Ерөнхийлөгчийн хоригоор бүхнийг шийдэх албагүй

-УИХ-аас саяхан Зарим ашигт малтмалд үнийн өсөлтийн татвар ногдуулах тухай хууль баталсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байх гэсэн хүлээлт их байсан. Чухам нагаад хориг тавиагүйн шалтгааныг мэдмээр байна?
-Энэхүү хууль маш богино хугацаанд боловсрогдон хэлэлцэгдэж батлагдсан. Уг хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралтай судалсан. Хэдийгээр хөдөө ажлаар явж байсан ч гэлээ байнгын холбоотой байж олон талаас нь бодож, тунгааж үзсэн. Энэ хууль үйлчилснээр гарч болох бүхий л эерэг болон сөрөг талыг анхаарч, судалж, холбогдох тооцоог гаргуулж, хүсэлт тавьсан хүн бүртэй биечлэн болон биднээр дамжуулан уулзаж ярилцаж, санал бодлыг нь сонссон.

Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой энэ чухал асуудлыг ийм богино хугацаанд баталсан нь учир дутагдалтай юм. Хориг тавих тавхан хоногийн хугацаанд энэ хуулийн үйлчлэлийн бүх эерэг, сөрөг талыг урьдчилан харах бололцоогүй.
Үүнээс хийх нэг гол дүгнэлт бол УИХ хууль батлахдаа төслийн явцад нь хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийж, тэр тусмаа бидний идэх хоол, өмсөх хувцсыг залгуулж яваа хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонсч, тэдний санаа бодлыг тусгасан, амьдралд ойр шийдвэр гаргаж байх нь чухал байна.

-Зөвхөн хувийн хэвшлийн дуу хоолойг сонсч байхыг зөвлөх гэж үү?
-Үгүй юмаа. Нийт ард иргэд, иргэний нийгмийн санаа бодолд нийцсэн, улс орны хөгжил дэвшилд чиглэсэн шийдвэр, хууль л амь бөхтэй хэрэгжиж чадна. Хувийн хэвшлийн хэмээн миний тодотгож хэлсний учир нь нэгд, энэхүү хууль шууд утгаараа уул уурхайн салбар, хувийн хэвшилтэй холбоотой. Хоёртой, Монгол Улсын Ерөнхийлөгч хувийн хэвшлийг дэмжих, түүний хөгжлийн урт хугацааны стратеги боловсруулж хэрэгжүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг буулгаад удаагүй байна. Энэхүү зарлигийн нэг гол заалт нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төр, засаг шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн санал бодлыг анхааран үзэж байхыг тодорхой заасан байгаа. Гэтэл энэхүү хууль зориуд түүнийг зөрчсөн мэт болжээ.

-Тэгэхлээр хуулийг аль болох ард иргэдийнхээ санал, бодолд тулгуурлан
гаргах ёстой гэж Та үзэж байна уу?
-Үндсэндээ тийм гэж болно. УИХ-ын гишүүд бол ард түмнээ, сонгогчдоо төлөөлж суугаа эрхэм түшээд. Гэхдээ . . . хүн хэлэхээс наашгүй . . . гэдэг шиг сонгогчид нь үргэлж хамт байх хэрэгтэй. Өөр нэг зүйл бол аливаа хуулийг батлахдаа Монгол Улсын нэр хүндийг гадаад ертөнцөд хэрхэн таниулж ойлгуулах вэ, дэлхийн улс үндэстэнтэй бид хэрхэн яаж мөр зэрэгцэн аж төрж, амьдрах вэ, тэдний хөгжил дэвшлийн чиг хандлага, зорилго чиглэл юунд, хаана, хаашаа байна вэ гэдгийг онцгой анхаарч хандах ёстой.
Гэтэл энэхүү хууль гарснаар өнөөдөр биднийг Боливи, Зимбабве гэх мэт оронтой зүйрлэж ярих боллоо. Үүний дээр зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хөгжлийн гол хөтлөгч хүч болох бизнес эрхлэлтийн орчинг (эрх зүй, эдийн засаг, захиргаа, зохицуулалт) алхам тутамдаа сайжруулахад нэгэн адил анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ бол төрийн түшээдэд сонгогчдоос, ард түмнээс хүлээлгэсэн үүрэг мөн. Гэхдээ эрхэм түшээд ард түмэнтэйгээ ойр дотно байна гээд хэт хазайж гудамҗны хөдөлгөөн, үймээний сэтгэл зүйд автах ёсгүй. Гэтэл энэхүү хуулийг маш хариуцлагагүй, ямар ч эдийн засгийн болоод нийгэмд гарч болох сөрөг үр дагаврын судалгаа, тооцоогүй баталсан нь буруу зүйл болсон.

