Үндэсний хөгжлийн хүрээлэнгийнхэнтэй уулзлаа
Үндэсний хөгжлиин хүрээлэн улс төр-нийгмийн, бүс нутгийн хөгжлийн, эдийн засгийн өрсөлдөх чадварын, нийгмийн хөгжлиин гэсэн судалгааны сектор, бүтэцтэй ажиллаж байгаа юм байна. Мөн Монгол Улсын 2021 он хүртэлх Үндэсний хөгжлиин цогц бодлого боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй гадаадын улс орнуудын энә чиглэлийн баримт бичгүүдийг судлаж байгаагаа танилцууллаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ Хөгжлийн тодорхой бодлого байхгүйгээс дотооддоо ч, гадаадад ч нэлээд шүүмжлүүлдэг. Иймээс улс төрийн намын удирдлагуудыг хүлээн авч 2021 он хүртэлх Үндэсний хөгжлиин цогц бодлого боловсруулах талаар ярилцаж тохирсон. Үндэсний хөгжлиин хүрээлэнгийн судлаачид та бүхний оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан энә ажлыг хийх болно гәв. Түүнчлэн Үндэсний хөгжлиин цогц бодлогыг ерөнхий, тунхаглалын чанартай бус, тодорхой тоо баримттай боловсруулахыг Ерөнхийлөгч зөвлөлөө гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.
(Өнөөдрийн монгол 101/271)