Төрийн албан хаагч гэж хэн бэ?

Энүүхэндээ гэж хэлэхэд намын харъяаллаар болон бас буе шалтгаанаар хүмүүсийг ажлаас халж, мөн шалтгаануудаар ажилд томилдог үзэгдэл бүр 1996 оноос эрчээ авсан сонирхолтой үйл явдал юм. Энэ үзэгдэл монголын улстөрд амь бөхтэй оршсоор байгаа. Үүнийг хууль зүй, ёс суртахууны талаас нь ч шууд буруутгах аргагүй зүйл бөгөөд ердөө л манайд жишиг болоод тогтчихсон гэмээр үзэгдэл юм. Аль нэг шатны сонгууль болон засаг солигдох бүрт гардаг зүйл. Гэхдээ үүнийг байх ёстой үзэгдэл мэтээр ойлгож болохгүй л дээ. Сүүлийн үед энэ байдал бүр цагаандаа гарч улмаар төр улсын маань оршин тогтноход ч аюул занал учруулахуйц хэмжээнд хүрч олон түмний дүргүйцлийг төрүүлж байгаа.

Хүмүүсийг хоморголон төрийн албанаас халдаг гаж жишиг үзэгдэл 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан зөвшилцлийн Засгийн газрын үед бүр цагаандаа гарч оргилдоо хүрч, хэрээс хэтэрсэн юм. Тухайлбал АН-аас Ц.Элбэгдоржийн Засгийн газарт орсон Г.Батхүү, Н.Алтан-хуяг, ТӨХ-ны дарга байсан З.Энхболд нар Алтангадас-ынхан гэгдэх өөрсдийг нь дагаж давхидаг хүмүүсийг болон хамаатан садан найз нөхөд, хувийн компанийхаа гарын хүмүүсийг хариуцсан салбарууддаа зай завсаргүйгээр суурьшуулсан юмдаг. Тухайлбал ЗТАЖЯ, МИАТ, МНЕГ, Төмөр зам зэрэг газрууд Г.Батхүүгийн ах дүү, хамаатан садан, кайз нөхөд, бизнесийн хамтрагчид, хувийн Шунхлай компанийнх нь ажилчдаар дүүрсэн байлаа. Г.Батхүү эдгээр газруудын бүх эрх мэдэл, мөнгө гүйдэг албан тушаалуудад өөрийн гэгдэх хүмүүсээ байршуулсан төдийгүй нүдээ баясгадаг загварын Эра төвийнхөө 10 загвар өмсөгч хүүхнийг онгоцны үйлчлэгч болгосон байлаа. Мөн ЗТАЖЯ-ны төрийң нарийн бичгийн дарга П.Батсайхан гэдэг нь Г.Батхүүгийн найз байсан төдийгүй түүнийг томилоход АН-хан нь боож үхэх шахаж байлаа.

Мөн Г.Батхүү ИНЕГ-ийн даргаар найз Цогоогоо тавьж бусад албан тушаалуудад өөрийн гарын үзүүрт зарагддаг АЗХ-ны хүмүүсээ байршуулсан байв. ТӨХ-г бол З.Энхболд бараг 70 хувь Алтангадйсжуулсан бөгөөд төрийн мэдэлд байдаг аль олигтой гэсэн компани болгоны ТУЗ-д өөрийн гар хөлөө оруулжээ. Говь, Эрдэнэт, Монголросцветмет, ДЦС-ууд гээд хамаг л мөнгө ихтэй эрх мэдэлтэй монополь газруудад байршсан эдгээр хүмүүс нь З.Энхболд болон түүний бүлэгт л саадгүй үйлчилж, бусдад болохоор гэдийж, хүнд суртал үзүүлэн авлига авдаг байжээ. Мөнгө санхүүгийн олигархууд улстөрийн намуудын толгойд гарч улс орныг хувааж иднэ гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.

Харин СЭЗЯ-ыг толгойлж байсан Н.Алтанхуяг бусдаасаа харьцангуй нэр цэвэр муу санаатай ажилласан байгаа юм. Тэрээр өөрөө хүмүүсийг шууд ажилд оруулаагүй ч Н.Алтанхуягийн зөвшөөрөлгүйгээр бусад нь нэг ч хүнийг ажилд авах эрхгуй байлаа. Иймээс ч долоо хоногийн Пүрэв гариг бүрт хотын төвд орших Алтангадас-ын байранд болдог цугларалтанд үй түмэн ажил горилогеод очиж Н.Алтанхуягт нүүрээ харуулж хүсэлтээ шивнэдэг байсан юм. Н.Алтанхуяг энэ байдалдаа бүр бардамңаж бусдад гайхуулахдаа миний гарын усэгтэй ганц ч но-той баримт байхгүй гэдэг байж. Гэтэл саяхан Н.Алтанхуягийн гарын үсэгтэй Щинхуа МАК-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээ гарч ирж бажигадуулсан удаатай.
Нэр бүхий дарга сайд нар ард түмний итгэлийг хүлээж УИХ, засаг төрийн өндәр албанд томилогдоод дараагаар нь дур мэдэн аашилсныгаа ард түмэн биднийг сонгосон юм, энә бол сонгуулийн үр дүн гэдэг үгээр хаәцайлж, сонгогчдыг даапаалж байлаа. Ийм заваан зүйлийг хэний ч Засгийн газар гарсан засаж залруулах байсан нь мэдээж хэрэг юм. Тодруулж хэлвэл төрийн албыг ингэж хэт хавтгайруулан нутаг нуга, нам бүлэглэл, ах дүү хамаатан садан найз нөхөджүүлснээр Монгол оронд авлигын үл үзэгдэгч торон сүлжээ үүсэж авлига цэцэглэх хөрс суурь болж байна.

