Хүний наймаа цэцэглэх орчин Монголд бүрджээ

Ээж нь өнөөдрийг хүртэл боломжтой бүх л газраар явж хүүхдүүдээ хайсан боловч олсонгүй. Тэрээр өөрийнхөө амьдардаг хороондоо ажилладаг бөгөөд түүний цалин ердөө л 13 мянган төгрөг.
-2003 онд гурван монгол залуу асрамжийн төвд амьдардаг 4-5 хүүхдийг Гонконгод машин угаалгана гэж аваачаад гар утас хулгай хийлгэдэг байжээ. Тэдгээр хүүхэд арав гаруй хоногийн дараа баригдаж нэг нь нэг жил зургаан сарын хорих ял авсан ч найман сар шоронд суугаад сайн хүмүүжигч хэмээн суллагдаж эх орондоо ирсэн байна. Хүүгийн ярьснаар тэднийг хилээр гаргасан гурван залуу үдээс өмнө паспортыг нь бүрдүүлээд үдээс хойш гэхэд хилээр гаргажээ. Тэдгээр залуу одоо болтол ямар нэг хариуцлага хүлээгээгүй байна.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Макаод худалдагдсан 22 настай эмэгтэй нутагтаа иржээ. Түүний ярьснаар тэнд биеэ үнэлж байгаа охидын хамгийн бага нь 14 настай гэнэ.
Эдгээр хохирогч бүгд Хүйсийн тэгш эрхийн төвд ханджээ. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж байгаа талаар бичих болсон. Тэгсэн хэдий ч илэрч шүүхээр шийдсэн нь цөөн гэж болно. Учир нь одоогоор энэ төрлийн гэмт хэргийн 21 тохиолдол бүртгэгдсэн нь мөрдөн байцаалтад шилжсэн бөгөөд хуруу дарам цөөхнийг шүүхээр шийдсэн байх юм. Ийнхүү энэ гэмт хэрэг илрэхгүй байгаа шалтгаан нь ашгаараа дэлхийд хар тамхины дараа ордог, нарийн зохион байгуулалттай, бас нуугдмал хэлбэрээр явагддаг зэрэгтэй холбоотой байж болох юм. Ямартай ч энэ төрлийн гэмт хэргийн золиос нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Гэхдээ манай улсын хувьд хүүхэд худалдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Харин худалдагдсан байж болох жишээ дээрхээс эхлээд олон байна. Хүн худалдах гэмт хэрэг өнөөдөр дээр дооргүй олны анхаарлыг татах болсон. Төрийн болон төрийн бус байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж олон улсын байгууллагуудтай хамтран тусгай хөтөлбөр хүртэл хэрэгжүүлээд байгаа. Гэхдээ энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашид гаргахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн тодорхой арга хэмжээ авахгүй байна.
Аливаа улсын хувьд гэмт явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хэрэг гарах бүх л нөхцөл боломжийг хаадаг байна.
Манай улсын хувьд энэ тал дээр дутагдалтай гэж болно. Ядаж хилээр орж, гарч буй хүүхдүүдэд тавих хяналтын нарийн тогтолцоо байхгүй гээд бодохоор хэчнээн хүүхэд буцан ирж, хэд нь хилийн чанадад үлдэж буйг хэн ч үл мэднэ. Энэ талаар анхаарах цаг болсон гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Үүнд ганц төр, засаг төдийгүй манай эцэг эхчүүдийн буруу бас бий. Тэд сонин телевизээр хүүхдийг чинь аялуулаад өгье, харь газар ажиллаж байгаа эцэг, эхэд нь хүргээд өгье гэсэн болгонд итгэж хүүхдээ өгч явуулж байна. Хэдийгээр иймэрхүү байдлаар хо-хирсон хүн байхгүй боловч цаашдаа гарахыг үгүйсгэх аргагүй. Иймээс бага насны хүүхдийг эцэг, эх болон ойр дотныхноос нь бусад хүнтэй хилээр гарах тохиолдолд түүнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй болов уу.
ИБМУТ-өөс эцэг эхээсээ өөр хүнтэй гарахаар болсон хүүхдүүдэд батлан даалт гаргуулж, нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаарддаг гэсэн. Гэхдээ энэ нь бүрэн дүүрэн хяналт болж чадахгүй. Манайхан шиг хялбар аргаар асуудлыг шийдүүлэх хүсэлтэй хүмүүс таньдаг хэн нэгэндээ хандаад хүүхдийн паспорт буюу цагаан хуудсыг яаж шийж байгаад гаргуулаад авчихдаг. Нэгэнт холбогдох бичиг баримт нь зөрчилгүй л бол хилийн хяналтынхан ч гаргачихдаг байна. Харин саяхнаас ИБМУТ, Хил хамгаалах ерөнхий газар хамтран хилээр орж гарч буй хүүхдүүдийг бүртгэх хилийн бүртгэлийн хуудсыг нэвтрүүлж эхэлжээ.