-Та сая сөрөг үр дагавар гэж хэллээ, үүнийгээ тодруулна уу?
-Сөрөг үр дагавар олон гарах магадлал өндөр байна. Биднийг хөдөө томилолтоос ирснээс хойш гадна, дотны маш олон аж ахуйн нэгж, хувь хүмүүс, төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллага хүртэл санал бодлоо илэрхийлж хандсан. Бүх мэдээллийг Ерөнхийлөгч анхаарч судалсан. Гарч болох сөрөг үр дагаврын хувьд гэвэл Монгол Улсад хууль эрх зүйн орчин тогтворгүй, эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж ихээхэн хэмжээний алдагдалд орох эрсдэл өндөртэй гэсэн сөрөг дохиог гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх болно.
Үүнээс үүдээд уул уурхайн салбарт одоогоор хөрөнгө оруулан ажиллаж байгаа гадны хөрөнгө оруулагчид гарч явах магадлал өндөр байна. Зөвхөн уул уурхайн төдийгүй бусад салбарт хөрөнгө оруулж хамтарч ажиллаж байгаа болон оруулахаар төлөвлөж байгаа хөрөнгө оруулагчид болгоомжлох, зайлсхийх, алгуурлах болно.
Гаднын хөрөнгө оруулагчдаас илүү дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжид хүндээр тусна. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд ихэнх нь гаднын банк, түншээсээ зээл авч хөрөнгө оруулалт (техник, технологи) хийсэн байна. Тэдний байдлыг Ерөнхийлөгч бүрэн дүүрэн ойлгож байгаа.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Мондолимет ХХК-ийн Оросын талын хамтрагч зээлээ хэрхэн яаж төлөх талаар баталгаа гаргахыг шаардаж, Жамп ХХК нь Канадын түнштэйгээ хамтран 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээнд гарын үсэг зурах байсан нь хойшлогджээ.

Өндөр технологиор хүдрийн баяжуулалтыг бүрэн гүйцэд ашиглан байгаль орчинд халгүй ажиллах хөрөнгө оруулагчид дайжиж, аль болох өндөр агуулгатай хэсгийг богино хугацаанд ашиглаад хаях, мөн хоцрогдсон технологи бүхий жижиг хөрөнгө оруулагчид зах зээлийг эзлэх нөхцөл бүрдэнэ.
Алт олборлогчид Монгол банкинд алтаа тушаахаас зайлсхийж, хараар хил давуулах, борлуулах сонирхолтой болж, үүнийг дагаад далд эдийн засаг хүрээгээ тэлэх магадлал өндөр.
Үйлдвэрлэгчид ажилчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж хязгаарлагдмал болж, цаашлаад орон тоогоо цомхтгоход хүрнэ. Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах бус харин ч ядуурлыг өсгөж, хүмүүсийн сэтгэлгээг хэт бэлэнчлэх зам руу хөтөлсөн хэрэг болж байна.
Хэдийгээр энэхүү татварыг тогтоосноор өдөр бүр зохих хэмжээний хөрөнгө улсын санд орох болно гэж тооцоолсон юм. Төвлөрүүлэх, хуримтлуулах, зарцуулах механизм тодорхой бус байна.

-Эерэг нааштай үр дагаврыг Та хэрхэн үзэж байна вэ?
-Эерэг сайн талууд энэхүү хуульд олон бий. Энэ нь байгалийн баялгийг ашигласны, тэр дотроо зэс, алтны унийн огцом өсөлтийн үр өгөөжийг ард түмэндээ хүртээх гэсэн оролдлого. Түүнчлэн газрын доорхи эрдэм баялгаа зохистой ашиглах гэсэн холч бодол агуулагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Улсын санд төвлөрсөн хөрөнгийн тодорхой хэсгийг нийгмийн тулгамдаад байгаа асуудал (хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологедод олгох мөнгө зэрэг)-ыг шийдвэрлэхэд, зарим хэстийг техник технологийн шинэчлэл бүсүүдийн төвүүдийг хөгжүүлэх, мянганы зам зэрэг бүтээн байгуулалтын арга хэмжээнд зарцуулах боломж бүрдэнэ. Өөр бусад зүйлүүд олон бий.
Хамгийн наад захын жишээ гэхэд л төсвийн тодотголыг УИХ яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ асуудал удааширч байгаагаас Засгийн газар төлөвлөсөн зорилт, арга хэмжээгээ хэрэгжүүлэх өдөр тутмын ажил алгууралд орж байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой хаяанд ирлээ. Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдсэн төсвийн санхүүжилтээ нөхөх зэрэг өөр олон асуудал байна. Хэрэв хориг тавих юм бол энэ бүх асуудал бас л тодорхойгүй хугацаагаар хойшлогдох болно. Энэ хууль гарсантай холбогдож хийх төсвийн орлогын тооцоо, хэрэгжүүлэх арга механизмыг боловсруулах асуудал ч удааширч байна.

-Таны хариултыг ойлгож байна. Гэхдээ энэ хууль үйлчилж эхэлснээр нийгэмд ямар нэгэн тодорхой бус байдал үүсэх шинжтэй. Ерөнхийлөгч хориг тавьсангүй, тэгэхээр өөр ямар гарц байна вэ?
-Ер нь, энэ хуулийг Ашигт малтмалын тухай болон Татварын багц хууль
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт хэлэлцэж батлах нь зүйтэй байсан юм. Заавал ийм байдлаар бус байгалийн нөөц ашиглалтын төлбөр (royltyj)-ийг нэмэгдүүлэх ч юм уу, өөр бусад арга замаар шийдвэрлэх боломж байсан.
Энэ гэнэтийн ашиг-ийн гэж нэрлээд байгаа татвар зөвхөн тодорхой хугацааны дотор өөрөөр хэлбэл, үнэ өсч байхад л үйлчилнэ. Харин рояалти бол хэзээ ч тогтвортой. Ийм зүйлээс болоод манай гадаад нэр хүнд унаж байгаад Ерөнхийлөгч маш их харамсаж байгаа.
Хуулийн үйлчлэл нийгэмд хэт сөрөг үр дагавар авчирч гэмээнэ дахин авч үзэж, залруулах бүрэн эрх нь УИХ-д байгаа шүү дээ. Заавал Ерөнхийлөгчийн хоригоор бүхнийг шийдэх алба үгүй юм.

(Өнөөдрийн монгол 101/271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button