www.babu.mn хаврын эхэн сартай уралдан шинэчлэгджээ.

Yүнийг хэрэглэгчдийн тоо ч гэсэн өдрөөс өдөрт улам нэмэгдэн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Хүн бүрийн хэрэгтэй мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулахад энэхүү дэлхийг аалзны тор мэт хэрэн буй нэгдсэн сүлжээ нь өндөр ач холбогдрол өгч байгаа билээ. Манай улсын хувьд ч гэсэн monstudent.mn, banjig.net, durlal.mn гэх олон вэб сайт ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн дундаас хэрэглэгчидэд хүрээд удаагүй ч өөрийн гэсэн тойрон хүрээлэгчидтэй аль хэдийнээ болоод амжсан нэгэн сайт сар шинийн босгон дээр өнгө төрхөө өөрчлөн шинэчилжээ. Энэ бол www.babu.mn юм.

Өнгөрсөн оны найман сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэхүү сайт нь нийт хэрэглэгч түмэндээ шинэчлэгдсэн хувилбараараа бэлэг барьсан нь ихээхэн сонин содон зүйл байлаа. Тус сайтад нийлэгдсэн мэдээ мэдээллийн доор тухайн хэрэглэгч санал бодолоо бичих боломжгүй байсан бөгөөд энэ удаад бүрэн боломжтой болсон байна. Мөн түүнчлэн тусгай сурвалжлага, урлаг, спорт, төр засаг, нийгэм, эрүүл мэнд, улс төр, бизнэс, эдийн засаг, боловсрол гэсэн үндсэн бүлэгээс гадна цаг агаар, нислэгийн тийз, зурхай, үзвэр, галт тэрэгний хувир гэх олон жижиг булангаас бүрдэх ажээ. Энэхүү сайтад орсон бүх мэдээ мэдээлэл сар сараар хадгалагдан архивт багтдаг бөгөөд та хүссэн үедээ мэдээг дахин унших бүрэн боломжтой юм байна.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button