Дэлхийн топ модель Б.Гантогоо Ерөнхий сайдын өргөмжлөл хүртэв
Түүний энэ амжилт нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд барьж буй томоохон бэлэг болж байна гэж Их ойг тэмдэглэх Їндэсний хорооны даргын хувьд Ерөнхий сайд өргөмжлөлдөө дурдсан байна.
Дэлхийн топ модель Б.Гантогоо болон шилдэг миссүүдийн хамтаар манай улсад зочилж байгаа Мисс-Дэлхийн аялал жуулчлалын холбоо-ны дэд ерөнхийлөгч, ноён Дэвид Синкийг Ерөнхий сайд өнөөдөр хүлээн авч уулзан, тус байгууллагыг үйл ажиллагаа, манай улстай хамтран ажиллах саналынх нь талаар ярилцав.
Б.Гантогоогийн өмсөж оролцсон монгол үндэсний хувцас Дэлхийн шилдэг хувцас-аар шалгарсан явдал тэмцээнийг зохион байгуулагч орнууд болон бусад оролцогч улсуудын сонирхлыг татаж буйг ноён Дэвид Синк онцолж, Монголын үзэсгэлэнт сайхан оронд Miss Tourism World тэмцээнийг зохион байгуулах сонирхолтойгоо илэрхийллээ. Тэмцээний бэлтгэл ажлыг бүтэн жилийн турш хийдэг тул ирэх оны тэмцэнийг зохион байгуулахыг зөвшөөрвөл энэ тухай шийдвэрийг нэн даруй гаргаж ажлаа эхлэх шаардлагатайг тэрээр онцлов.
Ерөнхий сайд, Монгол орон байгалийн үзэсгэлэнт, онгон дагшин газар нутаг олонтой сайхан эх орон. Їргэлж зохион байгууламж дотор зохион явуулдаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн уламжлалыг эвдэж Монголын сайхан байгальд бүсгүй хүний гоо сайхныг шалгаруулах нь сонин ч байж болох гээд энэ талаар сайтар нухацтай ярилцаж шийдэх нь зүйтэй гэлээ. Монголын холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай ярьж ойлголцоод, тэмцээнийг зохион байгуулахаар болбол Монголын Засгийн газар дэмжихэд бэлэн гэдгийг Ерөнхий сайд илэрхийлэв.