Боржигоны хүүхдүүд Нийслэлд

Эзэн Чингэс хааны алтан ургийн өлгий нутаг – Боржигоны бор талын хүүхдүүд Монгол түмнийхээ түүх, соёл, ёс заншлаас суралцахад туслах зорилгоор Говьсүмбэр аймгаас санаачлага гаргасныг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн.

Хуучнаар Боржигоны цэцэн вангийн хошуу нь одоогийн 5 аймгийн 17 сумын нутаг дэвсгэрийн хамардаг. Энэхүү наадмын эхний шатанд бүх сум хүүхдийн урлагийн Яргуй наадмаа Боржигоны хүүхдүүд гэсэн нэртэй явуулжээ. Хоёр дахь шатны шалгаруулалтад 5 аймгийн хагас мянган хүүхэд оролцож, түүнээс 130 шилдэг авъяастан тодорч, нийслэл хотноо тоглолтоо үзүүлэхээр хүрэлцэн ирлээ.

Уртын болон богино дуу, морин хуур, бүжиг, ардын тоглоом наадам, язгуур урлаг зэрэг олон төрлөөр болсон Боржигоны хүүхдүүд наадам нь бүс нутгийн хүүхдүүд хамтарч ажиллаж, амьдрах бие биеэсээ суралцахын нэгэн жишээ болж байна.

Уг наадмын үеэр болсон Монгол үндэстний түүх, соёлын өв уламжлал ба боржигон судлал өсвөр насны хүүхдүүдийн онол практикийн бага хуралд Говьсүмбэр аймгийн Ч.Энхмаа тавьсан илтгэлдээ Боржигоны удмынхан их Монгол улсыг байгуулж, удирдан жолоодож, хүн төрөлхтний оюуны санд олон шинэ зүйл бүтээсэн.

Өнөөгийн жирийн мэт санагдах дипломат паспорт буюу Алтан гэрэгэ мөнгөн зоос, татварын болон өглөг халамжийн тогтолцоо, олон улсын үндэстэн дамнасан худалдаа наймаа буюу Торгоны зам тэргүүтэнг анх бий болгосон гэж тэмдэглэжээ.

Божигоны ухаалаг, сэргэлэн, зөн мэдрэмжтэй, бүтээлч удмын хүүхдүүд Шинэ мянганы Монгол Улсынхаа сайн сайхны төлөө өсөн торниж байна.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button