Хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд төрийн үйлчилгээний гажуудлыг арилгах хэрэгтэй

Хөтөлбөрийн дагуу Япон улсын Жижиг, дунд үйлдвэр, бүсийн санаачилгыг дэмжих байгууллага, мэргэжлийн холбоо, дөрвөн мужийн есөн жижиг, дунд үйлдвэр, хөдөө, аж ахуйн нэг хоршооллын үйл ажиллагаатай танилцсан.

ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗАХАД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ
Үйлдвэрлэл болон бусад салбарын чиглэлээр явагдсан уулзалт, ярилцлагууд нь өөр өөрийн онцлогтой байхын чацуу нийтлэг нэг шинжтэй байлаа. Үйлдвэр эрхлэгчид нь өөрийн гэсэн зах зээлтэй, түүнд зохицсон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг олон жилийн туршлагыг аль хэдий нь хуримтлуулж, худалдан борлуулах, нийлүүлэх сүлжээг байгуулсан байна. Жишээлбэл, өндөгний чиглэлийн тахианы аж ахуй гэхэд тахианы бордоо бэлтгэхээс авахуулаад өндгийг савлаад хэрэглэгчийн гар дээр хүргэх хүртэлх бүх дамжлагыг хамарсан бүрэн цогц үйлдвэр байсан. Ариун цэврийн хувьд ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан байлаа. Энэ нь өртөг шингээсэн, өрсөлдөх чадавхитай, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр шууд нийлүүлж байгаагаараа давуу талтай юм. Компьютер, роботын эд анги үйлдвэрлэдэг Санко-Сейки үйлдвэрийнхэнтэй уулзахад өөрийн үйлдвэрийн туршлагыг дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ Монголд салбар компаниа нээхэд үүссэн хүндрэл, бэрхшээлийн талаар ч ярьж байлаа. Ярилцлагын үед бидэнд төрсөн сэтгэгдлээр бол Монголд өдөр тутамд тохиолддог чирэгдэл нь тэдний хувьд асар том бэрхшээл байдгийг ойлгосон. Иймд өндөр хөгжилтэй орны үйлдвэр, хөрөнгө оруулалтыг өөрийн оронд татахад эрхзүйн орчин, төрийн үйлчилгээний ажлын хүрээнд ихийг хийх, өөрчлөх шаардлагатайг мэдрүүлсэн. Түүнчлэн боловсон хүчний бодлогын хувьд ч, ажилчдын ухамсарын түвшинд ч багагүй зүйл хийх шаардлагатайг харуулж байлаа. Дашрамд дурдахад, Вагоо-Эн хөдөө аж ахуйн хоршооллынхонтой уулзах үедээ хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжийнхээ хувьд Засгийн газрын зүгээс ямар нэг татаас, дэмжлэг авдаг эсэх талаар тодруулан асуухад тодорхой дэмжлэг авдаг тухай яриад үүний нэг жишээ нь тус аж ахуйн бордооны үйлдвэрлэлийн байрны тал хувийг Засгийн газар гаргасан гэж байсан. Япон улсын жижиг, дунд үйлдвэрийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэр ч бай, машины эд анги үйлдвэрлэдэг ч бай бүх үйлдвэр нь маш цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа Японы үйлдвэрүүдэд хэрэгжүүлж байгаа КАЙЗЕН буюу бага багаар тасралтгүй сайжруулах үйл явцын үр дүн гэцгээж байв. Япон бизнесмэн хүн бүрийн амнаас бараг нэгэн зэрэг гарах Мөрөөдөлтэй байж хичээл, чармайлтаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, амжилтад хүрэх гэсэн үгийг сонсоход энгийн зүйл шиг ч дээрх ухагдахуун нь бидний хувьд нэгийг хэлж байв. Магадгүй энэ ухагдахуун тэдний амжилтын эх үүсвэр байж болох юм.

