Дэлхийн топ мобделиуд монголд ирлээ
Монгол үндэсний хувцас дэлхий шилдэг хувцас-аар шалгарсныг албан ёсоор мэдэгдэж, шагнал гардуулахаар тус холбооны дэд ерөнхийлөгч болон дэлхийн топ моделиуд хүрэлцэн ирсэн юм.
Мисс-Дэлхийн аялал жуулчлалын холбоо-ны Англи улс дахь дэд ерөнхийлөгч Дэвид Синк, Model of the Word-2006 тэмцээний тэргүүн байрын шагналт, дэлхийн топ модель, ӨАБНУ-ын иргэн Ханри Ван Шиваливк, Miss Bikini Word-2005 тэмцээний тэргүүн байрын шагналт, Бразил улсын иргэн Кристиана Виазоли, Miss Tourism Word-2003 тэмцээний тэргүүн байрын шагналт, мисс, Румыны иргэн Алена Клорагариу нар Монгол шилтгээн-д байрлажээ.
Тэдний хамт монголын мисс, дэлхийн топ модель Б.Гантогоо эх орондоо ирсэн юм. Toп моделиудын энэхүү айлчлалыг монголын төр засгаас ихэд үнэлж, тусгай хамгаалалтад авчээ. Тиймээс өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд хүлээн авч уулзах бөгөөд Төрийн ордны талаархи мэдээллийг танилцуулж, дурсгалын зүйлс солилцох аж. Харин үдээс хойш Үндэсний хувцас судлалын академи-д зочлох моделиуд Дэлхийн шилдэг хувцас-ны шагналыг гардуулах юм. Үүнээс гадна, туе айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сү.Батболд болон ЗТАЖ, БСШУ-ы сайдууд хүлээн авч уулзахаар болжээ. Мисс Монгол аялал жуулчлалын холбоо, Үндэсний хувцас судлалын академи, Мисс Монгол төрийн бус байгууллагын хамтран зохион баигуулах энэхүү арга хэмжээ Олон улсын эх үрсийн баярт зориулсан тусгай хөтөлбөр хүртэл гаргасан аж.
Иймээс дэлхийн хүмүүнлэгийн байгууллагын элч төлөөлөгч болох мисс, топ моделиуд монголын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв-д зочлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
(Өнөөдрийн монгол 101/271)