О.Даваасамбуу 2006 он үсрэнгүй хөгжлийн жил

-Газрын тосны тухай хууль батлагдаад 15 жил, Газрын тосны салбарт 2010 он хүртэл баримтлах бодлого чиглэл-ийг Засгийн газраас батлаад дөрвөн жил өнгөрч байна. Энэ хугацаанд газрын тосны нөөцийг олж тогтоох хайгуул, судалгааны ажил хэрхэн хийгдэв. Ямар үр дүнтэй байна вэ?

-1991 онд УИХ Газрын тосны тухай хуулийг батлан гаргасан. Хууль батлагдан гарснаас хойш өнөөгийн байдлаар нийт 24 талбайд хайгуул судалгааны ажил хийгдсэн байна. Эдгээр талбайнуудаас Дорнод аймгийн Тамсагийн сав газарт гурван талбайд БНХАУ-ын Датчин компани, Зүүн баян дахь 13,14-р талбайд БНХАУ-ын Доншен компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Тамсагийн орд газарт өнгөрсөн 10-аад жилийн дотор 50 орчим цооног өрөмдөж туршилтын олборлолтоор 1998-2005 онуудад Тосон уулын ордоос 635,2 мянган баррель газрын тос олборлож 604,6 мянган баррель тос БНХАУ-д экспортлоод байна. Энэ жил 55 цооног өрөмдөнө гэж тооцоолж байгаа. Зүүнбаянгийн орд газарт мөн өнгөрсөн арваад жилд 10 гаруй цооногт өрөмлөгө хийсэн. Энэ жил 18 цооног өрөмдөхөөр төлөвлөсөн. Мөн саяхан дотоодын хөрөнгө оруулалттай Петро Матад компанитай 16-р талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ гэрээнд энэ сарын 26-нд болох газрын тосны ажилтны өдрөөр хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулна.

-Дээрх хоёр компани одоогийн байдлаар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу зөвхөн хайгуул судалгааны ажил, туршилтын олборлолт хийж байгаа юм байна. Хайгуулын хугацаа хэдийд дуусах вэ? Жинхэнэ утгаараа газрын тосыг хэдийнээс олборлож эхлэх юм бэ?

-2010-2012 он гэхэд хайгуул судалгааны ажил дуусч олборлолтын үе шат эхэлнэ гэж
тооцож байгаа. 2012 он гэхэд Тамсагийн орд газрыг бүрэн олборлож эхэлнэ. Урьдчилсан тооцоогоор эндээс жилд 150 мянга орчим тонн газрын тос олборлоно гэж үзэж байгаа. 2010 он хүртэл Тамсагийн орд газарт нийт 450 цооног өрөмдөнө.

-Дэлхийн захзээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Энэ байдлыг ашиглаад бусад сайн судлагдаагүй болон ашиглалт хийгдээгүй байгаа тал байнуудад хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулах шаардлага гарч байгаа юм байна. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

-Энэ жилийн хувьд бид маш их ажилтай байх төлөвтэй байна.
Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байгаа энэ алтан боломжийг бид ашиглах хэрэгтэй юм. Хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газрын зүгээс нээлттэй бодлого баримталж байгаа. Одоогоор нээллтэй байгаа 17 талбай байна. Эдгээрээс Канад, Америк, Хятад Солонгосын компаниуд ихээхэн сонирхож байна. Дотоодын компаниуд ч мөн хайгуул судалгааны ажилд хөрөнгө оруулах чадавхитай болсон байна. Ер нь бол захиалга их ирж байгаа. Бид газрын тосны асуудлаар олон улсад болж байгаа бүх л хурал зөвлөгөөнд тогтмол оролцож улс орныхоо нөхцөл байдлыг сурталчилж хөрөнгө оруулалтыг татахыг чармайж байна. Манай газрын тосны тухай хууль хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж чадсанаараа дэлхийн топ арван хуулийн тоонд орсон. Тэр утгаараа ч цаашдаа энэ салбарт орох хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх байх гэж бодож байна. 2006 он бол газрын тосны салбарын хувьд үсрэнгүй дэвшлийн жил байх болно. Хийгдэх ажил хөрөнгө оруулалтын далайцаараа сүүлийн арван хэдэн жилийн турш хийгдсэн ажилтай тэнцэх хэмжээний ажил хийгдэнэ. Өнгөрсөн хугацаанд 170 орчим сая ам.долларын хөрөнгө оруулапт хийгдсэн. Харин өнөө жил зөвхөн Датчин компани л гэхэд 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр байгаа.

-Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ зуун хувь импортоор хангаж ирсэн. Тэр дундаа нэг улсаас хараат байдалтай явж байна. Энэ байдлыг өөрчлөх, газрын тос импортлох олон эх үүсвэртэй болох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн онд манай улс 574,3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 80 гаруй хувийг нь ОХУ-аас үлдэх хэсгийг Казакстан, БНХАУ-аас импортолсон байна. Олон эх үүсвэрээс хангах асуудлаар дээрх улс орнуудын холбогдох яам, газар, компаниудын удирлагуудтай уулзалт хэлэлцээрийг удаа дараа хийсний үр дүнд шатахууны тасалдал огт гараагүй. Казакстанаас авах газрын тосны хэмжээ нэмэгдэж байгаа. Мөн Хятадаас ч бид тодорхой хэмжээгээр авч байна. Хятадын хувьд өөрөө асар том импортлогч орон учраас экспортыг төдий л дэмждэггүй.
Гэхдээ болоцоотой бүх нөхцөл байдлыг судалж байна. Компаниудын нөөц бүрдүүлэлтэд ч мөн анхаарч байгаа бөгөөд энэ үүднээс хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, олон боомтоор оруулж ирэх талаар анхаарч байна. Хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор Замын-үүд боомт дээр шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг энэ онд ашиглалтанд оруулна. Ер нь зөвхөн газрын тос ч биш мөн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх Засгийн газрын бодлого байгаа. Энд мөн томоохон бизнесийн хөрөнгө оруулалтын орон зай байна. Хэрэглээ тогтмол нэмэгдэж байгаа нь импортын өсөлтөөс харагдаж байгаа юм.
1996 онд 20 тонн шингэрүүлсэн шатдаг түлшийг ашиглаж байсан бол 2004 онд 1568 тонн, 2005 онд 5200 тонн болтлоо өссөн байх жишээтэй. Одоогийн байдлаар шингэрүүлсэн шатдаг хийг бөөний болон жижиглэн худалддаг 10 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ-аас импортолж байна. Тэгэхээр энэ хэрэглээг анхаарч чадвал газрын тосны бүтээгдэхүүний эдийн засгийн дарамтаас бага ч гэсэн хөнгөрөх тал бий.

МОНЦАМЭ 2006.05 сар

Х.Солонго

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button