Ц.Элбэгдорж Хүний эрхэнд халдаж байгаатай Ардчилсан нам эвлэрэхгүй

-Та Олон улсын Ардчилсан холбооны хуралд оролцож байхдаа Вашингтон дахь Бирмийн Элчин сайдын яамны өмнө болсон жагсаалд оролцсон тухай интернэтээр зурагтай мэдээлэл цацагдсан. Тэнд ямар цуглаан болсон юм бэ. Та ямар нэг үзэл бодол илэрхийлсэн үү, эсвэл жагсаалд зүгээр л оролцов уу?

-Бирмийн хувьд цэргийн дэглэмтэй, хүний эрхийн эсрэг асар харгис үйл ажиллагаа явуулдаг орон шүү дээ. Вашингтонд болсон тэр жагсаал дээр 1800 гэсэн тоо бичсэн тууз тарааж байсан. Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь цэргийн дэглэмийнхний устгасан суурингуудын тоо гэж хүмүүс хэлж байсан. Тэнд оршин суудаг үндэсний цөөнх, бас эрх челөө, ардчиллын төлеө шаардлага тавьдаг хүмүүстэй газруудаа тосгоноор нь устгах үйл ажиллагаа явуулж байна. Yүнийг эсэргүүцсэн жагсаал болсон. Зөвхөн энэ үйл ажиллагаатай холбоотой ч биш, би хэдэн жилийн өмнөөс Эрх чөлөө төвийн ерөнхийлөгч байхдаа Бирм улс, бүс нутгийн зарим асуудалд анхаарч, мэдэгдэл гаргаж оролцдог байсан. Бирмийн ардчиллын удирдагч, Нобелийн шагналт Ан Сан Сүчи гэж эмэгтэй байдаг. Түүнийг гэрийн хорионоос суллуулах зэрэг анхаарч байсан асуудал бий. Би анх Ерөнхий сайд болж байхдаа Бирмд 1990 онд сонгуулиар ялсан ардчилсан хүчнийг Бирмийн албан ёсны төлөөлөл гэж Азид анх удаа зарлаж байсан. Дэлхийг нэг гэр бүл гэж үзэх юм бол, хаа нэг газар хүний эрх зөрчигдөж аюултай байдал үүсч байгаа бол Монгол Улс өөрийнхөө байр суурийг илэрхийлж л байх ёстой. НYБ-ын аюулгүйн зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Тэр талаар бид жагсаал цуглаанаас шаардлага гаргаж НYБ-д хандсан. Би тэнд үг хэлсэн. Бирмийн цөллөгөд байгаа Ерөнхий сайд нь очиж үг хэлж байна лээ. Тийм үйл ажиллагаа Вашингтонд болсон.

-Жагсаал хэр өргөн болов?

-АНУ-д амьдардаг бирмчүүд, тэднийг дэмждэг өсөөд ирэхээр иймэрхүү цуврал дайралт ихсэх хандлагатай байх шиг байна л даа. Таны нэр дээр, С.Оюун гишүүний нэр дээр хаягласан өдөөн хатгасан зүйлс олон гарах боллоо…
-Би үнэхээр өөрийгөө биш, С.Оюуныг өмөөрмөөр байна. С.Оюун бол ахынхаа, С.Зоригийн маань үйл хэргийг маш зоригтойгоор үргэлжлүүлж, өөрийн гэсэн байр суурьтайгаар Монголын улс төрд орж ирсэн зүтгэлтэн. Түүн рүү дайря байгаа дайралт үндэс угсааны үзлийг агуулж, хймгийн муу хэлбэрээр тэр хүний дээдэлж явдаг үнэт зүйлс рүү давшилж байгаа нь харамсалтай. С.Оюуныг авилга авч, түүнтэй хутгалдсан гэвэл хэн ч итгэхгүй гэж боддог. Энэ хүн бол зарчимтай, ёс зүйтэй хүн. Над руу авилга гэдэг юм уу, улс оронд муу үйлдэл хийж улс орныг доройтуулсан гэх маягийн юм ярьж нэмж хачирлаад дайралт хийгээд байгаа нь эргээд хүмүүсийн дургүйцлийг хүргэж, харин ч миний хувьд эерэг PR болж байна. Олон түмний анхааралд байнга байлгах гэсэн юм шиг үйл ажиллагаа болж байна л даа. С.Оюуны өмнөөс бол би үнэхээр эмзэглэж байна. Түүнийг бид хамгаалах ёстой. Ардчилсан намын хувьд С.Оюуны талаар гарч байгаа гүттэлгүүдийг зогсоохыг тууштай шаардана.
АНУ-ын Элчин сайдын яам руу хандаж байгаа байдал хүртэл асар бүдүүлэг байна. Ардчиллын эсрэг тал нь, түүнийг муухай болгодог зүйл нь авилга. Авилгад идэгдсэн улс оронд ардчилал устдаг, хүн

-Олон улсын. Ардчилсан холбооны хурлын төлөөлөгчдөөс тэнд очив уу. Та хагнаас тэр тухай мэдсэн бэ?

