Эв нэгдлийг эрхэмлэгчдийн анхдугаар их хурал боллоо

Өмнө нь эв нэгдлийн тухай холбоо байгуулан нэгдэж явсан нь цөөнгүй байдаг юм билээ.

Тиймээс ч Монголын эв эеийн алтан хэлхээ хөдөлгөөн, Монголын бүх ард түмний эв нэгдлийн хөдөлгөөн. Эв нэгдлийн холбоо гэсэн гурван байгууллага хамтран Монголын эв нэгдлийн байгуулагуудын үндэсний холбоог байгуулжээ. Эв нэгдлийн талаархи судалгаа сурталчилгаа хийх, уламжлал, түүх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх чиглэлээр өөрийн нэрийн хуудас болсон үйл ажиллагаа явуулах, Монгол Улс, монгол хүн, Монгол төрийн нэр төрийг дээдлэх үндэс суурийг бий болгох, төр, ард түмний гүүр болохуйц үйл ажиллагаа явуулах зэрэг нэгдмэл зорилго зорилтыг дэвшүүлсэн уг холбоонд Монгол Улсын иргэн хэн боловч сайн дурын үндсэн дээр нэгдэж болох юм байна.

Өчигдөр хуралдсан анхдугаар их хурлаараа холбооны дүрэм хийгээд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчид, Гүйцэтгэх хороо, Хяналтын зөвлөх, Зөвлөхүүдийн зөвлөлөө сонголоо. Тус холбооны ерөнхийлөгчөөр Дэлхийн буддистуудын холбооны дэд ерөнхийлөгч, Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч. Дамбажавыг олонхийн саналаар сонголоо.
Тэрбээр 2000 оноос хойш Монголын эв эеийн алтан хэлхээ хөдөлгөөний
ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ажээ. Ертөнцийн эв нэгдлийг зангидах томоохон хүчний нэг бол буддын шашин. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг.

Тиймээс үе үеийн Ерөнхийлөгчийг дэмжиж, үүгээрээ монгол түмний эв
нэгдлийн төлөө тэмцэхийг эрхэм зорилгоо болгосон энэ холбооны тэргүүнээр бурхан шашны хүн сонгогдсонд гайхах юмгүй гэж тус холбооны гишүүд өгүүлж байлаа. Монголын эв нэгдлийн байгууллагуудын үндэсний холбооны Гүйцэтгэх хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор С.Дулам, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Пүрэвням, Болор цом-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Баясгалан, Зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүнд Их засаг их сургуулийн захирал, доктор профессор Н.Ням-Осор, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Даш-дондов, Төрийн шагналт, ардын уран зохиолч ШСү-рэнжав, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат нарын зэрэг нийгмийн бүхий л салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс гишүүдийн олонхийн саналаар сонгосон юм.
Хуралд оролцогчдын 94 хувийг сэхээтэн, дөрвөн хувийг ажилчин, хоёр хувийг малчин эзэлж байсан. Тэдний дийлэнх буюу 36 хувийг 18-35 насны залуучууд, 27 хувийг 35-50 насны-хан байсны дотор доктор профессор 12, генерал цолтон нэг, ардын болон гавьяат цолтон ч цөөнгүй байв. Эв нэгдлийн холбоог санаачлагчдын тэргүүн Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Өнөөдөр Монголд нэр төр нь еэвтээгүй, нэр төрөө нулимуулаагүй хүн бараг алга.
Ёс зүй гэж байх хэрэгтэй. Төрийн тэргүүн нь яагаад гэгээрүүлэгч хүн байж болдоггүй, заавал эдийн засагч, эсвэл инженер хүн байх ёстой юм бэ, Гайгүй юм хийсэн хүнээ унагахаар овоо хараагаа чиглүүлэх болж.
Эсвэл үнэхээр монголын ард түмний олонх нь мунхаглаж Ерөнхийлөгчөөрөө энэ хүнийг сонгосон гэх гээд байгаа юм уу. Үнэхээр тийм муу хүн байсан юм бол буруутай үйлдлийг нь хуулийн байгууллагаар шалгуулаад нотло л доо. Үгүй бол Японд барилдаж яваа сүмочдоос төрийн тэргүүнээрээ сонгох уу. Өнөөдөр арай гайгүй нэр төртэй яваа нь тэд л байна. Зарим нь сүүлийн үед их аварга Д.Дагвадоржоос ч уйдаад нэрийг нь сэвтээж эхэлж байх шиг.

Төрийн тэргүүний үйл ажиллагааг дэмжиж байгаа нь ч байна, дэмжих нь байтугай боож үхэх бор шидэмс хайж яваа нь ч цөөнгүй. МЧАХ-ны Баасангийн цэрэг бололтой нэг өвгөн намайг Ерөнхийлөгчийг дэмжсэний төлөө буудна гээд хутгархуу юм гаргаад дайрсан. Хамт явсан хүмүүс нь аваад явна билээ. Бид зөвхөн Н.Энхбаярыг буе үе үеийн ерөнхийлөгчдийг эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар нь дэмжих, эв нэгдлийг эрхэмлэх зорил-готой. Ер нь тэгж яривал Н.Энхбаярыг дэмжсэн ч яадаг юм бэ хэмээн бухимдсан байртай өгүүллээ.
Дараа нь Эв нэгдлийн холбоог санаачлагчдын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Дашдондое Одоо бидний амьдарч яваа энә үе ер бусын цаг юм. Ер бусын цагт яриа хөөрөө, хурал цуглаан ч ер бусын байх учиртай. Бидэнд одоо томоотой хүн хэрэггүй. Алдаж онохоос айдаггүй, зоригтой хүн хэрэгтэй.
Танай төрийн тэргүүн гаднаас нь харсан ч Монголын нүүрийг тахлах, нүдэнд дулаан, нүүрийн буянтай, дотроосоо эрдэм боловсролоор гэгээреэн хүн. Ийм хүнийг төрийн тэргүүнээрээ сонгосон нь зарим хүмүүст таалагдахгүй байгаа бололтой.

Бид Ерөнхийлөгчөө хамгаална. Цаашид зөөлөн хатууг хослуулахгүй бол болохгүй нь. Эв нэгдэл ярьдаг байгууллага мон-голоор дүүрэн байна. Тиймээс манай холбоо ч ер бусын шинжтэй байх хэрэгтэй. Аливаа байгууллагыг сэтгэл зүрхнийхээ гадна байгуулбал амархан унадаг. Бид Н.Энхбаярыг дэвеэх гэж буе дэмжих гэж сонгосон. Элдвээр дором-жилж буе итгэж сонгосон. Бид түүнийг хамгаалахаас огтхон ч халшрахгүй хэмээн гал цогтойхон өгүүлсэн.
Эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн хэн бүхэнд нээлттэй энэхүү холбоо нь эв нэгдэл хэмээн хуурай үглэх бус үйл ажиллагаагаараа харуулъя гэсэн санааг хуралд оролцогчид дэвшүүлж байсан. Энэ утгаараа эх оронч үзэл санаа нэвт ханхалсан халуун уур амьсгал дунд МЭНБҮХ-ны анхдугаар хурал болж өнгөрлөө.

(Өнөөдрийн монгол 101/271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button