Тэмцлээ чангатгаж байна

Мөн ОХУ-ын Төв банк өөрийн үйл ажиллагааны хүрээнд банкны салбарт мөнгө угаахтай тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар тус улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх үйл ажиллагааг эхлэлийн шатандаа байна гэж үздэг. Иймд банкны салбарт энэ хуулийг хэлбэр төдий хэрэгжүүлэхээс ажил хэрэгч байдалд шилжүүлэх шаардлагатай байгаа тухай албаны хүмүүс ярьж байна. Мөн олон улсын хүрээнд банк, санхүүгийн байгууллагын салбарт үйл ажиллагаагаа хоршин ажиллах нь зээл, гүйлгээний эрсдэл, гэмт хэргийг бууруулж улмаар залилангийн гэмт хэргээс хамгаалахад чухал үр дүнтэй болохыг тэмдэглэж байна.

Төв банкнаас хийсэн зарим ажлын тоон үзүүлэлтээс үзэхэд энэ талаар амжилт гарч эхэлсэн. 2003 онд 1699 эргэлзээтэй гүйлгээнд шалгалт хийсэн бөгөөд дараагийн жилд нь 2059 болж нэмэгджээ. 2002 онд сэжигтэй гүйлгээний 10 хувь нь Төв банкны мөрддөг журмыг зөрчсөн нь илэрсэн бол 2003 онд энэ үзүүлэлт 40 хувь болж өссөн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн дотор банкны үйл ажиллагаанд тавих хяналт онцгой ач холбогдолтой болсон нь банкаар дамжуулан мөнгө угаах явдал гарч байгаатай холбоотой байна. Тухайлбал, 20 сая рублийн дүрмийн сантай Родник банк 2003 оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ банк зургаахан сарын хугацаанд 74 тэрбум рублийг харилцагчдад олгосноос 64 тэрбумыг хувь хүний байгуулсан буяны байгууллагад шилжүүлжээ. Хэдийгээр 2004 оны есдүгээр сард энэ банкны зөвшөөрлийг хүчингүй болгосон боловч удалгүй есөн сая рублийн дүрмийн сантай, 26 ажилтантай АКА банк байгуулагдсан байна.

Сонирхолтой нь Родник банкны харилцагчид АКА банктай аль хэдийнэ холбогдчихсон байжээ. Энэ шинэ банк есдүгээр сард 1.4 тэрбум, аравдугаар сард 14.5 тэрбум, арваннэгдүгээр сард 27.5 тэрбум, арванхоёрдугаар сард 39.6 сая рубль, олон зуун сая ам.доллар бэлнээр гаргаж мөн тэрхүү буяны байгууллагад гаргаж өгснийг шалгалтаар илрүүлсэн байна. Зөвхөн рубль гэхэд 80 гаруй тэрбум болсон аж. Ийнхүү банкаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг өсч байгаа тул ОХУ-ын Төв банк, түүний орон нутгийн салбар энэ чиглэлийн үйл ажиллагаанд тавих анхаарлаа сайжруулж байна. Төв банкны удирдлагын үзэж байгаагаар 2004 онд гадаад валютын үйл ажиллагаанд хяналт тавих ажил амжилтай хэрэгжсэн, харин 2005 онд рублийн бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээнд тавих хяналтыг чангатгах зорилт дэвшүүлжээ.

ОХУ-ын Төв банк мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаанд хяналт тавихдаа дараахь хоёр зүйлд голлон анхаарах нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж байна. Үүнд Төв банкны бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний асуудалд голлон анхаарч байна.

