Сүржин нэртэй даржин шоу тоглолтууд хөвөрсөөр!!!
ажил пи ар хийх реклам сурталчилгаа сайн хөгжжээ. Элдэв гоё уран үгтэй сүртэй реклам сурталчилгаа пи ар хийж үзэгч фэнүүдээ хууран байж арай гэж л хэдэн хүүхэд залуусыг молиго өмхүүлэн цуглуулдаг гэвэл нэг их хилсдүүлэг болохгүй.
Учир нь аливаа болсон болоогүй шоу тоглолт болгон шахуу л ардаасаа хэл ам таталж барцадтай өнгөрдөг нь хэвийн үзэгдэл болж.
Яагаад үзсэн хүмүүс нь сэтгэл хангалуун, ам сайтай үлддэг шоу тоглолт манайд бараг зохион байгуулагдахгүй байна вэ?
Энд зөвхөн олон үзэгч цуглуулах тэгээд мөнгө олох гэсэн хоёрхон бодлогоо урьтал болгож байгаагаас биш хэдэн үзэгчиддээ яавал сайн юм үзүүлж сонин содон гойд юмаар дүүрэн тоглолт хийж баярлуулж бахдуулах вэ гэж бодохгүй байгаатай холбоотой. Тэдэнд сэтгэл ханамж өгөх тал дээр анхаардаггүй. Хамгийн бага зардлаар хамгийн их хүн цуглуулж олон тасалбар борлуулж цөм хийх явдал бол гол зорилго нь.
Хэдэн бүжигчид авчирч ардаа хөдөлгөсөн болоод өөрсдөө хоёр гурван удаа хувцасаа солиод ам бариад л, дээр нь хэдэн найз нөхөд нь мэндчилгээ дэвшүүлж ирж дуулвал дуулаад л тоглолт дуусаа. За дээр нь нэмэхэд үнэн худал нь мэдэгдэхгүй сугалаа явуулж түүнийгээ их л мундаг сюрприз барьлаа гэж зарлана.
Ингэж л халтуур хийгээд байгаа хэдэн хамтлаг дуучдаас өөрсдөөс нь болж монголын урлаг тэр дундаа шоу урлаг хөгжихгүй байна.
Байдаг л тайз байдаг л бүжигчид байдаг л нөгөө хэдэн хүмүүс хөгжим ам хөдөлгөх… Одоо уйдаж байна ш дээ бид. Ард түмэн үзэгч фэнүүд шинийг хүсэн хүлээж нүдээ ширгэтэл харуулдаж итгэж найдж шоу тоглолтыг чинь хэдэн бор юмаа үрж, алалцан байж үзээд гарахдаа нүүрэн дээрээ *үгүй яахав дээ* гэсэн үнэлэлт өгч дотроо *түй чорт, дэмий үзлээ хайран мөнгө хайран цаг* гэж харамсан хоцорч байна.
Цагаасаа хэдэн цаг хоцорч эхэлсэн, дуулах ёстой хамтлаг дуучид нь ирээгүй, хүн цуглаагүй, хүний тоо нь хэтэрснээс болж чихэлцээд бөөн юм болсон, хүмүүс бэртэж гэмтсэн, үзэгчид нь ундааны саваар дуучидаа нүүлгэсэн, хөгжим нь гацсан, олигтой үзэх юмгүй болсон, ам барьсан, бүр хүн юманд даруулж талийгаач болсон гэх мэт ямар ч зохион байгуулалт шинэ содон зүйлгүй нүд хуурсан араасаа бөөн л хэл ам таталсан зүйл хийдэг. Тэгээд бас болоогүй манай тоглолтонд тэдэн хүн цуглаж тийм их орлого олсон гэж сайрхахыг нь яана. Ичиж үхмээр.
Шоу тоглолт болгон өөрийн гэсэн онцлогтой үзэгч фэнүүдээ доргиосон гайхшруулсан гэнэтийн сюрпризээр дүүрэн гайхамшигтай сайхан болдог бол мөн ч сайхан аа.
Гэтэл манайд болдог юм болдогоороо болж өнгөрдөг болж дээ. Yнэндээ энэ бол ард түмнийг доромжилж байгаа бүдүүлэг хэрэг. Юу гэсэн үг вэ хүний сайхан сэтгэл итгэлийг ашиглаж хэдэн төгрөгийг нь аваад нүдийг нь хуураад халтуур хийгээд байж болох уу таминь ээ? Энэ чинь боловсон залилангийн нэг хэлбэр аж.
Бид хэдий болтол ингэж хууртах юм бэ? Эсвэл бүгд энэ муухай хүн хуурсан хулхи шоу тоглолтуудыг үзэхээ больё оо. Хүүхдүүдээ ч бүү үз гэж уриалья. Тэгвэл тэр хулхи урлагийнхан ёстой хөөрхий болно доо…
Амьд тоглолт гэдэг чинь CD сонсож клип үзсэнээс долоон дор байна гэдэг юу гэсэн үг вэ. Ядаж гадаадын дуучид хамтлагуудын шоу тоглолтуудын бичлэгийг үз л дээ. Дууны үг ая клип гээд бүгдийг нь л хулгайлаад хуулаад авдаг л юм байна лээ тэгвэл тэр тоглолтоо яаж хийж байна түүнийг нь ч гэсэн хуул л даа. Yнэхээр сайн хуулж хулгайлж чадаж байвал хэн ч юм хэлэхгүй шүү дээ. Манайд дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо хүлээн зөвшөөрөгдөх жинхэнэ супер од гэж хэлэхээр хүн огт байхгүй байдаг нь энэ бүхэнтэй ч холбоотой гэдэг.
Халтуурны хулгайн урлаг хөгжүүлж суудаг ядаж дээрдүүлдэггүй юмаа гэхэд доордуулахгүй ч хуулж чаддаггүй хэдэн одонцорууд.
Сүржин нэртэй даржин тоглолтууд цуварсаар.
-Тоглолт хэр болов?
– Яахав дээ болдогоороо л болсон доо гэсэн яриа хөвөрсөөр…
/bolod.m/