ЭВЕРЕСТИЙН МОНГОЛЧУУД эх орондоо ирлээ

Б.Гангаамаа ахлагчтай Монголын эмэгтэй уулчдын анхны баг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд дэлхийн дээвэр Эверестийн оргилд хөл тавихаар эх орноосоо мордсон билээ. Эмэгтэй уулчдын багт зургаан уулчин явж гавьяат тамирчин Г.Өсөхбаяр зөвлөхөөр нь ажилласан. Зургаан уулчнаас Ч.Тэрбиш, Д.Эрдэнэтогтох, багийн ахлагч Б.Гангаамаа болон Г.Өсөхбаяр нар энэ сарын 15-нд дэлхийн ноён оргил Эверестэд гарах дайралтаа эхэлж, Г.Өсөхбаяр дэлхийн дээвэрт төрийнхөө далбааг мандуулж чадсан билээ. Харин эмэгтэй уулчдаас Д.Эрдэнэтогтох хамгийн өндөрт буюу 8700 метрт гарч замынхаа 95 хувийг туулснаар Эверестийн оргилд гарсан гэсэн амжилтыг үзүүлсэн. Учир нь, Эверестэд дайралт хийсэн уулчид замынхаа 90 хувийг туулахад ноён оргилд гарсан гэж үздэг аж. Д.Эрдэнэтогтохын хувьд ноён оргилд гарахад 148 метр, явалтаар 300 метр үлдээд байхад нүд нь юм харахаа больсноор авиралтаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

Ийнхүү дэлхийн дээвэрт төрийнхөө далбааг мандуулсан уулчид өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирлээ. Тэднийг Чингис хаан онгоцны буудалд буугаад байхад нь уулзаж ярилцлаа.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ЭМЭГТЭЙ УУЛЧДАА ГАРГАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭСЭН

-Та хоёр дахиа Эверестийн оргилд төрийнхөө далбааг мандуулж чадлаа. Эх орондоо ирэхэд сэтгэгдэл ямар байна вэ?
-Эх нутгийнхаа салхийг үнэртэхэд үнэхээр сайхан байна. Намайг болон эмэгтэйчүүдийн багийг дэмжиж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье.

-Энэ удаагийн авиралтын онцлог юу байв?
-Энэ удаагийн авиралт урьдынхаас илүү хариуцлагатай байлаа. Учир нь, би энэ удаад зөвхөн өөрийнхөө бус, эмэгтэйчүүдийнхээ төлөө явсан гэж хэлж болно. Энэ ч утгаараа эмэгтэй уулчдаа оргилд гаргах гэж их зүтгэлээ. Мөн нөгөө талаар авиралтын зам өгсүүр, хэцүү байв. Өнгөрсөн жил манай багийнхан цасан нуранги, мөсөн хүрхрээг гэтэлж оргилд гарч байсан бол энэ удаа огцом өндөр хадан хясаагаар авирлаа. Гэвч бид энэ саадыг даван гарч, дэлхийн дээвэрт гарсандаа баяртай байна. Д.Эрдэнэтогтохын хувьд Эверестэд гарсанд тооцож болно.

Д.Эрдэнэтогтох ШИРПА МИНИЙ НҮДИЙГ БООЖ ӨГЧ, ДООШ БУУЛГАСАН

-Авиралтаа амжилттай дуусгаад эх орондоо ирсэндээ баяртай байна. Энэ бол зөвхөн миний амжилт бус нийт монголчуудын амжилт юм шүү. Мөн намайг Эверестэд гарахад тусалсан Айвенхоу майнз-ын хамт олондоо баярласнаа илэрхийлье. Нуулгүй хэлэхэд авиралт үнэхээр хүнд байлаа. Би маш их ядарсан.

-Тантай хамт олон орны эмэгтэй уулчид оргилд өөд дайралт хийсэн гэсэн?
-Тавдугаар сарын 14-ний өдөр дөрвөн орны 20 гаруй уулчид өндрийн дайралт хийсэн. Харин би 15-нд дайралт хийсэн юм. Намайг авиралтаа эхлэхээс өмнө АНУ, Солонгосын уулчид оргилд гарсан нь надад урам зориг өгсөн.

-8700 метрт таны хоёр нүд юм харахаа больсон гэсэн. Юунаас болсон юм бэ?
-Би 15-ны өдөр хэсэг уулчид болон ширпа (газарчин)-тайгаа хамт өндрийн дайралтаа эхэлсэн. 7800-гаас 8700 метр хүртэл явсан юм. 8700 метрт очоод ширпагийнхаа зөвлөгөөгөөр амрахаар болсон. Яг биднийг амарч байхад хэсэг үүл нар халхалж бүхэг болсон. Энэ хугацаанд нарны хэт ягаан туяанаас хамгаалах нүдний шилээ авчихсан. Гэтэл нүдээр хүчтэй хатгаж өвдсөн. Өндөр газар хэдий бүрхэг ч гэсэн хэт ягаан туяа цасан дээр ойдог юм билээ. Тэгээд л ширпа миний нүдийг боож өгч, доош авч явсан. Бэлд буугаад гурав хоног битүү боолттой явсан. Дөрөв дэх хоногоос нь хараа сайжирч эхэлсэн дээ.

-Таныг Бээжинд эмчилгээ хийлгэж байгаа гэж сонссон?
-Би Айвенхоу майнз компанид ажилладаг. Манай компанитай хамтарч ажилладаг SOS гэж байгууллага Бээжинд бий. Тэнд дөрөв хоног эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.

-Одоо таны нүд зүгээр үү?
-Зүгээр. Одоо хэвийн харж байгаа.

-Та энд эмнэлэгт үзүүлэх үү?
-Ямар ч байсан нүдний эмнэлэгт үзүүлнэ. Хотод долоо хоног амарч байгаад ажилдаа орох санаатай байгаа.

-Таныг хоёр дахиа Эверестэд авираад ирсэн гэсэн?
-Би 1994 онд Балбын талаас авирч байлаа.

-Та хэрвээ хэт ягаан туяанаас хамгаалах шилээ аваагүй бол Эверестийн оргилд гарах боломж байсан уу?
-Бүрэн боломжтой байсан. Би яг оргилоос 140 гаруй метр, явалтаад бол 300 хүрэхгүй метрийн дороос буцсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button