Хүн бүр өрөөтэй байх ёстой гэсэн стандартыг Монголд импортлохыг малайзчууд хичээж байна

Шинэ оны эхний ажлын өдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2006 онд орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоо бүрдүүлэхэд анхаарна гэж зүгээр ч нэг хэлээгүй аж. Малайз нөхөд Монголд гучин мянган орон сууц барихыг хүсч байна. Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр тэнд оны өмнө давхиж очоод гар, хөлийн үсгээ зурчихаад ирсэн юм билээ. Байр. сав барихтай зэрэгцэн орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоо нэвтрүүлэх тухай ч ярьж эхлэв.

Малайзын ядуус гэж жаргаж үхэх шахсан хүмүүс байдаг бололтой юм. Хүн амын хоёр хувь нь ядуу гэнэ. Тэднийгээ бараг л чирч авчраад орон сууцанд суулгадаг шахуу юм ярьсан. Хямд өртөгтэй орон сууцыг нь бид очиж үзсэн л дээ. Ядуу хэмээх ангилалд багтдаг айлын эзэн ярихдаа Сар бүр 100 ринггит төлдөг гэнэ. Манайхаар бол 34 мянга орчим төгрөгийг 25-30 жилийн хугацаанд төлдөг гэсэн үг. Ядуусынх гэгдээд байгаа хямд өртөгтэй сууц нь гэхэд л гурван унтлагын өрөөтэй байх нормтой. Монголд ийм төсөл хэрэгжүүлэхээр зорьсон Дамарата хэмээх олон улсын байгууллагын захирал Ник ч Хүн бүр өрөөтэй байх ёстой гэж ярьсан. ЯДУУ ХҮН ч ХҮН шиг л амьдрах учиртай гэсэн түүний философи бизнесмэн гэхээсээ хүмүүнлэгийн байгууллагын ажилтных шиг л сонсогдоно. Ийнхүү гоочлоход тэр Мөнгөтэй баян улсуудад зориулсан хаус бариад түүнийгээ зах зээлийн үнээр борлуулж ашгаа олох юм гэсэн хариу барив. Үүнийг нь Вилли гэдэг хамтрагч нь Робин гуүдийн үлгэр шиг ядуусаас мөнгө авахгүй, баячуудаас авна хэмээн наргиатаи гэгч нь тодорхойлсон Монголд байр барихад хэдийг зарцуулсан тэр үнээр нь борлуулна. Ашгаа 15 жилийн хугацаатай зээлийн хүүгээс олж авах юм гэж Ник ярилаа. Зөвхөн Монголд төдийгүй Лаос мэтийн орнуудад ч иймэрхүү сайн санааны хөрөнгө оруулалт хийсэн юм байх.

-Хүний худалдан авах чадварт тохируулах ёстой гэж мань Ник яриад байгаа. Гэхдээ тухайн хүн байрны мөнгө төлж чадахгүи бол яах вэ гэж тэр асуулт тавиад өөрөө түүндээ хариулахдаа Шинээр барих орон сууцны хороололд цэцэрлэг, сургууль, дэд бүтэц хөгжүүлж, оршин суугчдыг ажилтай болгох замаар асуудлыг шийднэ гэлээ. Монголд тэрбээр аль болох гурван өрөө сууц барихыг хүсч байгаа бөгөөд Ам бүл олширсон ч хүн бүр өөрийн гэсэн өрөөтэй, орон зайтай байх учиртай гэж илтгэв. Энэ бүхнийг шийдсэн Малайзын туршлагад үндэслэн Монголын Засгийн гаэарт зориулсан бүхэл бүтэн боть зөвлөмж гаргаснаа харуулж байна лээ. Монголд хэрэгжүүлэх орон сууцны урт хугацааны зээлийн асуудлыг хариуцах Вилли хэмээх мөнөөх санхүүч малайзчууд хэрхэн зээл авдаг тухай оршил хийв. Эхлээд байраа товлоод, банкинд очиж зээл авна. Хэрвээ тухайн байр 10 мянган долларын үнэтэй бол банк энэ мөнгийг тэр чигээр нь өгөхгүй. Банк 90 хувийг нь өгч магадгүй. Харин тухайн хүн 1000 доллар төлөх хэрэгтэй болно. Үүнийг урьдчилгаа гэж нэрлэдэг. Малайзчууд байр авахад 20 хувийн урьдчилгаа төлөх хэрэгтэй байдаг. Харин Никийн санал болгож байгаа хөтөлбөрт урьдчилгаа төлөх шаардлага байхгүй. 100 хувь банкнаас зээл авч болно. Яагаад гэвэл олон улсын байгууллагаас бага хувийн хүүтэй зээл авах юм. Урьдчилгааг олон улсын байгууллага таны өмнөөс төлж байгаа хэрэг гэж Вилли танилцууллаа.

Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн санхүүжилттэй компанид биднийг очиход угтаж авсан түшмэл Танай улс төр чинь яасан гэлээ хэмээн ёжтой асуув. Харин малайз түншүүд маань Бид хувь хүнтэй биш, Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийсэн. Удахгүй Монголбанк, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөгчид Малайзад айлчилна гэж хуучилж байна лээ. Хямд өртгөөр орон сууц барих ажилд туршлагажсан эдний компаниуд ядууст зориулсан байрнуудаа хүүхдийн тоглоом шиг хялбархан эвлүүлчихдэг юм билээ. Монголд халаалтын зардал гэж байхад Малайзад сэрүүцүүлэх зардал гэж бий. Монголын хүйтэн сэрүүн улиралд зориулж, барилгын ханаа зузаалж, завсар нь дулаалгын материал хавчуулах тухай ч онцолж байлаа. Барилгын материалын өртгийг хямдруулахын тулд Монголд энэ төрлийн үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөжээ. Рони хэмээх тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэнтэй бид танилцсан. Дамаратагийн төсөл хэрэгжихээр Монголд тавилгын үйлдвэр байгуулахыг хүсч байна гэж тэр ярив.

Малайз Ногоон хэрэм-тэй орон. Халуун орны дал моддыг тэнд амьдаар нь харсан. Төрийн ордонд маань ихэнхдээ хиймэл мод ургадаг болохоор зочид буудлыг чимэглэсэн модонд хумсаа шигтгэж туршаад ориг болохоор нь цочиж билээ. Төв талбай нь болох Эрх чөлөөний талбайд чамин бүтэцтэй хүлэмж, дал моддын дэргэд зургаа даруулцгаасан. Онги гэж бидний дуудаж заншсан эр Монголд хэрэгжүүлэх төслийг тэргүүлэх аж. Монголд барих барилгаа ногоон хүлэмжтэй нь хүлээлгэж өгөхөөр хүйтэнд тэсвэртэй ургамал судалж байгаа гэж тэр ярьсан л даа. Малайзчууд Путражаяа хэмээх засаг захиргааны шинэ дүүрэг байгуулж байна лээ. Нүсэр, чамин загвартай барилга бүхий тэрхүү сүрлэг хороололд толгой-гоо аажмаар шилжүүлж байгаа аж. Манай Хар хорин нэг иймэрхүү жишиг хот болмоор юм хэмээн сэтгүүлчид шүлсээ гоожуулах шахав. Махатир
хэмээх этгээд 20 гаруй жил төр тэргүүлэхдээ хийсэн ажлын нэг нь Путражаяа. Битүү ой байсан газар ийнхүү шинэ хот сүндэрлэжээ. Юутай ч малайзчууд Махатиртаа мөрөөдлөө биелүүлэх хугацаа олгож дээ…

Малайзад гэр бүлээрээ хоёр жил амьдарч байгаа Монголбанкны төлөөлөгч Болдбаатар бидэнд орон нутгийн мэдээлэл өглөө. Путражаяа үзсэн сэтгэгдлээ ярихад маань тэр Таиландын Таксин Шинаватра Элбэгээтэй нэг сургуульд сурч байсан болохоороо 800 жилийн ойгоор Хархорины мөнгөн модыг барьж өгнө гэсэн юм байна лээ хэмээн тайвшруулав. Харин одоо засаг огцорчихсон юм чинь мөнгөн модоо барьж өгөх болов уу даа хэмээн мань эр бас хаяагаа манасан. Барилга, хот байгуулалтын сайд энүүгээр айлчлахдаа сонин хачин дуулгасан юм болов уу. 2010 онд хүн болгоныг орон сууцтай болгохоор Засгийн газар зорьж байгаа хэмээн малайзчууд ам бардам хэлцгээнэ. Хүн амаа орон сууцжуулах олон арван жилийн туршлагатай Малайзаас сурах юм их байна даа.

Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2006-02-02 028)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button