Хөдөлгөөн-чийрэгжилт сэдэвт сургалт болно

Yндэсний спортын III их наадмын нэгдсэн зааврын дагуу II чиглэлийн уран хөдөлгөөнт гимнастик, хийн дасгал, аэробик гимнастикийн зааврын хөтөлбөрт дасгал хийх арга зүй, III чиглэл бие бялдарын түвшин тогтоох сорилыг авах аргачлалын зөвлөмж, зааврыг өгхөд уг сургалтын онцлог оршиж байгаа юм байна. Сургалтыг Биеийн тамир спортын улсын хорооны Биеийн тамир, үндэсний хөгжлийн тасгаас энэ сарын зургаанаас наймны хооронд спортын төв ордонд болох юм байна. Сургалтанд аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар болон Биеийн тамир, спортын хороодын биеийн тамир, чийргэжүүлэлтйин арга зүйч, багш нар оролцох юм байна. Орон нутаг бүрээс гурав, нийт 99 хүн уг сургалтанд хамрагдах юм байна. Сургалтанд оролцсноор Биеийн тамир, спортын улсын хорооны сертификат олгох ажээ.
А.Баярмаа
Оллоо.МН