-Төлөөлөгчдөөс зарим нь очсон. Жагсаалд оролцохыг урьсан урилга надад ирсэн. Өмнө нь Бирмийн асуудлаар миний илэрхийлж байсан байр суурь барууны хэвлэлүүдээр нэлээд гарсан. Америкийн Конгресс дээр хүртэл яригдсан байдаг юм. Намайг Вашингтонд хуралд оролцож байна гэдгийг цуглаан зохион байгуулсан хүмүүс нь мэдсэн учраас ирээч гэж урьсан.

-Манайд ч хүний эрх зөрчигдсөн асуудал, Дамирангийн Энхбатын асуудалтай холбоотойгоор ид яригдаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

– Гэмт хэрэг үйлдсэн ч бай, үгүй ч бай, Монголд жирийн иргэдтэйгээ харьцаж буй байдлыг Олон улсын хүний эрхийн байгууллагынхан эрүү шүүлт гээд дүгнэчихсэн байна лээ. Энэ бол маш айхтар дүгнэлт шүү дээ. Түүгээр үл барам эрүү шүүлтэд өртсөн иргэд амь насаа алдсан тохиолдол зөвхөн Д.Энхбат биш, нэлээд олон гарсан. Эндээс харахад Монголд өнөөдөр эрх барьж байгаа, өмнө нь 2000-2004 онд эрх барьж байсан тэр нөхөд эрүү шүүлт тулгадаг утгаараа Бирмийн дэглэмийнхэн иргэдтэйгээ харьцаж байгаа хэлбэртэй бараг ялгаагүй ижил байгаа юм. НYБ, Олон улсын хүний эрхийн байгууллагын илтгэл, тайланд орсон, үнэхээр санаа зовоомоор баримтууд байдаг. Жишээ нь, С.Зоригийг хөнөөсөн хэргийг Эмнести интернэшнл дүгнэхдээ ардчиллыг дарах хэрэгсэл болгоход ашигласан гэж дүгнэсэн байдаг. Yүнийг би их зөв дүгнэлт гэж бодож байгаа. Одоо ардчиллын үйл явцыг улам гүнзгийрүүлэх, түүнд хамгийн их саад болж байгаа авилга, хүнд сурталтай тэмцэхээр идэвхтэй ажилладаг улстөрчид, намууд, тэдний удирдлагын эсрэг явуулж байгаа үйлдэл тэртээ 1990-ээд онд бидний эсрэг хийж байсан үйлдлүүдтэй төстэй харагдаж эхэлж байгаа нь үнэхээр анхаарал татаж байна. Ард иргэд, тодорхой хүмүүсийн эрхэнд халдаж байгаатай Ардчилсан нам хэзээ ч эвлэрэхгүй. Манай нам өмнө нь ч эвлэрэхгүй гэдгээ хэлж, тодорхой улс төрийн үйлдэл хийж байсан, цаашдаа энэ чиглэлд өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж ажиллах болно гэдгээ хэлэх нь зөв байх.

-Саяхан БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлахаар далимдуулж өлсгөлөн зарлагчдыг, иргэний нийгмийнхнийг төв талбайгаас зайлууллаа. Гэтэл Ну Мү Хён бол иргэний нийгмийн төлөөллөөс төрсөн анхны Ерөнхийлөгч гэж БНСУ-д үздэг. Ийм байтал хүний эрх зөрчсөн арга хэмжээ авах хэрэг манай эрх баригчдад байсан уу?

-Манай эрх барьж байгаа хүмүүс ичих хэрэгтэй гэж би дотроо боддог юм. Гаднаас ирж байгаа хүндтэй төлөөлөгчөө хүлээж авч байгаа байдал, хүлээж авч байгаа нэрийн дор иргэдийн хөдөлгөөн, үүсгэл санаачлагын байгууллагыг нухчин дарах үйл ажиллагаа явуулсан нь буруу зүйл. Нөгөө талаас харахад өөрсдөө ажлаа хийж чадахгүй, нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй гэдгээ харуулах гэж байгаа юм шиг бусад хүмүүс рүү гүтгэлэг тарааж , авилгаар олсон гэдэг юм уу, муу мөнгөө үүнд зарж, эргээд иргэний нийгэм, эргээд Ардчилсан нам, бидэн рүү дайрч байгаа нь үнэхээр утгагүй зүйл. үүнээсээ ичээч гэж л хэлмээр байна. Ардчилсан намын, ардчилсан хүчний рейтинг Манайх шиг хүн амдаа харьцуулбал ядуурал ихтэй, хөгжил нь явахаа байсан, авилгын сүлжээ өргөн хүрээнд тархсан, ард иргэдээ эрүүдэн шүүдэг ийм улс орон бараг алга болж байна шүү дээ. Yүнийг сануулж байгаа, ийм боллоо шүү гэж бидний төлөө үг хэлж байгаа улс орныг өөлж баалж болохгүй.