Үүнийг М.Энхболдын засгийн газар тооцон үзэж мөнгө санхүүгийн олигархуудын гар хөл бологсдоос засаг төрийн байгууллагуудыг цэвэрлэсэн юм.
Сонинд гарсан төрийн албанаас халагдсан хүмүүс гэдгийн дотор өөрсдийн сайн дураар өргөдлөө өгч халагдсан өч төчнөөн хүний нэрийг хоморголон нийтэлсэн нь харин ёс зүйгүй, асуудлыг улстөржүүлэх гэж оролдсон хэрэг болсон байна. Зарим баримтыг нягтлан үзвэл намын харъяаллаар ажлаас халагдсан гэгдэх хүмүүсийн дотор ажлаа хаяж явсан, сайн дураараа ажлаа өгсөн, ёс зүйн талаасаа үүрэгт ажилдаа тэнцэхгүй хүмүүсийн нэрс ч байна лээ. Тухайлбал ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Түвдэндорж сүүлийн 3 cap ажилдаа ирээгүй хаяж явсан. Тэрээр дээрх албан тушаалд 6 сарын хугацаатай түр томилогдсон, Төрийн албан хаагчын шалгалт өгөөгүй төрийн албан хаагч буе юм. Улаанбаатар Төмөр замын орлогч захирал Пүрэвбаатар, Өлзий-тогтох нар нь мөнгө төгрөг ашиглалтын хэрэгт орооцолдсон, МТВ-ийн Куланда МҮОНРТ-ийн УЗ-өөс шаардлагатай санал авч чадаагүй. /Одоо радио, телевизийн даргын асуудлыг ОНРТ-ийн ҮЗ гэдэг төрөөс хамааралгүй газар удирддаг/ Дэд сайд асан Ш-Энхбат, Х.Цогт Очир, Ц.Сүхбаатар, С.Мэндсайхан, Ц.Энхтүвшин нар намынхаа Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрээр үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзсан бол РТХЭГ-ийн дарга асан Ша.Батбаяр 450 сая төгрөгийн үнэтэй обьектийг 150 саяар үнэлэн найз Болдхэтдээ авч өгөн хувийн телевиз оруулаад Ша. Батбаяр телевизийнх нь дарга болсон хэрэгтээ улсын эд хөрөнгө шамшигдуулсан зүйл ангиар эрүүгийн хэрэгт татагдсан гэдэг яриа бий.

УНДГ-ын дарга асан С.Эрдэнэ Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалын үеэр би 4 сарын 20 гэхэд ажлаа өгнө гэж бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарласан хүн шүү дээ. 4 сарын дундуур Ц.Элбэгдорж АН-ын дарга болоод би гадаа гудамж-ныхантай нийлээд энә засгийн газрыг унагах гэж байна та нар ажлаа сайн дураараа өгөөд гудамжинд цугтаа гарцгаа гэж намынхаа нөхдийг дарамталсан гэдэг бөгөөд түүний шахалтыг ганц С.Эрдэнэ хүлээн авч өөрийгөө ажлаа өгч байна хэмээн зарласан.

Ийм байхад эднийг намын харъяаллаар төрийн албанаас халагдсан хүмүүс гэж хэн хэлэх юм бэ. Тэгээд ч дээрх хэлмэгдэгсэд-ийн дотор ажил албандаа тэнцэхгүй мэргэжлийн бус дээр нь ажиллаж байгаа салбартаа ёс суртахууны ноцтой алдаа гаргасан хүмүүс ч байна. Огт сэтгүүлч биш хүмүүс МҮРТХЭГ гэдэг цэвэр мэргэжлийн байгууллагад удирдах ажил хийж байсан гээд бод доо. Эдгээр намын харъяалалаар ажлаас халагдсан гээд байгаа 200 хүний дотор маш олон мэргэжлийн бус хүмүүсийг зориуд байгууллагынхаа орон тоог нэмж байж авсан байгаа юм. Эдгээр хүмүүс нь төрийн албаны хууль ёсоор б сарын дотор шалгалт өгч тангараг өргөх учиртай ч ингээгүй явж ирсэн байдаг.

Хамгийн жигшмээр үзэгдэл нь Ардчилсан намын эдгээр дарга сайдууд хүмүүсийг ажилд авахдаа ганц намынхаа гишүүдийг ажилтай болгосон гэвэл эндүүрэл болно. Тэд намынхаа нэрээр ах дүү хамаатан садан, найз нөхөд нутаг усныхаа хүмүүсийг ажилд авдаг байсан байгаа юм. Олон түмэн санаж байгаа бол Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед АН-ын олон арван гишүүд ажилгүй гудамжинд жагсан намынхаа байрыг сахин намаа шинэчлэх аврах хөдөлгөөнүүд өрнүүлж байсан. Эдгээр хүмүүс олон жил АН-ыг дагаж гадаа гандаж хөдөө хөхөрч явсныхаа хариуд ажилтай болохыг хүсэж байсныг ойлгож болох. Гэтэл АН-ын дарга нар гишүүдээ бус өөрсдийн хамсаатан ах дүү нутаг нугаараа бүлэглэн намын шударга гишүүдээ хөсөр хаян албан тушаалд очицгоож байсан юм. Үүнд л туе намын гишүүд дургүйцэж тэмцэж эцэс сүүлдээ АН-аас хоёр ч улстөрийн шинэ нам мэндэлсэн.

(Өнөөдрийн монгол 101/271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button