Ард түмэнд эмнэлгийн тусламжийг ойртуулсан хөтөлбөр

М.Энхболдын Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлэх гэж байгаа Эрүүл монгол хүн хөтөлбөрт залуусын тэр дотроо оюутнуудын эрүүл мэндэд анхаарсан ямар асуудлыг тусгасан бол, тэдний төлөө юу хийх хэрэгтэй вэ. Энэ талаар МУИС-ийн хүн эмнэлгийн салбарын эрхлэгч Л.АЛТАНЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Эрүүл монгол хүн хөтөлбөрийг дэмжиж байгаа юу. Ач холбогдлыг нь яаж үнэлж байна вэ?
-Хөтөлбөрийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл авсан. Хоёр жилийн туршид явуулын эмч нарын баг орон даяар ажиллаж нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан өвчин эмгэгийг нь оношлох юм билээ. Ийм томоохон, хүч, хөрөнгө зарцуулсан ажлын үр дүн мэдээж сайн байх нь лавтай. Ач холбогдлын хувьд монголчуудын ерөнхий өвчлөлийн төвшинг тогтоож, түүнийхээ үндсэн дээр эмчилж, эрүүлжүүлэх боломжтой юм. Тэрчлэн эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого тодорхой болно. Хүн ардынхаа эрүүл мэн-дийн талаар ямар ажил хийх вэ гэдэг чиг гарч ирнэ. Ард түмэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулсан гээд ач холбогдол, үр нөлөө нь их.

-Оюутнуудын дунд өвчлөл ямар байгаа бол. Ер нь оюутнуудыг үзлэгт яаж хамруулах нь зохистой вэ?
-Оюутнуудын хувьд нэг их архаг хууч өвчин байхгүй. Өвчлөл нь улирлын чанартай. Гадуур гахай хавдар их байна гэхэд оюутнууд энэ өвчнөөр илүү өвчилж байна. Өвлийн улиралд ханиад ихсэхээр оюутнууд шуухинаа хүрэх жишээтэй. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг орон нутагт нь үзлэгт хамруулах уу эсвэл сургууль сургуулиар нь уу гэдэг талаар сайн мэдээлэл аваагүй байгаа. Миний бодлоор сургуулиар нь, нэгдсэн журмаар хамруулах нь зөв байх.

-Өнөөдөр оюутнууд эрүүл мэндийн тусламжийг хангалттай авч чадаж байна уу?
-Хөдөөнөөс хотод суралцаж буй оюутнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний гадна үлддэг. Сүүлийн хоёр жилд Монголын оюутны холбоо оюутнуудыг намар хөдөөнөөс ирэхэд нь харьяалагдах дүүрэгт нь үзлэгт хамруулах ажлыг зохиосон. Ирэх намар ч мөн үзлэгт хамруулна. Гэхдээ энэ нь тийм ч үр дүнтэй биш. Учир нь дүүргийн эмнэлгүүд оюутнуудыг үзээд дараа нь зөвлөгөө өгөлгүй орхидог. Өөрөөр хэлбэл үзлэгт хамрагдсан оюутны төдөн хувь нь тийм өвчтэй байна, ингэж эмчлэх шаардлагатай гэсэн асуудлыг тавьдаггүй. Иймээс оюутны эрүүл мэндийн асуудал өнөөдөр бэрхшээлтэй байгаа.

-Их сургуулиуд эмнэлэгтэй байдаг биз дээ?
-Манай сургууль л эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх эмнэлэгтэй. Энд шүдний хоёр эмч ажилладаг, би өөрөө дотрын эмч. Бусад сургуулийн хувьд нэг л эмчтэй байдаг юм билээ.

-Энэ хөтөлбөрийг ямар байдлаар хэрэгжүүлвэл зохистой бол. Эмч хүний хувьд саналаа хэлээч?
-Эрүүл монгол хүн хөтөлбөрийг орон нутгийн эмч, оношилгооны төвд түшиглэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй болно. Төвөөс нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмж авч явах нь зөв. Тэгэхдээ хүмүүсийг зөвхөн үзээд оношлоод өнгөрөх бус эмчилгээг нарийн зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Эмчилгээг орон нутгийн эмч нар нь дагнаж хийнэ гэж ойлгож байгаа.

-Хөтөлбөрийн ач холбогдлыг товчхон дүгнэж хэлэхгүй юу?
-Цаг үеэ олсон, ард түмэнд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг ойртуулсан хөтөлбөр юм. Хөдөөгийнхөн өвдөж зовохдоо хот газар л барааддаг. Энэ нь ч аргагүй, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хөдөөд дутмаг. Би хөдөө хэдэн жил ажилласан болохоор тиймэрхүү зовлонг мэднэ. Харин энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийнхөн орон нутагтаа байж байгаад эмнэлгийн тусламж авах боломжтой болох нь.

-Сүүлчийн асуултыг Танд үлдээе?
-Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд оюутны эмнэлэг байгуулаасай. Оюутан залуусын эрүүл мэндэд анхаарснаар ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтэн, удирдагчид эрүүл монгол хүний нэг хэсэг болно. Ажлын бүтээмж энэ хэрээрээ нэмэгдэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button