Богдын музейг буцалтгүй тусламжаар сэргээн засварлана

Энэ ажлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийх аж,
Энэхүү ордонг Богд Жавзандамба хутагтад зориулан 1893-1903 оны хооронд барьсан гэдэг. Харин 1924 онд шашин төрийг хослуулан баригч Богд хааныг таалал төгсөхөд музей болон үлджээ. Байгуулагдсан цагаасаа нэг ч удаа сэргээн засварлах ажил хийгдээгүй өнөөг хүрчээ. Гэхдээ 1961 онд хятад мэргэжилтнүүд зуны мөргөлийн сумээс эхлэн хаалганы өнгө будагийг сэргээн засварласныг эс тооцвол.

Харин энэ удаа зургаан сая юанийн буцалтгүй тусламжаар таваас арван сарын хооронд сэргээн засварлаж дуусгах аж. Монгол улсын байгалийн онцлог, түүх соёлын уламжлал, зан үйлийн дагуу модоор баригдсан ч он цагийн элэгдлээр өнгө будаг нь гандан муудаж, багана нь суулт өгсөн байна.
Өнгөрсөн жилийн долдугаар сарын 12-нд аянга буухад цахилгааных нь монтаж эвдэрсэн аж. Энэ удаагийн засвараар хааны ордны халхавч хаалга, асарт гурван хаалга, Энх-Амгалангийн буюу тусгаар тогтнолын хаалга, ордны урд хэсгийн талбайг бүрэн засахаар болжээ.

Засварын ажил тав дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн байна. Хятад улс дорно дахины уран барилгын томоохон төлөөлөл төдийгүй сүм хийдийг сэргээн засварлах ажилд гаршсан туршлагатай ард түмэн билээ.
Үүгээрээ Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болох нь. Сэргээн засварлах ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БСШУ-ны сайд Ө.Энхтүвшин оролцож тус музейд хадгалагдаж байгаа урлагийн хосгүй үнэт зүйлст тооцогдох 60 гаруй бүтээлд гэрчилгээ олгосон юм.

Манай улсад хосгуй 267 бутээл байдгаас өндәр гэгээн Занабазарын урласан 21 Дарь-Эх, Богд хаан болон хатных нь эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс энд хадаглагдаж байдаг. Монголын 20 дугаар зууны дахин давтагдашгүй соёлын бүтээл ийнхүү сэргээн засварлагдаж эхэллээ.

(Өнөөдрийн монгол 101/271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button