Нүхтийн аман дахь түймэр унтраагүй
Галын шалтгаан болон хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Мөн Богдхан уулан дахь Их тэнгэрийн аманд түймэр гарч, нэг га газар галд өртжээ. Нийслэлийн Онцгой байдлын газар болон Богд уулын захиргаанаас нийтдээ 23 хүний бүрэлдэхүүнтэй гал унтраах баг гарч, түймрийг цурманд оруулан унтраалаа.
Харин өнгөрсөн баасан гаригт гарсан Нүхтийн аман дахь түймрийг цурманд оруулсан ч гүйцэд унтраагүй байна.