7 хоногийн онцлох хүн, үйл явдал
Манай сонины алдартан аргагүй л эх орныхоо Алтан гэрэгэ болж явоогаа давхар батлан бараг гурван удаа үзүүрээс нь алдаод алдаж бойсан озэки цолоо баталлаа. Анхны түрүү авсан хүүгээ тэврэн үнсэж, тэсч чадолгүй нулимс унагах аваргын дүрийг харохад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Сайн эр тусыг үл мартана гэдгээр тэрбээр хэчнээн хөөрч догдолсон ч Батоанаа ахдаа баярласан сэтгэлээ илэрхийлэхээ мартсонгүй. Мөн асаеэкирюү Б.Дашням дайчин барилдааны шагналыг хүртэж, монголын бөхчүүд нацү бошёд аргагүй л одтой байлаа.
УИХ-ын дарга Ц.НЯМДОРЖ Долоо хоногийн хэрүүл
Энэ номинацид УИХ-ын дарга Ц.Нямдоржийг нэрлэхээс аргагүй. Бараг байнга шахам дэг жаяг гэсээр ангийнхандаа адлагдах нь холгүй болсон энэ эрхэмд диктатур тогтоохыг оролддог, үг хэлэх эрхийг хааж боодог гээд зарим нэг сахилгагүй гишүүн ам муутай байдаг.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн лизингийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үеэр Л.Пүрэвдорж гишүүнтэй бичиг цаасны асуудлаас болж ширүүхэн маргаж, улмаар эл маргаан Л.Пүрэвдоржийг хаалга саван гарахад хур гэсэн.
Мөн 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг батлах асуудал мөн л эрхэм спикерийн догшин аашнаас болж АН-ынхан голдуу 14 гишүүн гишүүн танхимыг орхисон. Хамгийн сүүлд л гэхэд Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхантай муудалцаад бие биенээ матсан асуудлаар уралдаж байнгын хороонд өргөн мэдүүлэхээр болсон. Угийн бухимдуу тэрбээр өнгөрсөн долоо хоногт арай л илүү нөхөдцөө халтай байсан шиг санагдана.
Долоо хоногийн барцадтай үйл явдал
Түрүүчийн долоо хоногийн сүүлчээр шил даран үргэлжилж байсан дэлбэрэлтүүд өнгөрсөн долоо хоногийн эхээр Адмирал зочид буудалд давтагдав.
Хэргийн эзэн Ж.Мөнхдэлгэр гэгч Улаанбаатар хотын иргэн хэрнээ нийслэлийн энэхүү буудалд шөнийн цагаар буудалласан нь хачирхалтай.
Тэрбээр уул уурхайн салбарт түгээмэл хэрэглэдэг энэхүү бодисыг бусдад дамжуулан зарж, ашиг олох зорилгоор биедээ авч явсан гэж мэдүүлжээ. Гэвч
эз нь хатгасан мэт шөнө дунд өнөөхөө сонирхон үзэж байснаар осолдож, дунд зэргийн гэмтэл авч, золоор хүний амь эрсдсэнгүй. Байгалийн гамшиг, элдэв өвчний хажуугаар ийнхүү гэнэн тэнэг зангаасаа болж олныг цочроосон ийм үйлдлүүд дахин давтагдаж болзошгүй гэдгийг ч мэргэжлийн хүмүус, хууль хяналтын байгууллагынхан үгүйсгээгүй. Харин энэ асуудалд Ерөнхий сайд онцгой анхаарал тавьж, нэн даруй холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн билээ.
(Өнөөдрийн монгол 101/271)