Ногоон бүсэд амруулахгүй
Түймрийн аюултай үед ойд зорчих, амралт зугаалга зохион байгуулах хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс Горхи, Тэрэлжийн чиглэлд амралт зугаалгын хөдөлгөөнийг хязгаарлах ажлыг Туулын гүүрний дэргэдэх постод гүйцэтгэж байна.
Он гарсаар нийслэлийн ногоон бүсэд 11 удаа ойт хээрийн түймэр гарч түймрийг унтраахад 306 хүн, 29 машин техник 15 өдөр ажиллаж, 726190 төгрөгийг зарцуулсан байна.
(Өнөөдрийн монгол 101/271)
С.Сугар