Тусгай зөвшөөрөл юу дагуулж байна?
Мөн зөвшөөрлийн бичгийг жил бүр сольдог байна. Уг нь сунгалт хийх хугацааг олон дахин тэмдэглэж болохоор байдаг ч зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийн үүднээс жил бүр шинээр хэвлүүлдэг байна. Тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль дүрэм, журмаас гадуур албан тушаалаа ашиглан хувиин эрх ашиг сонирхлоор илүү зүйл шаардах, баяр болон бусад арга хэмжээ тэмдэглэх мөнгө шаардах, ном, CD, кассет, тоглолт, үзвэрийн билет зэрэг зүйлсийг хүчээр өгч мөнгө авах бизнес хийж дарамтлах явдал энгийн зүйл болжээ.
Тусгай зөвшөөрлийг нийслэлийн Захирагчийн ажлын албаны үйлдвэр үйлчилгээний хэлтсээс болон Дүүргийн тохижилт, үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс авдаг байна. Зөвшөөрөл хүсэгч нь өөрийн байгууллагын хаяг, гэрэлтүүлгийн фото зургийг өргөделд хавсаргах бөгөөд гэр хороололд байрладаг бол шахмал түлшний үйлдвэртзй гэрээ байгуулсан байх ёстой аж. Ингээд 16500 төгрөгийн хураамж төлж, Эцэст нь хотын ерөнхий менежерийн тушаал гарч тусгай зөвшөөрлийг 21 хоногийн дотор олгох журамтай аж.
Харин тусгай зөвшөөрлийг хүсэгчдийн дийлэнх нь олон зуун мянган төгрөгийн хахууль өгөхөөс гадна олон хоног сараар хөөцөлдөн хүнд суртлын бай болдог юм байна. Энэ мэт тусгай зөвшөөрөл авахад ихээхэн хүндрэл учирдаг боловч танил талаа болон өндөр хахууль өгсөн хэнд ч хамаагүй хэдхэн хоногт уг зөвшөөрлийг олгочихдог гэж иргэд ярьж байна.
Тухайлбал, ЧД-ийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 300 гаруй аж ,ахуйн нэгж байгууллагын 50 орчимд хувьд тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнд хяналт үнэлгээг явуулсан судалгааг сонирхоход, Зөвшөөрлийг ямар хугацаанд авсан бэ гэсэн асуултад 48 хувь нэг сарын дараа, 16 хувь нь гурван cap, 14 хувь нь 6-12 сард гэжээ. Зөвшөөрөл авахад захиргааны ажилтны харьцаа ямар гэсэн асуултанд, Хүнд сурталтай гэсэн 68 хувь, мөн зоогийн газарт урьсан нь 28 хувь, гарын бэлэг өгсөн нь 36 хувь, таньдаг хүнээр зуучилсан нь 10 хувь гэсэн судалгаа гарсан байна. Энэ судалгаанаас үзэхэд тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, иргэдэд хууль, дүрэм журмаа сурталчилж байх хэрэгтэй байгааг харуулж байна. Мөн зөвшөөрөл олголтыг дүүрэгт нь шилжүүлж төвлөрлийг сааруулах, тусгай зөвшөөрлийг өндөр нууцлалтай олон удаа сунгадаг байхаар хэвлүүлэх зэрэг хүнд суртал, авилга, хээл хахуульд өртөх явдлаас ангид болгох зэргээр арга хэмжээ авах нь зүйтэй болов уу
Мөн эмнэлгийн хэрэгсэл худалдаалах тусгай зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээнд дээрхийн адил зөрчил, хүнд суртал үүсдэг юм байна. Эрүүл мэндийн тухай хуулийн заалтын дагуу эмнэлгийн хэрэгсэл худалдаалах тусгай зөвшөөрлийг ЭМЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан нэг мэргэжилтэн материалуудыг хүлээн авч, зөвшөөрөл олгох 10 хүний бүрэлдэхүүн бүхий комиссын шийдвэрээр олгодог байна.
Энэхүү тусгай зөвшөөрөл олгогдох ангилалын эрхзүйн орчинг зөв бүрдүүлээгүй учраас амьдрал дээр эмх журамгүй байдал үүсч салбарын төрийн захиргааны байгууллага өнөөгийн хөгжпөөс мэргэжлийн түвшинд хоцорч, хөгжилд саад учруулсан зүйл болоод байгаа олон баримт, жишээ нотолж байгаа аж.
ЭМЯ-ны зөвшөөрөл олгодог эрх бүхий хүмүүс маш хүнд сурталтай гэдгийг хувийн хэвшлийн жижиг аж ахуйд тусгай зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээнд мониторинг /хяналт-үнэлгээ/ хийсэн төслийн ажилтнуудын судалгаа харуулж байгаа юм. Санал асуулгад оролцогчдоос тусгай зөвшөөрлийг авах санал тавьсанаас хагас жилээс дээш хугацаа өнгөрч зөвшөөрлөө авсан нь 60 хувь, зөвшөөрлийг авахад эрх олгогч ажилтныг зоогт урьсан нь 10 хувь, гарын бэлэг өгсөн нь 30 хувь, тэднийг дээрэнгүй хүнд сурталтай гэсэн нь 70 хувь, мөн судалгаанд оролцогчдын 80 хувь нь одоогийн эрхзүйн баримт бичиг, тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэсэн байна. Иргэдээс олон санал, гомдол ирдэг бөгөөд эмнэлгийн хэрэгсэл импортлох асуудал хавтгайрч, мэргэжлийн бус хүн, эмч нар, төрийн бус байгууллага, тэрчлэн төслөөр ч оруулж ирдэг байна. Ямар байгууллага, хэн оруулж ирсэн засвар үйлчилгээг хаана хэн хариуцах вэ гэдэг асуултад хариу өгөх газар байдаггүй.
Тухайлбал, Хавдар судлалын эмнэлэг дээр Америкаас ирсэн тусламжийн аппарат байсаар байхад тухайн эмч өөрт байгаа тусламжийн аппаратыг зарахын тулд өглөө найман цагг хагалгаанд орох байсан өвчтөндөө үүрээр зургаан цагт ийм дөрвөлжин аппарат олоод ир, тэгэхгүй бол таныг хагалгаанд оруулахгүй гэсэн байна. Тус аппарат нь уушигны усыг тэнцвэржүүлэгч апларат бөгөөд тус аппаратыг эмнэлгийн тоног төхөөрөмж зардаг газруудад огт байдаггүй аж. Энэ бол үнэхээр байж боломгүй хүнлэг бус жишээ юм.
Ер нь энэ зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээнд хүнд суртал, ажлын хариуцлагагүй байдал дээд хэмжээнд газар авсан нь эдгээр баримтуудаас харагдаж байна. Иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал улам доройтож байгаагийн нэг шалтгаан ч үүнтэй холбоотой юм.
МОНЦАМЭ 2006.05 сар
Д Өлзийсайхан