Одууд өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн төлөө
Тэд үүнийг хэнээр ч заалгадаггүй, шахаж шаар-дуулдаггүй. Манай одуудаас ялгаатай нь энэ.
Хүн бүхэнд тэгш амьдрал заяахгүй нь ойлгомжтой ч ядаж хүүхэд насандаа өлсөхгүй өсөх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Өнгөрсөн долоо хоногт Британийн топ модель Кейт Мосс үнсэлтээ 60 мянган фунт стерлингээр худалдаж Палестины дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан.
Үүнээс өмнө Гвинет Пэлтроу йогийн хичээлээ 30 мянган фунт, Анна Курникова спортын хувцсаа 1500 ам.доллар, дэлхийн хүнд жингийн боксчин Виталий Кличко аварга болсон тэмцээндээ өмссөн шортоо 50 мянга, Формула-1-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер зүүдэг цагаа 13 мянган евро-гоор дуудлага худалдаанд оруулан хүүхдийн санд хандивлаж байсан билээ. Дэлхийд нэр нь түгсэн алдартнууд энэхүү үйлдлээрээ нэг сумаар хоёр туулай бууддаг гэхэд хилсдэхгүй. Тэд буяны үйлсэд оролцон эерэг имиж оүрдүүлдгээс гадна хэвлэлийнхэн эл үйлдлийг нь сайшаан дахин дахин алдаршуулдаг.
Дэлхийн хоёр номерын тэрбумтан Уоррен Баффет 2000 оноос эхлэн интернэтээр дуудлага худалдаа явуулан өөртэйгээ хамт үдийн зоог барих эрхийг хамгийн өндәр үнэ өгсөн нэлээд хэдэн хүнд урилга илгээдэг. Тэрбээр олсон мөнгөө мөн л орон гэргүй хүмүүст хандивладаг. Харамч нарийнаараа алдартай Уоррен Баффет хүртэл шүү.
Энэ онд Америкийн кино-академийн дээд шагнал хүртсэн жүжигчин Жорж Клуни Оскар-ын баримал, дагалдан ирсэн шагнал өндәр үнэтэй Motorola-гийн PEBL гар утас, iPod тоглуулагчийг дуудлага худалдаанд оруулан Катрина шуурганд өртөгсдөд 45 мянган ам.доллар хандивласан бол дуучин Кристина Агилера хуримаа хийхдээ зочдынхоо өгсөн бүх бэлгийг мөн л хар салхинд өртөгсдөд өгнө гэж мэдэгдэж байсан юм. Харин Мадоннагийн нөхөр Гай Ричи удахгүй зураг авалт нь эхлэх түүхэн кинондоо хамгийн их мөнгө өгсөн хүнийг олны зураг авалтад ороцуулна гэж бас нэгэн өвөрмөц шийдэл зарласан билээ. Дуудлага худалдааны мэргэжилтнүүд одуудын бусдад туслах сайхан сэтгэл, энэ төрлийн арга хэмжээ ердөө ч буурахгүй гэж үзэж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ тэднээс өлсгөлөн хүүхдэд зориулах хандивын ажилд үнэндээ бараг зардал гардаггүй. Ямар нэг өвөрмөц санаа байхад л болдог. Зүгээр л нэг үнсэлт, өмсч байсан хувцас, үдийн зоог хамт идэх. Хэдхэн нэр нь түгсэн алдартан ийм арга хэмжээг ганц удаа зохиоход Африкийн бүх хүүхэд нэг өдөр цатгалан хононо.
(Өнөөдрийн монгол 101/271)