Харьд үрчлэгдсэн хүүхдийн хувь заяа яаж байгаа бол

2001 оноос хойш 125 хүүхэд гадаадад үрчлэгджээ. Гадаадын иргэд манайхаас хүүхэд үрчилж авахын тулд өөрийн улсад байгаа хүүхэд үрчлэлтийн байгууллагатай ярьсны дараа НХХЯ-нд энэ талаараа хүсэлт тавьдаг байна. Уг хүсэлтийг НХХЯ хянаж үзээд шалгуур хангасан байвал харилцан ярилцаад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд санал ирүүлснээр албаны зөвлөл хэлэлцээд гурван талт гэрээ байгуулж үрчилдэг.
Харийнханд үрчлэгдсэн хүүхдүүдийг эргэж тойрдог боловч тэдэнтэй нэг бүрчлэн холбоо барьж хэрхэн амьдарч байгааг мэддэг гэж үү. Саяхны нэг сонин дээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны мэргэжилтэн манай улсаас үрчлэгдсэн хүүхдүүдийн эрх зөрчигдөөгүй гэж ярьсан байсан.
Тэд үнэхээр нэг бүрчлэн хүрч шалгаж чадаж байгаа эсэх талаар тус төвийн ахлах мэргэжилтэн

П.Болормаагаас тодруулахад
-Бид хяналт тавьдаг. Бас гэр бүл үрчлэлтийн талаар ажилладаг тухайн улсад байгаа олон улсын байгууллагууд давхар хянадаг.
Мэдээж тэр бүгдийг эргэнэ гэдэг хэцүү, их хугацаа шаардана. Тэдгээр хүүхэд нэг газар биш өөр өөр оронд байгаа шүү дээ гэсэн юм.
Тэгэхээр гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн хувь заяа бүгд тэгш дүүрэн байгаа гэдэг юу л бол.
Дэлхий нийтээр хүүхэд үрчлэлт нэрийн дор гэрийнхээ ажлыг үнэ хөлсгүй хүүхдийн хөдөлмөрийг шулж мөлжиж байгаа талаар бичих болсон. Иймээс тухайн хүүхдийг ядаж насанд хүрэх хүртэл нь тавих хяналтаа чангатгах нь зүйтэй.
Энэ талаар гаднын улсын жишээг ч судлах хэрэгтэй. ОХУ гэхэд гадаадад үрчлүүлсэн хүүхдийнхээ талаар жил бүр дэлгэрэнгүй мэдээлэл зураг анкетыг нь авч хянадаг гэсэн. Ингээд нэг л жил тухайн хүүхдийн талаархи мэдээлэл зураг нь ирээгүй бол түүний мөрөөр эрэн сурвалжилж, тухайн улсын цагдаагийн газар эргэж ханддаг бөгөөд хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хариуцлага тооцдог юм билээ. Энэ аргыг манайд нэвтрүүлэхэд болохгүй нь юу байна.

Тэнэмэл хүүхдүүд хаачив

1990-ээд оны дундуур хаа сайгүй тэнэмэл хүүхдүүд явах болсон. Гэтэл одоо бараг харагдахаа больчихож. Нийслэлийн цагдаагийн газрын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд орон гэр, хараа хяналтгүй 65 хүүхэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүнийг холбогдох хүмүүс нь хүний эрхийн байгууллага олноор ажиллаж, бас асрамжийн төв их болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Хэдийгээр тиим байж болох талтай ч тэднийг хил гаргаж худалдаалдаг гэсэн яриа бий.

Хууль эрх зүйн тогтолцоо ямар байна вэ

Энэ гэмт хэрэг нь манайдаа харьцангуй шинэ тул хууль эрх зүйн зохицуулалт сүүлд бий болсон. Гэхдээ энэ зохицуулалтыг ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй гэж олон хуульч дуу нэгтэй хэлдэг. Үнэндээ тиим юм. Эрүүгийн хуулийн 113-т зааснаар хүний цус, эрхтэнг ашиглах, биеийг нь үнэлүүлэх гээд дан-даа хүч хэрэглэсэн талаас нь зааж. Гэтэл үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эерэг НҮБ-ын конвенцид тэдний хөдөлмөрийг мөлжих, эрх чөлөөгүй байлгах зэрэг орно гэжээ. Энэ талаар манай Эрүүгийн хуульд бараг тусгагдаагүй учир үүнийг нэг мөр болгож өгөх хэрэгтэй.
Ер нь манай хууль хүн худалдаад байна уу, худалдагдаад байна уу гэдгийг ялгах цензургүй хууль юм. Иймээс манай хуулийн сул талыг ашиглаад хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс ирээдүй хойч үеийг минь зөөгөөд дуусах вий.
Өнөөдөр төр, засаг маань халамж, тэтгэлэг гэсэн сайхан нэрийн дор бэлэнчлэх сэтгэлгээтэй нэгэнд хэдэн төгрөг өгч аргацаах юм. Уг нь сайн төр гэдэг бэлэн хоол өгөхөөсөө илүүтэй хоол олж идэх аргыг нь заадаг юм гэнэ лээ. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогеоохын тулд ажлын байр бий болгож, иргэдийг тодорхой орлоготой болгомоор байна. Учир нь хүн худалдаалах гэмт хэрэг гарах шалтгаан нь эдийн заcгийн хүчин зүйл байдгаас тэр.
Магадгүй, өнөөдөр хүүхэд худалдаалсан ганц ч хэрэг шүүхээр шийдэгдээгүй байж болно. Гэхдээ энэ гэмт хэргийн золиос нь хүүхдүүд болж байгаа, цаашид ч болох нөхцөлийг өнөөгийн нийгэм бүрдүүлж өгөөд байна. Тиймээс нийгмийн зүгээс ч тэр хууль эрх зүйн орчныг нь ч тэр сайжруулах шаардлагатай байгаа юм шиг.

