиндаа Р.Алдар/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button