ЧИНГИС ХААН рок дуурь төрлөө

Рок дуурь нь Их түүхэн судар Монголын нууц товчоо –ноос сэдэвлэгдсэн, дөрвөн үзэгдэлтэй. Мэргэдүүд Бөрт Үжинг булаан авснаар үйл явдал эхлэн, түүхэн үйл явдлуудыг хураангуйлан уран сайхны аргаар товчлон Их Хааны хайр сэтгэл, андын журам, хүүгийн сэтгэлийг илэрхийлж, сонгодог, үндэсний (хөөмий, хархираа, бөөгийн бүжиг г.м) болон рок хөгжмийг мэргэжлийн өндөр түвшинд хослуулан дуугарган цаг хорин минутын туршид үзэгчдийг урлагийн шинэ ертөнцөөр дагуулах болно.
Дуурийг УГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа шүүмжлэн зөвлөж, зохиолыг Монголын нууц товчоо судлаач, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Г.Билгүүдэй хянан тохируулсан.
Рок дуурьд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын симфони-жаз оркестр, хор, бүжгийн ангиуд, дуучид, уран бүтээлчид оролцох бөгөөд нийтдээ 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон уран бүтээл болж байгаа. Удирдаачаар тус чуулгын дарга, хурандаа Ч.Гансүх ажиллаж байна.

Тэмүүжинд Б.Батбаатар (ЦДБЭЧ-ын уран сайханч), Бөртэ үжинд Д.Отгонжаргал (СУИС-н төгсөх курсийн оюутан), Өэлүүн эхэд ХЦДБЧуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Ганчимэг, Тоорил хаанд МУГЖ Ө.Баярмагнай, Жамухад ДБЭТеатрын гоцлол дуучин, МУГЖ С.Түвштнтөгс, Хуагчин эмгэнд Драмын Театрын жүжигчин Ц.Баясгалан, Сарны Чулуу чуулгын хөөмийч Д.Баттөмөр нар уригдан тоглоно. Бусад дүрүүд болон оролцогчдыг ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, СУИС-ийн драмын ангийн оюутнууд бүрдүүлж байна.
Ерөнхий найруулагчаар шинэлэг, содон олон бүтээлээрээ нийтийн танил болсон найруулагч Н.Болд, зураачаар Драмын Театрын зураач С.Төмөрхүү нар ажиллаж, ҮДБЭЧуулгын ерөнхий балетмейстр Д.Баярбаатар өвөрмөц, сонирхолтой бүжгийн дэглэлтээрээ рок дуурийг чимж байгаа.

Мөн дуурийн ерөнхий зохоин байгуулагчаар Старт Майнд ХХК ажиллаж байна.
Их Монгол улс байгуулагдсаны 800, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан бүтээгдэж байгаа энэхүү уран бүтээл нь монголын рок болон хөгжмийн урлагийг дэлхий нийтэд бас нэгэн хэлбэрээр таниулж, жуулчин, зочдын сонирхолыг асар ихээр татах нь гарцаагүй. Дөрөвдүгээр сараас АНУ-ын Үндэсний Олон Нийтийн радио NPR – Анна Панокко, Швейцарын Ле Курьер – Марк Оливер Парлатано, BBC-1 радио, Бостон радио – Ян Грэй ирсэн нь Чингис Хаан рок дуурийн талаар гадаадынхны хэрхэн сонирхож, үнэлж байгаагийн тод жишээ болно.
Уг бүтээл нь урлагийнхан, хөгжим судлаачид болон нийт ард иргэдийн сонирхолыг төрүүлнэ гэдэгт зохиогчид, нийт уран бүтээлчид, зохион байгуулагчид бид өчүүхэн ч эргэлзэхгүй байна хэмээн ярисан юм.

/Olloo.MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button