Рок дуурь дэлхийд үнэлэгдэх бүтээл болжээ

Рок дуурийн нэр ч Чингис хаан Хөгжмийн хаан нотыг адуу мэт хураан чагталж дуучны хоолойн царааг шалгаж хамгийн дээд өнгөнд хүртэл дуугаргаж чадсан энэхүү рок дуурийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, СТА хөгжмийн зохиолч С.Тараа, хөгжимчин Д.Ганзоригийн цомнолоор зохиож, ЦДБЭЧуулга,- Хар чоно рок хамтлагтай хамтран бүтээжээ.

Рок дуурийг Монголын нууц товчоо-ноос сэдэвлэж зохиолын үйл явдал, он цагийн хэлхээсийг барьсан нь ажиглагдаж байлаа. Үйл явдал мэргэдүүд Бөртэ Үжинг булааж авснаар эхэлж нэгдсэн Монгол Улс байгуулж байгаа таван жилийн үйл явдлыг уран сайхны аргаар товчлон илэрхийлсэн байна.
Хааны хайр сэтгэл, андын журам, хүүгийн сэтгэл, эх үрийн элбэрлийг дуу, хөгжим, бүжгээр гаргаж тавьсан нь дуурийн гол онцлог байв. Үзэгдэл, үйл явдлын холбоос бүрт уянгын ая симфони эгшиглэж байсан нь нүсэр хүнд рок хөгжмийн завсарлага гэлтэй. Мән үзэгчдийн чихэнд наалдацтай болгосон тал анзаарагдсан нь найруулагчийн зөв шийдэл болов уу.

Дуурьт мэргэдийн довтолгоон, Тэмүүжин баатруудын хамт мэргэдийг дайлсан, Тоорил ван, Жамуха нарын цэргээ нэгтгэеэн үйл явдлуудын дайн тулаантай хэсгийг бүжгээр илэр¬хийлсэн нь маш уран болжээ. Дайныг илэрхийлсэн рок хөгжмийн хүнд ая, цэргийн марш аялгуутай сүлэлдэхийн сацуу рок бүжгийн хэмнэлийг монгол ардын морьтон бүжгийн хэмнэлээр бүжиж байгаа нь гайхмаар. Чингис хааны дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс өөрийгөө эвдэж, шинэ уран бүтээлд дахин төрсен гэхэд хилсдэхгүй. Ари, романс, дуурийн гоцлол дуулснаар бидний нүд чихнээ дасал болсон дуучин маань рок хэмнэлд тун ч сайн зохицож, бас чадварлаг жүжиглэсэн. Рок дуурийн Чингис хааны дуунаас хатуу чанга, буцашгүй тангараг, үнэнч шударгын хэм хэмнэл сонсогдож байв.

Түүгээрээ ч нотны дээд өнгөн дээр бичигдэж, хоолой шаардсан нь мэдэгдэж байлаа. Бөртэ хатанг булаагдсаны дараа Тоорил ханд хандан Хаан эцэг танаас өөр, Хандаж хэлэх хүн алга дууны хэсэгт хоолойн чадал нэлээн шалгасан. Ерөөс хатуудаа хатуу, зөөлөндөө ч зөөлөн Чингис хааныг гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс дуу, харц хөдөлгөөн, биеийн хэлэмж гээд бүх л талаар илэрхийлж чадсан. Тоорил ханд тоглосон гавьяат жүжигчин Ө.Баярмагнай дүрдээ зохицож, маш чадварлаг жүжиглэж, чадалтай дуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Тиймээс ч залуус Түвшинтөгсөө, Ганчимэгээ чи шүү гэж хашгирахын сацуу Баярмагнай та шүү гэж эмоц-оо илэрхийлнэ лээ. Ерөөс үзэгчдийн 80 гаруй хувь нь хүүхэд залуус байсны дээр хамгийн чөлөөтэй байж, сэтгэл дотроо уудалж, хашгирч, дагаж бүжиглэж байсан нь рок дуурь, рок ертөнцийн нэгээхэн хэсэг гэдгийг баталсан.
Өэлүн ээжийн дүрд дуулсан ХЦДБЧ-ын дуучин Б.Ганчимэгийн хоолойн чадал, дүрээ гаргаж байгаа намба тун ч зохицсонд үзэгчид баяр хүргэсэн. Рок дуурийн Өэлүн ээж түүхээс нэг их зөрөөгүй.

Хүү минь та бос Хишиг залбирал айлд хэмээн дуулах нй хүүгээ ирлэж хурцалж туг шиг босгож явсан эх яг л дүрэәрээ. Цэрэг цуглаах, аян дайны их уриа дуудлагад зайран бөө, удган нар бүжиж хөөмийн хархираа уянгалж байгаа нь тун өвөрмөц, уран сайхны чухал шийдэл болжээ. Магадгүй бөөгийн үглэл, бүжгийн хэмнэлээс мөнөөхөн бидний ярьдаг рок бүжиг, орчин үеийн хип хопчдын бүтээл эх авсан юм биш биз гэж бодогдоод амжсан. Бөөгийн бүжиг үзүүлбэрт бүжигчид цэнхэр алчуур зангидсан нь мөнх хөх тэнгэрийг тайж тахиж байгаа нь төвөггүй ойлгогдож байсан. Хар алчуур зангидсан бүжигчид дайны сүр хүчийг, улаан алчуур зангидсан бүжигчид ялалт, мандан бадрахуйн хөг аясыг илэрхийлж байсан. Бүжиг дэглэлт хийгээд үйл явдал илэрхийлэх хөдөлгөөн хэмнэл, нь үнэхээр гайхамшигтай байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. ҮДБЭЧ-ийн ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар нар их хөдөлмөр гаргаж, уншиж, судалсанаа ч бас ажил хэрэгч тусгаж шигтгээ хийсний үр дүн гарчээ. Уламжлалт үелзүүр, биелгээ, ардын бүжгийн бүх л төрлүүд энд сүлэлдэж. Тэр ч байтугай дорнын ший жүжгийн өнгөөр илэрхийлэх, гүн санаа тусгалаа олжээ. Эртний хятад ший жүжигт цагаан өнгә сайн, хар өнгә муу талын баатрыг илэрхийлдэг. Мән Саран хөхөө жүжгийн эртний тавилтад хөшгийг буулгахдаа сайн үйл явдал гэгээн өнгө, эмгэнэлт явдлыг үзүүлэхэд бараан өнгә, тэнгэрийг цэнхэр хөшгөөр үзүүлж байсан зэргээс уламжилсан болов уу гэж бодогдсон. Ордны бүжгийг хөөмий, морин хуур, уртын дуутай хослуулсан нь нэлээн цогц үзүүлбэр болж чаджээ. Рок дуурийн Чингис хаан, Жамуха нар анд хэвээр үлдэж, нэгдсэн Монгол Улсыг байгуулж байгаагаар төгссөн. Энә нь монголчууд эвтэй байхдаа хүчтэй байх тухай нэгийг сануулах мэт. Жамухад дуучин Ж.Энх-жаргал, Хасарт О.Хүрэлбаа-тар, Билгүүтэйд О.Баттулга нар өөр өөрийн дүрийн онцлогийг гаргаж чадварлаг дуулсан. Хөгжмийн хувьд симфони, жааз, үндэсний болон рок хөгжмийн мэргэжлийн дээд түвшинд хослуулан тоглосон. Иймдээ ч дэлхий дахинд улс орныхоо хөгжмийн хөгжил, сэтгэлгээний түвшинг харуулж чадахуйц бүтээл болжээ.

(Өнөөдрийн монгол 101/271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button