Тусламжийн мөнгийг хувийн юм шиг эзэгнэсээр байх уу
Саяхан оллоо.вэйб сайтад олон улсын нэр хүнд бүхий байгууллагад эргэж төлөх 400 мянган ам.долларын хөрөнгийг хувийн банкинд шилжүүлж, Начин заан ББСБ-д зээл олгуулсан гэж мэдээлжээ. Энэ нь түүний мэдлийн банк бус санхүүгийн байгууллага юм байх.
Үүгээр зогсохгүй Дэлхийн банкны шугамаар Монгол Улсад ядуурлыг бууруулах зорилгоор олгосон хөнгөлөлттэй зээлээс эрх мэдлээ ашиглан Начин заан ББСБ-д олгуулсан байна. Бас Монголбанкны хяналт шалгалтын газарт өөрийн дүү А.Алтанчимэгийг хариуцлагатай ажилд томилжээ. Өөрийн эхнэрийн төрсөн дүү Тунгалаг болон хамаатан Л.Одхүү нарыг ч эрх тушаалаа ашиглан ажилд оруулсан байна. Хамгийн гол нь тэд хэлний мэдлэггүй, ажил хариуцах чадваргүй нь туйлын харамсалтай гэнэ.