Гишүүд идэвхтэй байна Гэхдээ авилгын хууль хэзээ гарах нь тодорхойгүй

Тэд үнэхээр ханцуйгаа шамлаад авлигын хууль боловсруулах ажил руу давхиад орчихжээ. Энэ асуудал дээр хойрго хандаж, албаны хэллэгээр ач холбогдол өгөхгүй байгаа төрийн түшээ өөрсдийнх нь хэлснээр бараг байхгүй юм байх. Ямартаа ч даваа гараг бүрт хуралддаг МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл дээр хэлэлцэгддэг гол сэдвийн нэг нь авлигын хууль болчихоод байгаа. Ингээд бодохоор хууль төрөх цаг ойртож байгаа ч юм шиг.

Гэхдээ энэ том хууль хэл амгүй батлагдана гэдэг юу л бол.
Өнөөдөр л гэхэд хоёр гол намаас гадна нэг намын улсуудыг ч хооронд нь муудалцуулаад амжив. Тухайлбал, УИХ дахь АН-ыг гишүүд авлигатай тэмцэх байгууллагын комиссарыг хаанаас томилох вэ гэдэг дээр маргалдаад, санал мөд нэгдэх шинжгүй байна.
Авлигатай тэмцэх байгууллагын комиссарыг Ерөнхийлөгч юм уу Ерөнхий прокурор томилно гэсэн ажлын хэсгээс оруулж ирсэн хуулийн төсөл дэх заалтыг тус намын гишүүдээс зөвшөөрөх ч хүн байгаа, бас үгүйсгэх ч хүн цөөнгүй бий. Ийм заалт хэрэггүй гэж үзэж буй гишүүдийн нэг Батж.Батбаяр эсэргүүцэх үндэслэлээ Авлигатай тэмцэх байгууллагын комиссар нь хэнээс ч үл хамаарах, хэнийг ч шууд шалгаж чадах хүн байх ёстой гэж тайлбарласан.
АН-ын зарим гишүүн болохоор авлигатай тэмцэх байгууллагын комиссарыг аль нэгэн өндөр албан тушаалтан УИХ-д санал болгож оруулаад Олон нийтийн телевиз, СЕХ-ны бүрэлдэхүүнийг сонгодог шиг сонгоё гэж үзэж байгаа юм билээ. Үүнийгээ ч зөвлөлийнхөө хурал дээр дэмжүүлэх гэж ширүүхэн зүтгэж. Гэтэл Батж.Батбаяр нарын өнөөх гишүүд бас л эсэргүүцэж, комиссарыг сонгохдоо чөлөөтэй нэр дэвшүүлэх хэрэгтэй. Хүссэн хүн нь өөрийнхөө нэрийг санал болгох, бас олон нийтийн байгууллагаас ч шалгаруулсан хүмүүсээ нэр дэвшүүлж оруулах гэх зэрэг олон хувилбар байна шүү дээ гээд бууж өгөх шинж алга. Нам дотроо л авлигатаи хамгийн сайн тэмцсэн улс орны хуулийг судалсан гэгдэж буй З.Энх-болд гишүүн энэ асуудал дээр нэлээд зангаргатай хандаж хатуухан байр суурьтай байгаа гэсэн.

МАХН-ын хувьд мөн л авлигын эерэг хууль батлах асуудал дээр дутуугүй яарч Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийнхээ хэмжээнд байнга хэлэлцэж байгаа. Г.Занданшатар нарын ажлын хэегийн гишүүд нь Малайз, Хонгконг, Сингапурын авлигын хуулийг хэдэн cap судалж, авууштай санааг нь хуулийн төсөлд тусгажээ.
Энэ намын хувьд авлига гэж юуг хэлэх бэ гэдэг тодорхойлолтыг илүү ойлгомжтой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, авлигын хуульд маш нарийн заалтуудыг тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Мөн авлигатаи тэмцэнэ гээд ганц төрийн албан хаагчдыг чичлээд байх биш хувийн сектор, ер нь бүх салбарыг хамруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар манай сонинд өгсөн ярилцлагадаа Ер нь авлига гэдэг тухайн нийгмийн толь. Тийм учир бүр бага ангиас нь эхлээд үндэсний шударга ёсны үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Тийм үзэл төлөвшиж гэмээнэ үндэсний шударга ёсны хэмжүүр тогтоно гэж онцолсон. Үүнийг намынх нь байр суурь гэж үзэж болох талтай. Юутай ч авлигын хууль хэлэлцэгдэх нь хэлэлцэгдэж байна. Гишүүд ч идэвхтэй гэж жигтэйхэн. Бараг бүгдээрээ л хошуу нэмэрлэх гэж хичээж байгаа нь илт. Гэхдээ ямархуу янзын хууль хэзээ батлагдаж, хэдийнээс мөрдөгдөж эхлэхийг хэлэх боломж одоогоор алга.

(Өнөөдрийн монгол 101/271)
Д.Лхагва

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button