Галзуу газар авах нь гамшиг биш гэж үү!

-Хорооны бидэнд мал байх биш. Манай энд махны үнэ дийлдэхгүй байна. Шөлний ганц юм байг гэхэд ганц хөл аваад ирээгүй биз гэж өдөөн хатгалаа. Мань эр түрүүхэн малтайгаа гайхуулаад байсан мөртөө энэ үгийн хариуд муу амлах нь тэр.

-Зуд турхан болсноос хойш мал өсөж базаасан юм алга гэлээ.

-Танай суманд чоно, нохой галзуурсан гэсэн байх аа. Чамаас ганц хөл авбал галзуу малын мах хүртчихэж гай болно, болих минь гэж хор шарыг нь маажив.
Гэтэл нөхөр маань

-Шөлний юм өгч бололгүй яахав. Yнэндээ найз нь чамтай ингэж уулзана гэж санасангүй. Галзуу гэснээс манай суманд галзуу газар аваад байгаа ш дээ гэв.

-Тиймэрхүү юм дуулдаад л байгаа гэвэл

-Чоно галзуурч хүн ноцсон. Бас нохой галзуурсан. Тэр битгий хэл тэмээ, адуу галзуурсан гэлээ.

-Чоно галзуурсан тухай мэдээлэл авсан л даа. Энэ талаар сонин хэвлэлд мэдээлсэн. Билэгт, Нямдорж гэдэг хоёр нөхөр галзуу чоныг алчихсан байхад нь арьс, махыг нь борлуулахаар аймаг руу авч ирсэн гээ биз дээ гэхэд

-Алаад хаячихсан байхад нь тэр хоёр аймаг руу авч яваад зах дээр зарах гэж байгаад баригдсан байна билээ.

-Тэр чоныг яаж алсан, чухам юу болсон юм бэ?

-Лхагвадорж гэдэг хүнийг малаа хариулж явахад нь галзуу чоно ирсэн юм билээ. Гэхдээ янз бүр юм бололгүй яваад өгсөн гэсэн. Бодвол орон гаран байсан юм байгаа биз. Орой нь хотонд нь ороод ирсэн гэсэн. Тэр үед гэрийн эзэн нөмөрч явсан дээлээ өмнөөс нь нөмөргөж шидчихээд буцаж гэр рүүгээ орох хооронд араас нь нөгөө чоно ирж хөлийн булчинг нь сэтэлжээ. Маргааш нь хүмүүст хэл хүргэснээр ойролцоо байсан тэр чоныг буудаж алсан.

-Нохой галзуурсан тухайд…?

-С гэдэг айлын нохой шүлс, нусаа гоожуулан нүд нь улаанаар эргэлдэн архираад байсан байна билээ. Түүгээр ч барахгүй хонь мал хөөж барьсан. Тэгэхлээр нь охин X нь нохойгоо барьж авч унагаад ам руу нь керолин шахчихжээ. Гэвч нохой нь үхээгүй. Хэдхэн хоногийн дараа өөр айлын хотонд толгой нь занхайтлаа хавдчихсан ирсэн байгаа юм. Тэр айлын авгай өнөөх нохойны ам руу бас л керолин шахчихжээ. Төдөлгүй нохой салгалж байснаа үхсэн байна.

-Тэмээ, адуу галзуурсан гэв үү?

-Лхагваа гэдэг айлын хоёр тэмээ, бас Мөнхөөгийн нэг тэмээ галзуурсан. Гүррагчаагийн адуу, Батмагнайн хонь галзуурсан.

-Галзуурсан тэмээ, адуу, хонь яадаг юм байна?

-Тэмээ тавчиж тоглоод байдаг юм билээ. Адуу янцгааж, цавчлаад л, хонь болохоор гэр, мод мөргөөд байх жишээтэй. Нэг айлын хонь хургалж чадалгүй үхсэн. Махыг нь идсэн нохой бас үхсэн. үнэг ч олноор галзуурсан.

-Энэ талаар аймаг, суманд мэдэгдсэн болов уу?

-Мэдэгдсэнл байлгүй. Тухайн үед нь сум руу хэл хүргэхээр явсан багийн Засаг дарга нэг нөхрийн хамт зам зууртаа архидаад, саатан хонож өнжсөн л дуулдсан шүү.

-Чи үнэн юм хэлсэн биз…?

-Yнэмшинэ үү, байна уу өөрийн чинь хэрэг. Би чамайг сурвалжлагч болохоор чинь болсон явдлыг л хэллээ.

-Yнэхээр ч галзуу газар авч байгаа тал бий. Баян-Уул сумд нохой галзуурсны улмаас сумын төвийн бүх нохойг устгасан. Бас Шарга, Бугатад ч нохой галзуурсан дуулдсан. Төгрөгт чоно галзуурсныг модоор цохиж аллаа л гэлцсэн гэж би түүнд хариу мэдээлэл өглөө. Тэр

-Чи ч энэ жилдээ хаанаас ч шинэ шөл уух хэрэггүй юм байна даа гэж дамшиглаад салж одов.

МОНЦАМЭ 2006.05.19

Д.Сэрээтэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button