Мөнгө угаахтай тэмцэх асуудлын бас нэг чухал чиглэл бол банк, санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын ажлын чанар, үр дүн сайжрахын хэрээр мөнгө угаах арга ажиллагаа улам боловсронгуй болж байгааг тэмдэглэж байна. Мөнгө угаахтай тэмцэх хамгийн сайн арга бол банкны салбарын боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх явдал гэдгийг ОХУ-ын Төв банкны хариуцлагатай ажилтан нотолж байна. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаанд хар мөртэй бизнесийн үйл ажиллагаа, шударга бус өрсөлдөөн гол байр эзэлдэг аж. Энэ нь санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Төв банк үздэг аж.

Түүнчлэн ОХУ FITF-д гишүүнээр элссэн, мөнгө угаахтай тэмцэх хууль эрхийн акт гарсан нь банкны үйл ажиллагаанд бага зэрэг назгайрах байдал бий болгосон гэж үздэг аж.

Одоогийн мөрдөж байгаа хууль эрхийн актын хүрээнд банкинд хадгалагдаж байгаа эргэлзээтэй байж болзошгүй хадгаламж, харилцахыг шалгах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр нийгэмд учирч болзошгүй элдэв төрлийн эрсдлийг багасгах сайн талтай гэж үздэг. Хамгийн гол нь бэлэн мөнгөний гүйлгээ юм. Харамсалтай нь одоогийн байдлаар эдийн засгийн бизнесийн хүрээнд бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээ тогтмол их байгаа нь хяналтыг бүрэн хэрэгжүүлэхэд саад учруулдаг.
Хэдийгээр 2000 оноос энэ талаар анхаарч эхэлсэн ч нааштай үр дүн гарч байна. Тухайлбал, сүүлийн хэдэн жил байнгын бус оршин суугчид өөрсдийн данснаас авч байгаа мөнгөний хэмжээ жил бүр 35-аас 40 хувиар өсч байсан. 2003 онд 136 улсын байнгын бус оршин суугч нийтдээ 10.3 тэрбум ам.доллар гүйлгээг өөрсдийн харилцах данснаас хийснийг тогтоосон байна. 2004 оны зөвхөн дөрөвдүгээр сард 1.4 тэрбум ам.долларын гүйлгээ хийсэн нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Энэ үзүүлэлт жилдээ 14-15 тэрбум ам.доллар болдог. ОХУ-ын Төв банк гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй гүйлгээ хийдэг банкны үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн юм. Дээрх арга хэмжээний үр дүнд иймэрхүү гүйлгээний хэмжээ эрс багассан. 2004 оны сүүлийн улиралд хийсэн гүйлгээ 350-400 сая ам.доллар болж багассан нь оны эхний нэгдүгээр улиралтай харьцуулбал гурав дахин багасчээ.

Эргэлзээтэй мөнгөнд тавих хяналт шалгалтын ажил сайжрахын зэрэгцээ санхүүгийн бусад чиглэлд анхаарал татахуйц зүйл гарч болзошгүй байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон үнэт цаас худалдан авах түүнтэй холбоотой өрийг барагдуулах, иймэрхүү санхүүгийн хэрэгслийг бусдад найр тавин дамжуулах зэрэг үйл ажиллагаа өргөжжээ. Тийм зорилгоор ашигласан банкны гүйлгээ 2004 оны хоёрдугаар хагаст 50 хувиар өсч улсын төсвийн жилийн зардалтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Энэ байдал зарим нэг бүс нутагт онцгой анхаарал татаж байна. Тухайлбал, Москва хотын дүүргийн банкинд энэ төрлийн бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээ нийт гүйлгээний 35-36 хувьд хүрдэг байна.

Төв банкны бүс нутгийн салбар дээрх төрлийн гүйлгээ эрхэлдэг банкинд анхаарлаа илүүтэй хандуулдаг. Энэ чиглэлд тавих хяналтын ажилд зориулж гадаад валютыг худалдах, худалдан авах, үйл ажиллагаанд тавих журам, бэлэн мөнгөөр хийж байгаа гүйлгээг хянах журмыг 2005 оны эхний сард батлан мөрдөж эхэлжээ.

А.ГАНЗОРИГ
/Эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button