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЖДҮ-ИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БАЙГАА БОДЛОГО
Харин миний хувьд Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ажилтны хувьд Японы жижиг, дунд үйлдвэрийн амжилтын эх үүсвэр нь юунд байна вэ гэсэн асуултад хариу олж авах нь чухал байлаа. 2005 оны байдлаар Япон улсад нийт 4,7 сая аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 4,69 сая буюу 99,7 хувь нь тус улсын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл тус улсын аж ахуйн нэгжийн 0.3 хувь нь л том аж ахуйн нэгжийн ангилалд хамрагдах нь дээрх тооноос харагдаж байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн хувьд жижиг, дунд үйлдвэрт нийт хөдөлмөр эрхлэгчдийн 79.9 хувь буюу 43.7 сая хүн, харин том аж ахуйн нэгжид 20.1 хувь буюу 10.98 сая хүн оногдож байна. Үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид нь нэмүү өртгийн 56.8 хувь буюу 56.043 тэрбум иений бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Эндээс дүгнэн хэлэхэд Япон улсын нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эзэлж буй орон зай, тэдний гүйцэтгэж буй хувь нэмэр, түүнээс гарах үр дагавар ямар их болохыг хэдхэн үгээр илэрхийлэх боломжгүй юм. Энэ амжилтын нууц нь юу вэ гэхээр Япон улсын Засгийн газраас Дэлхийн II дайнаас хойш буюу өнгөрсөн 60 жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид рүүгээ чиглэсэн тасралтгүй тусгайлсан төрийн иж бүрэн цогц бодлогыг баримталж ирсний үр дүн болно. Төрөөс жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих буюу бүсийн санаачилгын байгууллага нь 1.) сургалт, тэтгэлэг, 2.)техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг болон газрын асуудлаар туслалцаа үзүүлэх, 3.) зээлийн баталгаа, хөрөнгө оруулалтын гэсэн гурван үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, бүсийн санаачилгын байгууллага нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шинээр бизнес эхлэхэд нь ихэвчлэн таван сая иений зээл, тусламж үзүүлэхийн зэрэгцээ бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулахад нь зөвлөгөө өгдөг.
Санхүүгийн бодлогын хувьд зөвхөн жижиг, дунд үйлдвэр рүүгээ чиглэсэн төрийн оролцоотой гурван бие даасан банк, санхүүгийн байгууллагатай бөгөөд түүгээрээ дамжуулан хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа, зээлийн даатгалд хамруулах зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дэд бүтцийн чиглэлээр бизнесээ өргөтгөх болон хөрөнгө оруулалт хийхэд ихэвчлэн шаардлагатай хөрөнгө оруулалтын 80 хүртэл хувьд 20 хүртэл жилийн 0.8-аас дээшгүй хүүтэй хөнгөлөлттэй зээл олгодог. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг сургалтад хамруулах, дахин сургах, төрөл бүрийн зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв буюу сүлжээ бий болгосон байна. Энэ хүрээнд Япон улсыг хамарсан есөн төв байхын зэрэгцээ мужуудад 57, бүсчилсэн 263 төв үйл ажиллагаа явуулдаг байна. Ийм учраас Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн талаар авч явуулж байгаа бодлогын арга хэмжээг сулруулахгүй, энэ эрч хүчээ алдахгүйн төлөө ажиллах нь зүйтэй гэж хувь хүний хувьд бодож явдаг юм.

АЯЛЛЫН ҮР ДҮНД ХҮРСЭН ДҮГНЭЛТ
Бидний энэ удаагийн Японд хийсэн аялал урьд нь Японд суралцах болон семинар, зөвлөгөөнд оролцохоос эрс тэс өөр ойлголт, их туршлага, мэдлэг өгснөөрөө илүү чухал ач холбогдолтой юм. Иймд Монгол, Япон хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд юуны өмнө төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, төрийн зарим үйлчилгээний улмаас бизнесийн зардал өсч буй зэрэг төрийн үйлчилгээний гажуудлыг арилгахад чиглэсэн эрх зүйн тогтвортой орчинг бий болгох талаар бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах болно. Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааны талаархи мэдээ, материал, ном, хэвлэл, түүнчлэн бизнесийн чиглэлийн хууль эрх зүйн баримт бичиг, гарын авлага ховор байна. Иймд энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах Япон төв, ЯОУХА, хувийн болон Төрийн бус байгуулагатай хамтран ажиллаж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм. Японы жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй танилцах өргөн боломжийг бидэнд олгосон Япон улсын Гадаад хэргийн яам, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлаа илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button