Хүүхэд худалдах гэмт хэргийн талаар хэн юу хэлэв

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хурандаа Д.БААТАР

-Хүн, тэр дундаа хүүхэд худалдаалах гэмт хэргийн талаар элдвийг ярих болж. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Манай байгууллагын хувьд тухайн хүний бичиг баримт нь зөрчилгүй бол яаж ч чадахгүй л дээ. Тухайн хүүхэд хэний хүүхэд, хэн яах гэж авч гарч байгааг мэдэх аргагүй юм. Иймээс нарийн хяналтад зайлшгүй оруулах хэрэгтэй.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны ахлах мэргэжилтэн П.Болормаа

-Үрчлэлийн асуудал дээр тиим зүйл байхгүй болов уу. Манайхаас хянаж хүүхэд үрчилж авсан хүмүүстэй очиж уулздаг. Тиим зүйл гараагүй байна. Хил гарч байгаа хүүхдүүдийн тухайд манайхаас хяналт тавьдаггүй. ХХЕГ тавьдаг.

Иргэний буртгэл мэдээллийн улсын төвийн ажилтан Н.Лхагвасүрэн

-Манайхаас хилээр гарч буй хүүхдэд паспорт буюу цагаан хуудас олгохдоо эцэг эхээр нь батлан даалт гаргуулсан байхыг заавал шаарддаг. Бас нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой. Энэ бүхэн манай үндсэн мэдээллийн санд хадгалагддаг.

НХХЯ-ны Хүүхэд үрчлэлтийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Х.Өнөрцэцэг

-Үрчлэх хүсэлтэй хүмүүс холбогдох газартаа хандаад манайд хүсэлт ирүүлдэг. Бид шалгаж үзээд үрчлэх эсэх асуудлыг ГИХАЭГ-тай хамтарч шийдэн хоорондоо гурвалсан гэрээ байгуулдаг. Маайхаас эргээд хянадаггүй. Нэгэнт өөр улсын иргэн болоод явчихаж байгаа юм чинь.

Хүйсийн тэгш эрхийн төв-ийн тэргүүн Г.Ганбаясах

-Хүн хөгжихгүйгээр нийгэм хөгжихгүй. Энэ тал дээр манай төр, эасаг дэндүү сул байна. Хүмүүсийг халамж тэтгэлэг гэж хэдэн төгрөгөөр хуурахаасаа илүүтэй ажлын байртай болгож өгөөсэй.
Залуучууд маань хэдэн төгрөг олохын төлөө гадагшаа гарч, бас энэ гэмт хэргийн золиос болж байна. Энэ тал дээр төр, засаг маань анхаарах хэрэгтэй. Би бүх хүнийг маргааш энэ нийгэмд миний хүү бас би амьдарна гэдэг үүднээс хараасай гэж бодож байна.
Харин саяхнаас энэ явдлыг бууруулахад ИБМУТ, ХХЕГ хамтран хилийн бүртгэлийн хуудсыг гаргасан. Энэ бол дэвшилттэй зүйл. Энэ гэмт явдлыг бууруулахад ийм үнэтэй хувь нэмэр оруулсан Хил хамгаалах ерөнхий газрын хурандаа Н.Лхагвасүрэн, дэд хурандаа Х.Ичинхорлоо нарыг дурдахгүй байхын аргагүй юм.

Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Ш.Баярсайхан

-Энэ төрлийн гэмт хэрэг албан ёсоор бүртгэгдээгүй. Цагдаагийн байгууллага гэдэг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхэл хүчээ дайчлан ажиллах өстой. Одоогоор бидэнд хэчнээн хүүхэд хилээр орж гарч буй судалгаа алга. Иймээс ГИХАЭГ, ИБМУТ, ХХЕГ нь манай байгууллагатай нэгдсэн нэг сүлжээнд орж хяналтыг чангатгах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button