Соёлтойгоор салсан гэр бүл үлгэр жишээ болох болов уу?

Черногорийг тусгаар тогтносон улс болгох асуудлаар энэ тавдугаар сарын 21-нд бүх ардын санал асуулга явуулав. Журам ёсоор санал асуулгад оролцогчдын 55 хувь нь зөвшөөрсөн санал өгвөл Черногорийг Сербээс тусгаар улс болсон гэж үзэх ёстой байв. Урьдчилсан мэдээгээр санал асуулгад оролцогчдын 55,5 хувь нь тусгаар тогтносон улс болохыг дэмжжээ.

ХБНСЮУ задарсны дараа тус улсын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудаас Серб, Черногори нь Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нэртэйгээр үлдсэн боловч жинхэнэ Холбооны улсын хувиар оршин тогтнох бодитой бэрхшээлүүдтэй тулгарсан учир 2002 онд Серб, Черногорийн хамтын нийгэмлэг болжээ. Yнэн хэрэгтээ бол хил залгаа хоёр улсын байдалтай болоод удсан билээ. Серб, Черногори хоёрын аль аль нь өөрийн гэсэн засгийн газар, валют, цагдаа, аюулгүй байдлын алба, татвар, гаалийн тогтолцоо, төрийн сүлд, далбаа гээд төрийн бие даасан байдлын бүх зүйлтэй байсан юм. Ингээд бүх ардын санал асуулга явуулж гэр бүл соёлтойгоор саллаа гэж зарлав.

Серб, Черногори хоёр соёлтойгоор салж тусгарласан нь мөн л тусгаар улс болох гэж олон жил тэмцэж байгаа Косово, Уулын Карабах, Абхаз, Приднестрийн бүгд найрамдах улсын улс төрийн статуст хэрхэн нөлөөлөх вэ, ямар үлгэр жишээ үзүүлэх бол гэсэн асуулт аяндаа гарч байна. Гэр бүл салсан нь Европын задралын хоёр дахь давалгааг өдөөн гаргаж болзошгүй гэсэн болгоомжлол ч байна. Серб, Черногори хоёр соёлтойгоор салсанд Абхазын парламентын дарга баяр хүргэжээ. Абхаз нь Гүржийн бүрэлдэхүүнээс гарна гэж зутгэсэн хэвээр байгаа. Молдаваас салж тусгаар улс болно гэж өөрийгөө Принднестрийн бүгд найрамдах улс гэж зарлан тунхагласан Приднестрийн удирдлага тусгаар тогтнолын төлөө тэмцэлдээ Черногорийн жишээг нэгэнт дагахаа мэдэгдлээ. Сонголт хийх эрхийг Черногорид олгосон болохоор Приднестрийн асуудлыг эрт орой хэзээ нэгэн цагт бүх ардын санал асуулга явуулж шийднэ гэж Приднестрийн удирдлага давын өмнө мэдэгджээ.

Харин Молдавын удирдлага Приднестрийн асуудлыг зохицуулахад Черногорийн жишээ тохирохгүй. Энэ асуудлыг Молдавын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хүрээнд зохицуулахын төлөө байна гэдгээ ч онцлон хэлжээ.

Косовогийн тухайд бол НYБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд зааснаар Метохи, Косовогийн хязгаар Серб, Черногорийн бүрэлдэхүүн хэсэг юм. Нэгэнт хамтын нийгэмлэг үгүй болсон тул Косово тусгаар улс болох тухай ээдрээтэй асуудлыг яаж шийдэх нь улам адармаатай болоод байна.

МОНЦАМЭ 2006.05 сар

Ц.Даваажав

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button