-Та өмнө нь 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиас нэрээ татаж багагүй шүүмжлэлд өртсөн. Харин одоо УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж даагаа нэхэх бодол байна уу?

-Тэртэй тэргүй бидний өрсөлдөгч сонгуульд ороогүй байхдаа ялагдлаа хүлээн зөвшөөрч сонгуулийн товыг хойшлууллаа. Ардчилсан намаас хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдгийг хурал дээрээ ярьж шийдвэрлэнэ. Хэн ч нэр дэвшсэн байсан бид түүнийг татахгүй. Хэний нэрийг ч дэвшүүлсэн тэр хүн ялна гэж бодож байна.

-Та АНУ-д сураад, бас Ерөнхий сайдаар ажиллаад намдаа хэсэг хугацаанд байсангүй. Энэ хооронд Ардчилсан нам булшинд орлоо, үгүй болчихлоо гэж шуугисан. Таныг эргэж ирэхэд ямар байдалтай нам угтав?

-Манай намын нэг давуу тал бол дутагдлаа ил ярьж, түүнийгээ засахын тулд хамтарч ажиллаж чаддаг. Улс төрийн намд эхний үед тохиолддог тэр муу зүйлүүдийг Ардчилсэн нам даван туулаад гараад ирсэн. Манай намынхан хоорондоо нийлбэл нийлж, салбал салж л байсан. Улс төрийн намын хөгжилд үзэх ёстой юмаа манай нам үзсэн. үүгээрээ Монголд байгаа аль ч намаас илүүтэй бэхжсэн, төлөвшсөн нам гэж үзэж болно. Ардчилсан намын үйл ажиллагаанд доголдолтой тал ч байсан. Ард иргэдээсээ хөндийрсөн байдал байсан. Эргээд түүнийгээ засч чадаж байна. Хамгийн баярлууштай нь үүнийг хүмүүс үнэлж байна. Хамгийн илүүтэйгээр Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ хэлж байна. Бодлогыг нь дэмжихээ илэрхийлж байгаа. Бидэн рүү хийж байгаа дайралтыг ард иргэдийн сонголт руу хийж байгаа дайралт л гэж бодож байгаа. Түүнээс биш хувь хүн Ц.Элбэгдорж руу хийж байгаа дайралт биш. Манай рейтинг сайн байна. Өрсөлдөгчид маань Сонгуулийн хуулиар олгогдсон 30 хоногт хийж амжихгүй юмаа одоо хийж дайрч давшилж байгаа хэрэг.

-Таныг Ардчилсан намын даргаар ирж байх үед намаа аврах хөдөлгөөнд байсан хэсэг гишүүн М.Энхсайханы шинэ нам руу явцгаасан. Тэр үед та юу бодож байв. Намын төлөвшлийн явцад туулах ёстой зүй ёсны процесс гэж үзэв үү?

-Насанд хүрсэн хүмүүсийн сонголтыг буруушаах юм уу, шүүмжлэх хэцүү л дээ. Нэгэнт өөр сонголт хийсэн хүмүүсийг буруутгаад яах вэ. Гэхдээ нөгөө нэг талаас нь харах юм бол намын нэр хүнд тодорхой хэмжээнд унаж, уруудаж байх тэр үед нь гарч явах биш, харин дотор нь байж, намаа босгохын төлөө ажиллах нь хамаагүй зөв, эх оронч ажил гэж бодож байгаа юм. Бий болгосон юмаа улам сайжруулж, улам хүчтэй болгож, гаргасан алдаа дутагдлаа засаад цааш явах нь хамгийн чухал сонголт. Сая хөдөөгүүр, зүүн аймгууд, говийн аймгуудаар явж байхад манай намаас гишүүд гарч байгаа байдал харагдаагүй. Харин өөр намаас манай нам руу орж ирж байгаа, шинээр гишүүн нэмэгдэж байгаа хандлага байсан нь бидэнд урам өгсөн.

Ардын эрх сонин 105/383

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button