МАХН-ынхан хууль зөрчсөнөө ичихгүй зарлав
Гэвч хууль гаргадаг парламентийн дарга нь гишүүдтэйгээ элбээд хууль зөрчсөн тогтоол баталчихлаа, өнгөрсен баасан гаригт. Тодруулбал, УИХ-ын дээрх тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураалтыг зун дамнуулан есдүгээр сарын 3-нд хэмээн товлосон Ц.Сүхбаатар гишүүнии саналыг олонхи дэмжин баталлаа. Ингэхээр гишүүн Ц.Сүхбаатарын хууль зөрчсөн тогтоолын төсөл оруулж ирснийг парламентийн олонхи гишүүн дэмжсэн нь аль ч парламентийн түүхэнд байгаагүй, улаан цайм хачирхалтай явдал болов. УИХ-ың дарга Ц.Нямдорж уг нь хуулиа хамгийн сайн мэддэг муугүй хуульч хүн гэгддэг. Гэсэн ч тэрээр жинхэнээсээ төрийн эрх ашгаас намын эрх ашгаа дээгүүрт тавин хууль зөрчсөн шийдвэр гарган түүнийгээ ичихгүй зарлажээ. Тэрээр энэ балмад явдлыг хүч түрэн батлуулах үеэр нэг ч үг хэлээгүй ч гэсэн үйл хөдлөлөөрөө нэлээд сэтгэл хангалуун байсан гэнэ лээ. Харин энэ үеэр бусад шударга нөхөд хаана байсан юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна.
Нөгөө БНН-ын Б.Жаргалсайхан, Ард түмний намын Л.Гүндалай, Эх орон намын Б.Эрдэнэбат нар энэ тухай ам ч ангайсангүй. Харин Ардчилсан намынхан хууль зерчсөн тогтоол битгий батлаач хэмээн завсарлага авахыг хүсэн хурлыг орхисон боловч тэдний энэ эсэргүүцлийг ангийнхан нь үл хэрэгсэв. Хоёр нам зөвшилцөхийг оролдсон нь талаар болжээ. Э.Бат-үүл, С.Баярцогт, С.Ламбаа нарын Ардчилсан намынхан нөхөн сонгуулийг хууль ёсоор нь долдугаар сарын 2-нд явуулах саналтайгаа хэдэнтээ тайлбарлаад ч тусыг эс олж, хууль зөрчсөн шийдвэрийг хүч хүрэлгүй батлуулчихав.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж МАХН-ынхны санаатайгаар хууль, зөрчсөнийг баална гэсэн нь намын жанжин шугамаа дагаж, кнопоо дарсан ах намын гишүүдийн эвгүйцлийг төрүүлсэн байна лээ. Ийнхүү хууль зөрчснөө МАХН-ынхан баяр наадамтай давхцах гээд байна гэхээс өөрөөр таилбарлахгүй байгаа юм. Хэрэв МАХН-ынхан хүч түрэн дээрх саналыг дэмжиж, хууль зөрчсөн энэхүү хачирхалтай шийдвэр гараагүй бол Хөвсгөлийн 46-р тойргийнхон гурван сарын өмнө ч гэсэн төрд төлөөлөлтэй болох байсан билээ.
Ардын эрх сонин 105/383