Ерөнхий сайд Улаанбаатарыг жишиг хот болгохыг тушаав
Ерөнхий сайд зөвлөлгөөнд өөрийн биеэр оролцохоор төлөвлөсөн байсан ч УИХ-ын нэгдсэн чуулгантай давхцсан юм. Тиймээс түүний зөвлөх Д.Батбаяр зөвлөлгөөнд оролцогчдод Ерөнхий сайдын үгийг дайв. Улаанбаатарын бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг дэлхийн жишгийн дагуу ерөнхий гурван салбарт хуваавал нэг орчим хувийг хөдөө аж ахуй, 29 орчим хувийг аж үйлдвэр, 70 орчим хувийг үйлчилгээний салбар эзэлдэг байна. Иймээс энэ байдлыг засч залруулах, салбарын бүтцийг зөв болгоход төрийн зохицуулалт хэрэгтэй байгааг Ерөнхий сайд үгэндээ онцолсон байв.
Улаанбаатарын бүсэд манай улсын хүн амын 37.2 хувь нь оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 54.2 хувийг үйлдвэрлэдэг байна. Ерөнхий сайд эцэст нь Монгол Улсын хөгжилд Улаанбаатарын бүсийн үүрэг маш их гэдгийг хэлээд хөдөөгийн дөрвөн бүсэд үлгэр үзүүлэхүйц хөгжиж, олон улсын жишиг хотын төвшинд хүрэх зорилготойгоор ажиллахыг хүссэн. Ерөнхий сайд бямба гаригт Богд хааны музейн засварын нээлтэд оролцлоо. Тэрээр өнөөдөр Хүүхдийн урлагийн тоглолт үзэж сонирхоно. Мөн АНУ-ын Элчин сайд Ерөнхий сайдад бараалхах юм.